Япончууд гадаадаас хямд будаа худалдан авах болжээ

Япончууд гадаадаас хямд будаа худалдан авах болжээ

Япончууд гадаадаас хямд будаа худалдан авах болжээ

Японд хүнсний гол хэрэглээ болох будааны үнэ огцом өсөж буйтай холбогдуулан гадаадад зорчиж буй япончууд эх орондоо будаа авч ирэх нь нэмэгдэж байна. Улмаар тус улсын Ургамлын хорио цээрийн албанаас гадаадын будаа Японд авч ирэхээр бол заавал чанарын шаардлага хангасан гэдгийг батлах гэрчилгээ шаардлагатай гэдгийг иргэддээ анхааруулах болжээ. Хөдөө аж ахуйн яамны судалгаагаар 2025 оны дөрөвдүгээр сарын 13 хүртэл таван килограмм будааны дундаж үнэ 4,217 иен буюу ойролцоогоор 30 ам.доллар байжээ. Энэ нь өнгөрсөн оныхоос хоёр дахин өндөр үнэ юм.

Токио хотын ойролцоох Нарита нисэх онгоцны буудлын хорио цээрийн албаныхны мэдээлснээр, Энэтхэг, Тайланд зэрэг Азийн орнуудаас Японд будаа авчирч буй зорчигчдын тоо өнгөрсөн жилийн зунтай харьцуулахад эрс нэмэгдэж эхэлсэн байна.

Ялангуяа энэ оны гуравдугаар сараас эхлэн будаа авч ирэх зорчигчдын тоо харьцангуй их нэмэгдсэн аж. Мөн сүүлийн үед Өмнөд Солонгосоос будаа авчирч буй хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд ихэнх хүмүүс 5-10 килограмм будаа авч ирдэг ажээ. Гэвч хувийн зорилгоор өнгөлсөн будаа Японд оруулахыг хүсвэл, экспортлогч орны төрийн байгууллагаас урьдчилан олгосон гэрчилгээ авсан байх ёстой.

Мөн Японд газардсаныхаа дараа нисэх буудал дээр заавал шалгуулах ёстой байдаг.

Дөрөвдүгээр сарын 26-наас эхлэх оюутан, сурагчдын хаврын амралт эхэлж буйтай холбогдуулан гадаадад аялах хүмүүсийн тоо эрс нэмэгдэх төлөвтэй байна. Нарита нисэх онгоцны буудлын ургамлын хорио цээрийн төвийн албанаас гадаадад аялах гэж буй иргэдэд хэрэв будаа авчрах гэж байгаа бол хэрхэн чанарын шаардлага хангасан гэрчилгээ авчрах талаар заавар, зөвлөгөө өгч эхэлжээ.

 

ЭХ СУРВАЛЖ: NHK JAPAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 139.5.217.123

SEKSEER BOOW XXNOO80955877SADARLMAAR SEKSEER

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 139.5.217.123

XUCHINDUULI80955877VANXANDI SHAALGAX DYRTAI AXD XUSNEER

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 66.181.187.121

Японд орон сууцнууд ба хаусууд нь өчүүхэн, хавчиг өрөөнүүдтэй.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 139.5.217.88

монголд зарж бгаа яПон будаа хямдхан шдээ

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 66.181.187.121

Вьетнам будааг японых гэж зардаг.

Avatar

Xятад 4 цагийн өмнө 202.9.46.106

xужаа будааг япон будаа-саура гээл худлаа щааж үнэтэй зардаг, рекламны нүүр царай нь поп хатагтай Сараа авгай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж