Ираны хамгийн том боомт болох Бандар Аббаст хадгалагдаж байсан химийн бодис Бямба гаригт (2025.04.26) дэлбэрсний улмаас дөрвөн хүн амиа алдаж, 500 гаруй хүн шархадсан гэж тус улсын төрийн хэвлэл мэдээллээ. Тус боомтын Шахид Ражаи хэсэгт болсон дэлбэрэлт Иран улс АНУ-тай цөмийн асуудлаарх гурав дахь шатны хэлэлцээрийг Оманд эхлүүлж байх үед болсон ч уг хоёр үйл явдал хоорондоо ямар ч холбоогүй гэж албаныхан мэдэгдэв.
Ираны хямралын менежментийн байгууллагын төлөөлөгч Хоссейн Зафари хэлэхдээ, Шахид Ражаи дахь химийн бодисыг чингэлэгт буруу, чанарын шаардлага хангаагүй хадгалснаас болж дэлбэрэлт болсон гэж үзэж байна.
Тэрбээр мөн хэлэхдээ, "Дэлбэрэлтийн шалтгаан нь савны доторх химийн бодис байсан. Өмнө нь Хямралын удирдлагын ерөнхий захирал айлчлалынхаа үеэр тус боомтод анхааруулга өгч, аюул гарч болзошгүйг анхааруулж байсан" гэж онцолсон юм.
Гэсэн хэдий ч Ираны засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, чингэлэгт байсан химийн бодис дэлбэрэлт үүсгэсэн байх боломжтой ч яг ямар учир шалтгааны улмаас дэлбэрэл болсон нь тодорхойгүй хэвээр байна. Тус улсын төрийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дэлбэрэлтийн дараа өттөн хар, улбар шар утаа боомтын бүрхсэн видео бичлэг нийтлэгджээ. Мөн барилгын хог хаягдал их үүсч, эмх замбараагүй байдалтай болсон гудамж, талбайн видео бичлэг нийтлэгдсэн байв.
Бандар Аббас боомтоор экспорт, импортын ихэнх чингэлэг дамжин өнгөрдөг тул Ираны хамгийн том боомт гэж тодорхойлогддог.
Гэвч дэлбэрэлт боомтын ойролцоох байшин барилгын цонх хагарч, хаалга эвдэрчээ. Мөн 26 км зайд орших Кешмд сонсогдсон гэж орон нутгийн хэвлэл мэдээлсэн байна.
Ираны төрийн телевизээр өмнө нь шатамхай материалтай буруу харьцах нь дэлбэрэлтэд нөлөөлөх хүчин зүйл гэж удаа дараа мэдээлж байжээ. Учир нь уг дэлбэрэлтээс өмнө мөн адил хэд хэдэн удаа чингэлэг дэлбэрсэн асуудал гарч байсан гэдгийг албаны хүн онцолсон юм. Дэлбэрэлтийн дараа тусламжийн ажилтнууд ачааны машинуудыг боомтын хэсгээс шилжүүлэх ажлыг эхлүүлсэн төдийгүй ил галыг унтраахаар яаравчилсан байна. Одоогийн байдлаар Бандар Аббас боомтын бүх үйл ажиллагаа зогсоод буй.
Сүүлийн жилүүдэд Ираны эрчим хүч, аж үйлдвэрийн дэд бүтцэд хэд хэдэн үхлийн аюултай осол гарсан.
Гэхдээ Бямба гаригт болсон дэлбэрэлт гэх мэт ихэнхи дэлбэрэлт нь хайхрамжгүй байдлаас үүдэлтэй гэж буруутгагдаж буй. Жишээлбэл, өнгөрсөн хугацаанд Ираны нефть боловсруулах үйлдвэрт түймэр гарч, нүүрсний уурхайд хийн дэлбэрэлт болжээ. Мөн 2023 онд Бандар Аббас дахь яаралтай засварын үеэр нэг ажилчин амь үрэгдсэн байна.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд Ираны цөмийн хөтөлбөрийг буруутган Израиль газар нутагт нь халдлага үйлдэж байна гэж зарим Тегераны мэргэжилтнүүд үзэх болсон.
Жишээлбэл, 2024 оны хоёрдугаар сард Ираны байгалийн хийн хоолойд болсон халдлагын ард Израиль байгаа гэж Тегеран мэдэгдэж байсан юм. Мөн 2020 онд Шахид Ражаи дахь компьютерууд кибер халдлагад өртсөн. Энэ хэргийн ард Ираны гол дайсан Израиль байгаа бололтой гэж Вашингтон Пост мэдээлж байжээ.
Оросын хайртай холбоотон 3 цагийн өмнө 202.9.46.106
4-хөн хүн үхсэн мөртлөө ямар нүсэр том гал утаа вэ, худалч хүнд устөрөгчийн бөмбөг дэлбэлхэд л ийм овортой утаа гарна.
xsgyi OCgoz CJNr noirmoglyylj xylgailj HITLEr oby 2025-04-27 50.147.160.114
in KAMEr+ ytasaan ?
Apple ytas TV ### internet, π toolyyr colij , COX ; xylgaichduin UUrteiguun adilxan xylgaich,
gyilagchlyylax zorilgotoi xsgyi OCg CJNr xylgailj.
MCS 7 цагийн өмнө 202.9.46.106
ЯМАР ХЭЛЭЭР БИЧЭЭД БАЙДАГ AЛНЫ AЛЧУУРНУУД ВЭ nu3даа