Нийслэлийн МАН-ын түүхт 100 жилийн ойд зориулсан “Монгол Улсын аварга цолны хүндэтгэл” улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан өчигдөр/2025.04.26/ боллоо. Тус барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, улсын арслан Баярсайханы Орхонбаяр үзүүрлэв.
Дөрөвт Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын харцага Ц.Мөнхбаяр, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун нар шалгарлаа. Харин наймд дархан аварга Н.Батсуурь, улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын заан Б.Серик, улсын харцага Б.Зоригтбаатар нар үлдэв.

Аварга цолны хүндэтгэлийн барилдааныг тохиолдуулан Ч.Бээжин аваргын үр хүүхдүүдээс “Уран барилдаан”-ы шагналыг улсын харцага Б.Зоригтбаатарт, улсын аварга Д.Сумъяабазар “Ирээдүйн аварга” шагналаа аймгийн хурц арслан Н.Өсөхбаярт тус тус гардууллаа.

Энэ барилдааны түрүү бөх 20 сая, үзүүр бөх 10 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 5 сая, наймд шалгарсан бөхчүүд тус бүр 2.5 сая төгрөгийн бай шагнал гардсан юм.

Өнөөдөр 13:00 цагаас Дотоодын цэргийн 805 дугаар ангийн түүхт 80 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаантай.

Засуул 2025-04-27 122.201.31.233
Бөхийн бөгсөнд хүрэх нь над шиг гоомоо хүнд яг тохрисон ажил. Аваргын бөгсөнд хүрч хийморио сэргээх боломж даанч гарсангүй дээ.
Нэргүй 2025-04-27 202.9.41.38
Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат хурц арслан Н.Өсөхбаяр ирээдүйн аварга гэдэг нь тодорхой байна. Наадмаар ямар ч байсан заан цол авчих байх. Харин цаашдаа бэртэлт авахгүй бол аварга болно. Мөн аймгийн арслан Алтанцоож гэж сайн бөх байна. Тэр бас наадмаар цол авах нь гарцаагүй. Хүчтэй сайн бөхчүүд түрж гарч ирж байна. Тийм жамтай хойно арга ч үгүй юм даа
Нэргүй 2025-04-27 139.5.217.123
SADARTLA ANUSDI80955877BOOW XXOOD XUSNG VANXANI SEKSEER
Нэргүй 2025-04-27 66.181.186.80
орхонбаярыг дэмжих юмаа аварга болж чадахгүй нөхө юм байна даа
Ах 2025-04-27 103.212.117.141
Ардын намын 104 жилийн ой биг үү
Зочин 2025-04-27 202.126.90.249
Энэ, ганц аймгийн арслан дийлдэггүй улсын аварга арслангууд хөөрхий, хулхи цолтонгууд
зочин 2025-04-27 66.181.182.74
Бөх хүн бүдүүн өвсөнд гэдэг,Ганц чигчий хурууг нь ч дийлэхгүй өчүүхэн жулдрай байж бүсдыг бүү доромжил, Дороосоо ургадаг нь байгалийн ёс,