Төрийн шинэ албан тушаалд томилогдсон менежерүүдийн АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг өмнө нь онцлон танилцуулсан. Харин энэ удаа УИХ-ын гишүүний суудлаас бууж, гадаад улсад болон эх орондоо албан тушаалд томилогдсон эмэгтэй гишүүдийн ХОМ-ийг танилцуулъя.
Д.САРАНГЭРЭЛ 661 САЯ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ
УИХ-ын гишүүн асан Д.Сарангэрэл Болгар улсад Элчингийн зөвлөхөөр томилогдсон. Тэрбээр 2019-2023 онд буюу сүүлийн таван жилийн хугацаанд Эрүүл мэндийн сайд болон УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан бөгөөд АТГ-т хамгийн сүүлд 2023 онд хөрөнгө орлогоо мэдүүлжээ.
Түүний жилийн нийт орлого нь 62.3 сая төгрөг байна. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь хоёр тэрбум төгрөг гэж мэдүүлсэн байна.
Харин нэг нийтийн орон сууцтай, үйлчилгээний зориулалттай байр хоёр бөгөөд нийт 500 сая төгрөгийн үнэтэй ажээ. Мөн туулах чадвар өндөр "Toyota, Land Cruiser 200" автомашинаа 60 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн тэрбээр эзэмших болон өмчлөх хоёр газраа 16 сая төгрөгөөр үнэлсэн бол үнэт эдлэлгүй гэжээ. Дотоодын банкинд 661 сая төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш хоёр жил өнгөрчээ. Тэрбээр "Стимо" ХХК, "Концепт сити" ХХК, "Гэгээн секюритиз" ХХК, "Гэгээн далай" ХХК, "Брават Монголиа" ХХК, "Гэгээн Концепт" ХХК-нд хөрөнгө оруулалт хийсэн байна.
Ц.МӨНХЦЭЦЭГ 45 САЯЫН АВЛАГАТАЙ, 20 САЯЫН ЗЭЭЛТЭЙ
УИХ-ын гишүүн асан Ц.Мөнхцэцэг ХБНГУ дахь дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр томилогдсон. Тэрбээр сүүлд 2023 оны зургадугаар сард УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан бөгөөд АТГ-т хамгийн сүүлд 2023 онд хөрөнгө орлогоо мэдүүлжээ.
Түүний жилийн нийт орлого нь 67 сая төгрөг байна. Үүнийг 2022 оны /51 сая/ хөрөнгө орлогын мэдүүлэгтэй харьцуулахад 16 сая төгрөгөөр өсчээ. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 83 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.
Харин нэг нийтийн орон сууцтай, нэг хашаа байшинтай бөгөөд нийт 810 сая төгрөгийн үнэтэй ажээ. Мөн тусгай зориулалтын автомашинаа 15 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн тэрбээр таван саяын газартай, дөрвөн саяын үнэт эдлэлтэй, 45 саяын авлагатай, 20 саяын зээлтэй бөгөөд дотоодын банкинд гурван сая төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш хоёр жил өнгөрчээ. Тэрбээр "Мон эдутейнмент" ХХК-нд хөрөнгө оруулалт хийсэн байна.
Б.ЖАРГАЛМАА 116 САЯ ТӨГРӨГИЙН МАЛТАЙ, 235 САЯЫН ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ
УИХ-ын гишүүн асан Б.Жаргалмаа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргаар томилогдоод байгаа юм. Тэрбээр өмнө нь БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, сайдын зөвлөх, Ерөнхий сайдын зөвлөх зэрэг албан тушаалуудыг хашиж байсан нэгэн. Тэрбээр сүүлд 2020 оны зургадугаар сард УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан бөгөөд АТГ-т хамгийн сүүлд 2023 онд хөрөнгө орлогоо мэдүүлжээ.
Түүний жилийн нийт орлого нь 62.3 сая төгрөг байна. Үүнийг 2022 оны /48 сая/ хөрөнгө орлогын мэдүүлэгтэй харьцуулахад 14 сая төгрөгөөр өсчээ. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 13 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.
Харин нэг зуслангийн байшинтай бөгөөд 150 сая төгрөгийн үнэтэй ажээ. УИХ-ын гишүүн асан автомашингүй бөгөөд 50 адуу, 280 хонь, 30 сайн үүлдрийн үхэр, хоёр хурдан удмын адуугаа нийт үнэлсэн байна. Мөн гурван газраа 160 саяар, үнэт эдлэлээ 235 сая төгрөг гэжээ. Дотоодын банкинд зургаан сая төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш хоёр жил өнгөрчээ. Тэрбээр "Хөрөнгө оруулагч үндэстэн" ХК-нд хөрөнгө оруулалт хийсэн байна.
Б.САРАНЧИМЭГ 112 САЯ ТӨГРӨГИЙН МАЛТАЙ, 226 САЯЫН МАШИНТАЙ
УИХ-ын гишүүн асан Б.Саранчимэг 2016, 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан тэрбээр өнгөрөгч сонгуулиар говийн бүсэд нэр дэвшсэн ч иргэдийн итгэлийг хүлээж чадаагүй нэгэн. Түүнийг Хөшигийн хөндийн шинэ хотын төсөл хариуцсан захирагчаар томилсон байдаг.
Тэрбээр сүүлд 2020 оны зургадугаар сард УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан бөгөөд АТГ-т хамгийн сүүлд 2023 онд хөрөнгө орлогоо мэдүүлжээ.
Түүний жилийн нийт орлого нь 47 сая төгрөг байна. Үүнийг 2022 оны /43 сая/ хөрөнгө орлогын мэдүүлэгтэй харьцуулахад гурван сая төгрөгөөр өсчээ. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 26 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.
Харин хоёр нийтийн орон сууцтай, нэг авто зогсоолтой бөгөөд нийт 1.1 тэрбум төгрөгийн үнэтэй ажээ. Мөн "Toyota, Camry" болон "Jeep, Wrangler" маркийн хоёр автомашин гээд нийт 226 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн тэрбээр зургаан хрдан удмын адуу, 16 адуу, найман үхэртэй бөгөөд 112 сая төгрөгөөр үнэлсэн байна. Дотоодын банкинд 19 сая төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш хоёр жил өнгөрчээ. Тэрбээр ямар нэгэн компанид хөрөнгө оруулалт хийгээгүй гэж мэдүүлсэн байна.
Б.БАЯРСАЙХАН 4.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АМИНЫ ОРОН СУУЦТАЙ
УИХ-ын гишүүн асан Б.Баярсайханыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргаар томилсон. Тэрбээр сүүлд 2020 оны зургадугаар сард УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан бөгөөд АТГ-т хамгийн сүүлд 2023 онд хөрөнгө орлогоо мэдүүлжээ.
Түүний жилийн нийт орлого нь 151 сая төгрөг байна. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 94 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.
Харин нэг амины орон сууцтай бөгөөд нийт 4.5 тэрбум төгрөгийн үнэтэй ажээ. Мөн "Toyota Land Cruiser-200" маркийн туулах чадвар өндөртэй хоёр автомашинтай бөгөөд 234 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн тэрбээр 10 адуу, 50 үхэр, 100 толгой хонио 92 сая төгрөгөөр үнэлсэн бол 61 сая төгрөгийн нэг газартай гэжээ. Дотоодын банкинд 20 сая төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш хоёр жил өнгөрчээ. Тэрбээр ямар нэгэн компанид хөрөнгө оруулалт хийгээгүй байна.
М.ОЮУНЧИМЭГ ДОТООДЫН БАНКИНД 527 САЯ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ
"Эрдэнэс критикал минерал" ТӨҮГ-ын орлогч дарга М.Оюунчимэг:
УИХ-ын гишүүн асан М.Тогтохсүрэнг 2024 оны сонгуульд ялагдсаных нь дараахан МАН “Монголросцветмет”-ийн захирлаар томилсон бол орлогч даргынх нь орон тоон дээр УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэгийг томилсон. Засгийн газраас "Монголросцветмэт"-ийг "Эрдэнэс критикал минерал" төрийн өмчит үйлдвэрийн газар болгон нэрийг нь өөрчилсөн. Учир нь дэлхий дахин газрын ховор элементэд анхаарал хандуулж эхэлсэн бөгөөд Монгол Улс ч хөл нийлүүлэн алхах ёстой гэж үзэн, энэ чиглэлд анхаарахаар болсон. УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэгийг Монголын газрын ховор элементийн талаарх мэдээллийг гадаад ертөнц рүү гаргахад илүүтэй анхаарах ёстой гэж үзэн, Засгийн газраас дээрх томилгоог хийсэн мэдээлэл цацагдаж буй.
Тэрбээр сүүлд 2020 оны зургадугаар сард УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан бөгөөд АТГ-т хамгийн сүүлд 2023 онд хөрөнгө орлогоо мэдүүлжээ.
Түүний жилийн нийт орлого нь 62.3 сая төгрөг байна. Үүнийг 2022 оны /43 сая/ хөрөнгө орлогын мэдүүлэгтэй харьцуулахад 20 сая төгрөгөөр өсчээ. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 103 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.
Харин хоёр нийтийн орон сууцтай бөгөөд нийт 870 сая төгрөгийн үнэтэй ажээ. Мөн "Suzuki" маркийн суудлын жижиг автомашин, "Grand Vitara" маркийн суудлын жижиг автомашин, BMW, 528 маркийн автомашин гээд нийт 128 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн тэрбээр үнэт эдлэл болон малгүй, 700м2 хэмжээтэй хоёр газар эзэмшдэг бөгөөд нийт хөрөнгө нь 1.8 тэрбум төгрөг гэжээ. Дотоодын банкинд 527 сая төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш хоёр жил өнгөрчээ. Тэрбээр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцаанаас гадна "Монси солюшн" ХХК, "Интеркорн-Машинери" ХХК-нд хөрөнгө оруулалт хийсэн байна.
