АНУ-ыг дотоодын асуудалдаа хариуцлагатай хандахыг Хятад уриалав

АНУ-ыг дотоодын асуудалдаа хариуцлагатай хандахыг Хятад уриалав

АНУ-ыг дотоодын асуудалдаа хариуцлагатай хандахыг Хятад уриалав

АНУ фентанилын асуудлаас болж Бээжинд нэмэгдэл тариф тогтоосон нь хоёр орны мансууруулах бодистой тэмцэх яриа хэлэлцээр, хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж, бусниулж байна гэж Хятадын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв. Тодруулбал, Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гуо Жиакун Баасан гаригт (2025.04.25) мэдэгдэхдээ, гол асуудал нь Хятадад бус АНУ-д өөрсдөд нь байгаа бөгөөд тэд асуудлаа дотооддоо шийдвэрлэх ёстой гэжээ. Уг мэдэгдлээс өмнө АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Вашингтоны төлөөлөгчид Бээжинтэй хэлэлцээ хийх гэж оролдож байгаа гэж мэдээлсэн байна. Гэвч Бээжингийн зүгээс дорвитой хариу өгөхгүй, шударгаар хэлэлцэхгүй байгаа тул хэлэлцээ удаашралтай байна гэх нийтлэл цацагдсан юм.

Үүнийг хэвлэлийн төлөөлөгч Гуо иш татан, буруутгаж "Хятадын тал үргэлж яриа хэлэлцээнд бэлэн байсан, байх ч болно. Харин Вашингтоны зүгээс тодорхой мэдээлэл олгохгүй байгаа нь гол асуудал" гэж онцлон тэмдэглэсэн аж.

Өмнө нь 2019 онд АНУ-ын хүсэлтийн дагуу Хятад улс фентанил болон бусад төрлийн мансууруулах бодист хатуу хяналт тогтоож, дэлхийн анхдагчийн нэг болж байжээ. Үүнийг Гуо хэвлэлийн бага хурал дээр дурсаж, 2025 оны эхэн үед фентанилаар шалтаглаж 20 хувийн нэмэлт тариф тогтоосон ч огцом 145 хувийн тариф ногдуулсан нь дээрэлхэж буй үйлдэл гэж буруутгасан байна.

Үүнээс гадна, АНУ саяхан зэвсгийн хяналт, тархалтыг зогсоох тухай жил бүрийн тайлангаа олон нийтэд нээлттэй болгосон. Гэвч уг тайланд тус улсын буруутай шийдвэр, гэрээ хэлэлцээрээс болж гарсан сөрөг үр дагавруудыг дурдаагүй байсан гэж Гуо мэдэгдэв.

Тэрбээр хэлэхдээ, "АНУ-ыг олон улсын үүрэг даалгавраа биелүүлэхийг уриалж байна. Тус улс сөрөг үр дагавраа дурдалгүй, бусад улс орныг үндэслэлгүйгээр буруутгасан байна" гэжээ.

Зэвсгийн хяналт ба тархалтыг зогсоох салбарт Хятад улс үнэн бодит олон талт үзлийг баримталж, олон улсын үүрэг амлалтаа үнэнчээр биелүүлдэг бол АНУ олон улсын зэвсгийн хяналт, тархалтыг зогсоох системийг хамгийн ихээр үймүүлэгч орон гэж Гуо онцлон тэмдэглэсэн юм.

Тэрбээр мөн нэмж хэлэхдээ, "Сүүлийн жилүүдэд АНУ цэргийн хүчээ эрчимтэй өргөжүүлж, их гүрнүүдийн хооронд сөргөлдөөнийг өдөөж, дэлхий болон бүс нутгийн стратегийн тогтвортой байдлыг алдагдуулж байна. Мөн олон улсын гэрээ хэлэлцээр болон байгууллагуудаас дур мэдэн гарч, журам, үүргийг үл тоомсорлож байна" гэжээ. Хэвлэлийн бага хурлын төгсгөлд Гуо АНУ-ыг дотоодын асуудлаа эргүүлэн харж, гэрээ хэлэлцээрүүдийг дагаж мөрдөх талаар тавигдаж шаардлагыг хүлээн авахыг уриалсан юм.

ЭХ СУРВАЛЖ: CHINA DAILY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 202.9.40.78

Жомбого Трамп

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 103.212.118.224

За томчууд үзэлцэж бна. Холуур л байя.

Avatar

Төв 5 цагийн өмнө 202.9.46.106

манайх бол байнга төвийг сахих статус барих хэрэгтэй, юу ч чадахгүй бөөс хэвтэж улаан гятад улаан орос зэргийг бусдаас өмөөрч энэ тэр ер хэрэггүй юм шүү

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 66.181.180.179

Исүү чайна дэйлигийн монгол дахь бие төлөөлөгч гуня юм даг аа

Avatar

Cheenj 11 цагийн өмнө 202.9.46.106

Бусдыг өөр улсын дотоод хэрэгт оролцлоо гэх мөртөө өөрөө АНУ-ын дотоод хэрэгт орлоцож байна уу, энэ мэдээ бичдэг фсдаа өөрөө зохиож өөрийн мунаг бодлоо бичээд байна уу?

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 66.181.160.77

Жудагтай баймаар юм аа хятад.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж