Галт тэрэгний цагийн хуваарь маргаашаас /2025.04.28/ өөрчлөгдөнө
Тодруулбал,"УБТЗ" ХНН-ээс 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тавдугаар сарын 28-ны өдрийг дуустал зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан талаар мэдээллээ. Цагийн хуваарь ингэж өөрчлөгджээ.
Улаанбаатар – Эрдэнэт чиглэлийн галт тэрэг дөрөвдүгээр сарын 28-наас эхлэн Улаанбаатар хотоос 18:55 цагт хөдөлж, Эрдэнэт өртөөд 08:30 цагт очно.
Эрдэнэт –Улаанбаатар чиглэлийн галт тэрэг дөрөвдүгээр сарын 28-наас эхлэн Эрдэнэт өртөөнөөс 17:10 цагт хөдөлж, Улаанбаатар хотод 06:15 цагт ирнэ.
Сүхбаатар:
- Улаанбаатар – Сүхбаатар чиглэлийн галт тэрэг 04-р сарын 28-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотоос 09:35, 18:55 цагт хөдөлж, Сүхбаатар өртөөд 18:50, 04:35 цагт очно.
- Сүхбаатар –Улаанбаатар чиглэлийн галт тэрэг :
- 04-р сарын 28-ны өдрөөс эхлэн Сүхбаатар өртөөнөөс 19:56 цагт хөдөлж, Улаанбаатар хотод 06:15 цагт ирнэ.
- 04-р сарын 29-ны өдрөөс эхлэн Сүхбаатар өртөөнөөс 05:55 цагт хөдөлж, Улаанбаатар хотод 15:20 цагт ирнэ.
Дархан:
- Улаанбаатар – Дархан чиглэлийн галт тэрэг Улаанбаатар хотоос 09:35, 18:55 цагт хөдөлж, Дархан өртөөд 16:35, 01:58 цагт очно.
- Дархан –Улаанбаатар чиглэлийн галт тэрэг Дархан өртөөнөөс 08:15, 23:20 цагт хөдөлж, Улаанбаатар хотод 15:20, 06:15 цагт ирэх хуваарьтай байна.
Yahoo 10 цагийн өмнө 122.201.31.3
bid maluudad maluuldag ni vnen