Тайванийн хамгийн том сөрөг хүчний нам болох Гоминдан нам тавдугаар сарын 20-ноос эхлэн Лай Чин Тэ ерөнхийлөгчийн суудлаас нь татан буулгах ажиллагааг эхлүүлнэ гэж мэдэгдлээ. Тайванийн парламент 113 суудалтай бөгөөд сөрөг хүчин Гоминдам нам олонхи юм.
Гэвч хууль тогтоох байгууллагад үүссэн зөрчилдөөнөөс болж Гоминдам нам эрх баригч намын Лай Чин Тэ тэргүүтэй 50 хууль тогтоогчийг эргүүлэн татах кампанит ажлыг эрчимжүүлэх болжээ.
Учир нь прокурорын байгууллагаас "Гоминдам нам нь эрх баригч намын хууль тогтоогчдыг эргүүлэн татах өргөдөлд нас барсан хүмүүсийн гарын үсгийг хуулбарлан зурж, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн" гэж буруутгаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах болсон байна. Үүнийг Гоминдам нам няцааж, Тайпэй хотод томоохон эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ.
Намын дарга Эрик Чу ерөнхийлөгч Лайг шүүх эрх мэдлийг ашиглан Гоминдан намд дарангуйллын аргаар халдаж байна гэж буруутгасан юм.
Мөн ерөнхийлөгч Лай Тайванийг нэгтгэхийн оронд хагалан бутаргаж, энх тайван бус харин дайсагналыг өдөөн турхирч байна гэж намын дарга Чу онцлон тэмдэглэсэн юм. Улмаар тавдугаар сарын 20-ноос өмнө Гоминдам намаас ерөнхийлөгч Лай уучлалт гуйж, гэмшиж буйгаа илэрхийлэхгүй бол парламентад түүнийг эргүүлэн татах ажиллагааг эхлүүлнэ гэж Чу мэдэгдсэн. Мөн Тайванийн хоёр дахь том сөрөг хүч болох Тайванийн Ардын намын дарга Хуан Гуочан кампанит ажилд нэгдэх болсон нь тус арлын улс төрийн нөхцөл байдал хэрхэн хурцадмал болсныг илэрхийлж байна.
батаа 2025-04-27 66.181.164.23
Гоминдан чинь нөгөө алдарт гамингууд шүү дээ. Монголын тусгаар тогтнолыг одоо ч хүлээн зөвшөөрдөггүй шар чөтгөрүүд…
Зочин 2025-04-27 202.126.90.66
Муусайн гамингууд
Нэргүй 2025-04-27 139.5.217.123
SADARTLA SEKSEER BOOW XXOOD ANUSN SEKSEER80955877VANXANDI