Урин дулааны цаг ирж бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Үүнтэй холбогдуулан ажлын байран дээр хөдөлмөрийн багаж хэрэгсэлтэй зөв харьцаж болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах зөвлөгөөг хүргэж байна.
Хамгийн эхэнд учирч болох эрсдэл бол хөдөлмөрийн багаж хэрэгсэлд гэмтэх. Тухайлбал, хөрөө, тасдагчид хөл гараа гэмтээх, хүнд тоног төхөөрөмжид дарагдах, хөл, гар дээр хүнд багаж хэрэгсэл унах, өндрөөс унах химийн бодист хордох гэх мэт. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд хувийн хамгаалах хэрэгсэл болох бээлий, нүдний шил, хамгаалах хувцас хэрэгслийг заавал өмсөх шаардлагатай.
Зөв багаж, зэвсэг сонгохыг зөвлөж байна. Өөрөөр хэлбэл, ажлын шаардлага, стандартад нийцсэн найдвартай баталгаатай багаж зэвсгийг сонгох нь чухал.
- Барилгын үйлдвэрлэлийн талбайд аюул осол гарч болзошгүй бүсийг барилгын ажилбар бүрт урьдчилан тогтоож, сэргийлэх дохио, санамж, анхааруулга, тэмдэг тэмдэглэгээ тавьж, хаалт хамгаалалтыг бүрэн хийх шаардлагатай.
- Барилгын үндсэн хийцийн ажлыг мэргэжлийн эрх бүхий байгууллага, ажилтнаар гүйцэтгүүлж байх; Ажилтанд ажлын талбай дээр ундны цэвэр ус, түр амарч дулаацах, сэрүүцэх, хооллох байраар хангах, ажлын байранд гэмтэл, бэртэл тохиолдох үед үзүүлэх анхан шатны тусламжийн бэлэн байдлыг хангуулах;
- Ажилтнуудаа аюулгүй ажиллагааны сургалтад тогтмол хамруулж, шалгалт авч хэвших, ажилтан хүн өөрийгөө болон хамтран ажиллагчдынхаа эрүүл, аюулгүй нөхцөлийг хангаж ажиллах соёл, дадал, заншлыг ажилтан бүрт эзэмшүүлэх;
- Өглөө бүр барилгын ажил эхлэхийн өмнө 5 минутын мэдээлэл хийж,аюул осол гарч болзошгүй эрсдэлийн талаар анхааруулж, ажилтнуудын саналыг сонсч, аюулгүй ажиллагааны зөвлөмж зааварчилгааг өгдөг ажлыг барилгын компани бүр хэвшил болгохыг зөвлөж байна.
Учир нь 2023 онд үйлдвэрийн ослын 408 тохиолдол улсын хэмжээнд гарсан байна. Тэгвэл өнгөрсөн онд энэ тоо хоёр дахин өсч 712 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн 87 хүн нас барсан нь өмнөх оныхтой харьцуулахад 49 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Осолд өртөгсдийн 71.6 хувь нь эрчүүд бөгөөд дийлэнх осол нь уул уурхай, батлан хамгаалах, барилга, тээвэр, агуулахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдэд хамаарч байгаа юм. Монгол Улсад сүүлийн 5 жилд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 2124 тохиолдол бүртгэгджээ.
Нэргүй 2025-04-28 202.9.40.243
Хаа ч бага маг ястн гэж байхгүй х***а манж зулбасгууд зохиож гаргсн бузр санаа.
Нэргүй 2025-04-28 202.9.40.243
Үхсн ацны чин оросын бага ястан оросд бас багө ястн гэж байх уу үгүй шдэ манжлж бас үймүүлх гэж манжлж бузр муу санаата манжл зулбасгууд х***а манж зулбасгуудын муу санаа бузр шүү.