АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон Украины ерөнхийлөгч Володимир Зеленский нар Бямба гаригт (2025.04.26) болсон Ромын пап Францисийн оршуулах ёслолын үеэр уулзалджээ. Тэд 15 орчим минут Орос, Украины талаар хэлэлцсэн бөгөөд Цагаан ордонд маргаан дагуулсан уулзалттай харьцуулахад эерэг, үр дүнтэй болсон гэж Трампийн ажлын албанаас мэдэгдсэн юм. Мөн хоромхон зуур үргэлжилсэн ч гэлээ Трамптай хийсэн уулзалт энх тайвныг тогтооход нэн шаардлагатай түүхэн үйл явдал болсон гэж Зеленский "Telegram" хуудаснаа нийтэлжээ.
Пап ламыг эцсийн замд нь үдэх ёслол дууссаны дараа Трамп "Air Force One" онгоцонд сууж, Ромоос ниссэн. Тэрбээр нислэгийн үеэр "Truth Social" хуудаснаа Оросын ерөнхийлөгч Владимир Путинг буруутгасан утга бүхий мессеж нийтэлжээ.
Тодруулбал, Трамп "Сүүлийн хэдэн өдөр энгийн иргэний газар нутаг, хот, тосгонуудыг пуужингаар харвах ямар ч шалтаг, шалтгаан Путинд байгаагүй шүү дээ. Гэсэн хэдий ч тэрбээр дайныг зогсоох хүсэлгүй байгаа бололтой гэж би бодох боллоо. Мөн намайг энэ хэрэгтээ оролцуулж байгаа нь асуудлыг банк санхүү эсвэл хоёрдогч хориг арга хэмжээгээр зохицуулах ёстой юм шиг байна? Хэтэрхий олон хүн үхэж байна!!!" гэж нийтэлжээ.
Оршуулах ёслолын арга хэмжээнээс өмнө Пүрэв гаригт (2025.04.24) Киев хотын нэгэн орон сууцны хороолол Оросын пуужинд оногдож, 12 хүн нас барсан аж. Уг хэргийн талаар Зеленский Трамптай Ватиканд уулзах үеэрээ дурдсан учир АНУ-ын ерөнхийлөгч Оросыг буруутгасан утга бүхий мессеж бичсэн гэж ажиглагчид үзэж байна. Дашрамд дурдахад, Трамп болон Зеленский нар бусад албаны хүмүүсийн оролцоогүй, ганцаарчилсан уулзалт хийсэн юм.
Түүнчлэн Зеленский өөрийн "Telegram" хуудаснаа, "Сайхан уулзалт болсон. Ганцаарчилсан уулзалтын үеэр олон зүйлсийн талаар ярилцлаа. Бидний ярилцсан зүйлс биеллээ олно гэдэгт найдаж байна" гэж Трамптай хийсэн уулзалтынхаа талаар нийтэлсэн.
Тэрбээр мөн украинчуудын амь насыг хамгаалах, бүрэн бөгөөд болзолгүй гал зогсоох, найдвартай, бат бөх энх тайвныг тогтоож, дайн дахин гарахаас сэргийлэх зэрэг сэдвүүдийн талаар ярилцсан гэдгээ онцлон тэмдэглэсэн байна.
Түүнчлэн Зеленский "Хамтарсан үр дүнд хүрвэл түүхэнд мөнхрөх боломжтойг бэлгэдсэн, чанартай уулзалт байлаа. Баярлалаа, ерөнхийлөгч Дональд Трамп!" гэж нийтэлсэн байна.
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.187.121
Орос Курскийн газар нутгийг чөлөөлөхөөр 263 хоног байлдсаны эцэст өнөөдөр Курскийн газар нутгийг бүрэн чөлөөллөө.
Нэргүй 5 цагийн өмнө 202.9.40.78
Жомбого Трамп
Нэргүй 8 цагийн өмнө 103.212.118.224
Украйныг ломбарданд тавиад л үзээд бнаа даа. Газар тариалангийн бүс томоохон үйлдвэрүүд нь гадны компаниудын гарт орчихсон тэднээс авсан мөнгө нь дууслаа даа хөөрхий.
Нэргүй 2025-04-27 103.212.118.39
Одоо Орос улс гэж байхгүй. Путин Гитлер гэж ганцхан хүн л байна. Энэ хүн удахгүй ялаа үүрэх нь гарцаагүй. Оросын иргэд удахгүй ухаарч, тэнэг зүүднээсээ сэрнэ.
Зочин 11 цагийн өмнө 66.181.187.70
Мөн мөрөөд вөө
Нэргүй 6 цагийн өмнө 66.181.180.179
За чаагаад бай луухааны орхидсоо
Нэргүй 2025-04-27 103.212.118.39
Одоо Путинг Гитлерыг баривчилж аваад ял оноох хэрэгтэй. Одоо Орос, орос хүн гэж байхгүй. Путин гэж фашист нэгхэн хүн л байна. Удахгүй Оросын эрүүл ухаантай хэдэн сая иргэд ойлгох болно.
Зочин 2025-04-27 202.126.89.183
Трампд 2 л арга байсан.1р Путиныг ятгаж дайныг зогсоох.2Р Украйныг тултал нь зэвсэглэх..
1р арга үр дүнгээ өгсөнгүй ,Одоо 2р арга л үлдлээ дээ
Нэргүй 2025-04-27 103.212.118.224
Зеленский тэнэг байх нь олон улс оронд ашигтай байна даа. Нэг хэсэг нь агуулахад удсан хуучин з****г өгч байлдуулаад оронд нь байгалийн баялагийг аваад нөгөө нь хот тосгоныг нь пуужиндаж газар нутгийг нь аваад л… Энэ бүхнээ Зеле өөрөө хийх нөхцөлийг нь үүсгээд л явах юм. Хайран Украйн улс хайран иргэдийн амь нас хайран газар нутаг хайран байгалийн баялаг….Тэнэг хүүр юмаа.
ХУУЛЬЧ 2025-04-27 202.9.46.168
ХҮНИЙ АМЬ НАСААР ТОГЛОХ ТИЙМ БУЯНТАЙ ЗҮЙЛ БИШ Л ДЭЭ.,,,,
Нэргүй 2025-04-27 66.181.161.144
Нацист Зелиньский яргалал явуулаагүй бол энэ мөргөлдөөн гарахгүй байлаа. Энэ бол зэвсэгт иөргөлдөөн ба Оросын цэргийн тусгай ажиллагаа. Украйны цэрэг болон түүний штаб энгийн иргэдийн байр саванд нуугдаад тэндээсээ байлдааны үйл ажиллагаа явуулаад байгааг пуужиндахаас өөр яах билээ. Мэдээж пуужин сумны нөлөөнд ганц нэг энгийн иргэд өртөлгүй л яахав. Украйнууд ч гэсэн Курскт цөмрөн ороод олон зуун энгийн иргэдийг устгасныг яагаап барууныхан ярихгүй бна.
Зочин 2025-04-27 139.5.218.101
маш зөв. анхнаасаа Зеленский ийм тактик хэрэглэж ирсэн түүхтэй. яг л террористуудын арга
Б 2025-04-27 202.55.191.130
РЦНК-ЫН ХУЛМАС МАНГАД ТРОЛЛ ГИ ЧИЙНҮҮД ХООРОНДОО КОММЭНТ БИЧИЛЦЭЭД ТА НАР ХОЛ ЯВАХГҮЙ Л ДЭЭ. ТА НАРЫН ХАЙРЛААД БАЙСАН ЖОМБОГО ТРАМП ЗЕЛЯ ХҮҮТЭЙ УУЛЗААД Л ЯВЖ БАЙНА. УДАХГҮЙ ТАНАЙ ЦАРЬ БСДА ЧИНЬ ТАМ РУУ ЯВЖ МАНГАД ЗАДРАХ БАЙХ ДАА.
Нэргүй 6 цагийн өмнө 66.181.180.179
Өмхий гужаагийн шээснүүд оросын мөхлийг тэсэн ядан хүлээж урд зүгт буй элэг нэгтнүүдийнхээ өвөрт орох цаг мөчийг тэсэн ядан хүлээж байгаа нь тодорхой