Нэргүй 6 цагийн өмнө 202.9.40.52
татвар төлөгчдийн мөнгийг ийм хэрэггүй, харанхуй бузруудад зарах эрх байхгүй! Бүгдийн зайлуул!
Нэргүй 2025-04-28 139.5.216.138
Насаараа идэх хөрөнгөтэй болохын тулд монголын шуналтангууд буюу харц гаралтнууд ямар ч нөхцөл болзлыг зөвшөөрч төрд тэмүүлж байна
Зочин 2025-04-28 103.212.117.213
Төрд ажиллаж байгаө хүмүүс маш их баян болдог энэ буруу тогтолцоог яаж өөрчлөх вэ?. Энгийн үзэгдэл мэт л болж.
иргэн 2025-04-28 202.126.90.147
татвар төлөгчидын мөнгийг ингэж ямарч хэрэггүй хлбан тушаалтанд өгөх шаардлага өна уу бид 20 жил татвар даатгал төлөөд улсаас нэг ч хөнгөлалт зээл авч чадахгүй бна их хуралд ахиж сонгогдож чадаагүй улс төрчдөд ард ьүиэн дүнгээ тавьсан яагаад дахин дахин албан тушаалд тавиад байгааг ойлгохгүй юм очоод юу хийх вэ цалин аваад сууна өчнөөн сайхан олон хилээр ярьдаг боловсрол өндөртэй залуус ажилгүй байна залуусаа сургаж бэлдэх хэрэгтэй бна төр засгаа
tn. 2025-04-28 50.147.160.114
gadni saitaar zasaglyylj, yren taran xuij bgaadaa sanaa zobj bgaa yu alga bn, xylgaichuin galzyyralob;
– y #; ?
Нэргүй 2025-04-28 59.153.113.28
TACHAANGUI XUCHINDUULI MASSAJLI SEKSEER80955877
Нэргүй 2025-04-28 59.153.113.28
80955877
Нэргүй 2025-04-28 59.153.113.28
SEKSEER TACHAAGUI VANXANDI XUSSEN BOOW GOE XXNO ANUSDAAD
Нэргүй 2025-04-28 66.181.184.223
Монголд баян байтугай багахан ч болов үл хөдлөх хөрөн гөтэй хүн нэг ч байгаагүй ш дээ. Түүний дээр үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар төр засаг юу ч хийх гүй байна. Иймээс манай төрийн томчууд нүүрсний экспортоо с цавчаа хийж баяжиж бна, шүүх, прокурорыхон хээл хаху улиар баяжиж бна, цагдаа, тагнуулыхан луйвар дээрмээр баяжиж бна, сэтгүүлчид шантаажаар жаахан юм олж бна, дунд шатны төрийн албан хаагчид аль альны нь хослуулж
байж амь амьдралаа авч явж бнаа.
Үнэн дүр зураг ийм л бна !!!
зочин 2025-04-28 66.181.191.37
Энэ бол бараг худлаа,Гүтгэлэг ч гэж болно ,Төрийн томчуул нүүрсээр цавгаа хийдэг гэнэ үү, ,Манайд мөнгөтэй бол юу ч хийх боломж байна, Хүмүүсийн идэвх санаачлага, мэдлэгтэй, хөдөлмөрч байдал овсгоо л дутаад байна Төрөөс бүх зүйлийг хийж өхгүй, Боломж л олгоно , Бүтээлч, ажил хэргээ үлгэр жишээ авч яваа чадварлаг бизнесменүүд зөндөө байна Би яагаад эд нар шиг ажиллаж чадахгүй байна вэ гэжта ядаж нэг ч удаа бодоод үз
Нэргүй 2025-04-28 66.181.178.212
ШУНАЛТАИ ШУЛМАС СУКАНУУД
зочин 2025-04-28 66.181.191.37
Чиний дэргэд энэ эмэгтэйчүүд бол жинхэнэ хүн, Бүсдад үлгэр жишээ болохуйц мэдлэгтэй чадвартай шалгарсан авьяастай эмэгтэйчүүд
Нэргүй 2025-04-28 202.9.40.243
Үхсэ алны чин шагнулсн.
Нэргүй 2025-04-28 66.181.184.223
Зайлуул хөөрхий нэг их сүртэй ч юм алга л доо !
зочин 2025-04-28 66.181.191.37
Олны танил ,төрийн ажилд муугүй зүтгэсэн,мэдлэг чадвараараа тодорсон ,шилдэг эмэгтэйчүүдийн нэг байна, Хөрөнгө мөнгөний хувьд манай том баячуудын дэргэд өчүүхэн шахуу хүмүүс байна, Эмэгтэйчүүдийг энэ мэтээр мэдлэг чадвараар нь сонгож төрийн ажилд ажиллуулж сургаж байх нь зүйтэй, Эрчүүдээс хоцроож болохгүй