Тойм: Төгрөг нуурын ордын хэргийг шуурхай илрүүлэхээ албаныхан амлав

Тойм: Төгрөг нуурын ордын хэргийг шуурхай илрүүлэхээ албаныхан амлав

Тойм: Төгрөг нуурын ордын хэргийг шуурхай илрүүлэхээ албаныхан амлав

ТӨГРӨГ НУУРЫН ОРДЫН ХЭРГИЙГ ШУУРХАЙ ИЛРҮҮЛНЭ

УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал 2025 оны дөрөвдүгээр сарын 9-ны өдөр мэдээлэл хийх үеэрээ УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар зарсан. Түүнтэй энэ хэрэг холбоотой гэдгийг нотлох 500 гаруй хуудас баримт бичиг надад байна гэсэн юм. Ингэж уг асуудал олны анхаарлын төвд орж, иргэдийн дунд хүлээлт үүсээд буй. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт /2025.04.24/ тус хэргийг илрүүлэх ажлын хэсгээс мэдээлэл хийж уг хэрэг нь "эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй" болон "үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй" гэх асуудлаар хэрэг нээгээд шалгасан. Мөн мөнгө угаасан байж болзошгүй, мөнгө завшсан гэх үйлдлүүд гарсан байж болзошгүй. Тиймээс улсын Ерөнхий прокуророос цагдаагийн байгууллага болон АТГ-тай хамтран ажлын хэсэг байгуулаад мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн шалгаж байгаа гэсэн юм.

Тодруулбал, ажлын хэсгийн төлөөлөл хэлэхдээ, "2025 оны дөрөвдүгээр сарын 11-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас гэмт хэргийн талаарх мэдээллийг ирүүлсэн. Уг мэдээллийг Авилгатай тэмцэх газар болон Улсын Ерөнхий прокурорт ирүүлсэн учир 2025 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр хэрэг бүртгэл нээсэн. Уг тогтоолын дагуу хүлээн авч хянаад "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан байж болзошгүй", "Үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй" гэх асуудлаар хэрэг бүртгэл нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад шалгаж байна. Ямар нөхцөлд хамтарсан ажлын хэсэг байгуулан шалгадаг вэ гэхээр хэд хэдэн байгууллагын чиг үүрэгт хамаарах асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах нөхцөл бүрдэх үед тэгдэг. Улмаар АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс хамтарсан ажлын хэсэг байгуулах саналыг прокурорт ирүүлсэн. Улмаар Улсын Ерөнхий прокуророос цагдаагийн байгууллага болон АТГ-тай хамтран ажлын хэсэг байгуулаад өнөөдөр мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн шалгаж байна. Хэргийг түргэн шуурхай илрүүлэхээр хамтарсан ажлын хэсгийг байгуулсан" гэдгийг хэлсэн юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу

БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫГ ДӨРВӨН САРЫН ХУГАЦААНД БАРИНА

Bagahangai hushigiin hundii tumur zam (1 of 4)

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн нээлтийн ажиллагаа /2025.04.25/-ны өдөр Хөшигийн хөндийд болов.


"Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч, Хөшигийн хөндий хүртэл чиглэсэн энэхүү гуравдугаар зэрэглэлийн төмөр зам нь 102.5 км урттай бөгөөд 1520 мм царигтай, гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй, 2.5 км урт гүүрэн байгууламжтай байх юм. Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор нийслэл Улаанбаатар хот, тээвэр логистикийн гол зангилаа бүс болох Хөшигийн хөндийтэй төмөр замаар холбогдож, улс орны эдийн засаг, ачаа тээвэр, логистикийн хөгжилд стратегийн чухал нөлөө үзүүлж, Хөшигийн хөндийд баригдах Хүннү хот, “Тээвэр логистикийн төв”-ийг барьж байгуулах суурь нөхцөл бүрдэнэ гэдгийг албаныхан онцолж байгаа юм. Төмөр замын бүтээн байгуулалтыг дотоодын 110 орчим аж ахуйн нэгжийн 2500 гаруй инженер, ажилтнууд 1500 орчим техник, машин, механизм ашиглан барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, ирэх аравдугаар сараас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ОРД АВСАН НӨХДҮҮДЭД ХЭЛЭХЭД БИ БАЙР СУУРИАСАА ХАЗАЙХГҮЙ 

Л.Оюун-Эрдэнэ: Орд авсан нөхдүүдэд хэлэхэд би байр сууринаасаа хазайхгүй

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригийн /2025.04.25/ УИХ-ын чууганы хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн асуултад хариалахгүй, залуу хүн байж хүний өмнөөс битгий хачин юм ярь. Баярцогтийн хүн гэх утга илэрхийлсэн нь олны дургүйцлийг хүргэв.


УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн хувьд, Ерөнхий сайдын мэдээлэлд “Сангийн орлого жил бүр нэмэгдэж, 2030 он гэхэд сангийн нийт орлого 3.4 их наяд төгрөгт хүрэхээр байна” гэлээ. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого ашигтай гарч байж, түүнээс нь Баялгийн санд төвлөрүүлэх хуультай.

Гэтэл энэ оны эхний улирлын байдлыг өмнөх оны эхний улиралтай харьцуулахад төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл хасахтай буюу 375 тэрбум төгрөгийн алдагдалтай явж байна.

Энэ нь өмнөх оны мөн үед 1.6 их наяд байсан, хэд дахин буурсан нь харагдаж байна. Экспортын бараа бүтээгдэхүүн болох нүүрс маань юу болчихсон явж байгааг бүгд мэднэ.  Нүүрсний экспорт 883 сая ам.доллараар буюу 42 хувиар буураад явж байна. Нүүрсийг нэг тонныг нь 125 ам. доллараар зарж байж ашигтай гарч сандаа төвлөрүүлнэ гэж төлөвлөсөн.

Гэтэл нүүрсний үнэ 50 ам.доллараар буурсан. Алт өмнөх оныхоос 47 сая ам. доллараар буураад явж байна. Бүх юм хасах үзүүлэлттэй буураад байна.

Нийт орлого 2 их наядаар буюу 16 хувиар буурсан явж байна. Нүүрс экспортын 45-55 хувийг бүрдүүлж байгаа. Ирээдүй гэдэг гоё нэрийн дор баялаг гэдэг юмыг яриад байна. Бодит амьдрал чинь ямар байна вэ. Та санаа зовж байна уу. Өнөөдрийн ард түмний амьдралыг яая гэж бодож байна. Гадаадын хөрөнгө оруулалт дээр ямар бодлого барьж байна вэ. Баялгийн санд хуримтлуулна гээд хийж байгаа ажил зөв боловч гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх баталгаа байгаа юм уу.

2030 он гэхэд Баялгийн санг 3 их наядаар арвижуулах боломж гарц гаргалгаа харагдаж байгаа юм уу гэх зүйлийг хэлсэн байдаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу

ДҮНЖИНГАРАВЫН ОСОЛД ДАХИН ШИНЖЭЭЧ ТОМИЛОХООР БОЛОВ

Дүнжингаравын уулзвар дахь осолд дахин шинжээч томилохоор шийдвэрлэв

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт болсон газ дэлбэрэлтийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг/2025.04.22/-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон.


Шүүхээс зам тээврийн осол болсон талаарх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна гэж үзлээ. Тиймээс дахин шинжээч томилохоор шийдвэрлэв. Мөн гал түймрийн аюултай бодис тээвэрлэж байгаа этгээд онцгой байдлын газраас дүгнэлт авах шаардлагатай гэсэн юм. Үүнээс гадна галд өртөж, шатсан 207 дугаар байрыг ашиглалтад хүлээж авахдаа галын дүгнэлт тодорхойгүй байсан бөгөөд тодруулах шаардлагатай гэв.

Өмнө нь хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2025 оны гуравдугаар сарын 6-нд товлосон боловч шүүх хурлыг даргалагч шүүгч нь ногоон автобусны хурлын бүрэлдэхүүнд ажиллаж байгаа учраас хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байдаг. Хэргийг прокурорын байгууллагаас /2025.01.21/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Шүүхээс хэргийн материалыг хянаж үзээд, хүлээн авсан юм.

Тус хэрэгт хоёр хүнийг яллагдагчаар татан, шалгаж байгааг прокурорын байгууллагаас мэдээлсэн байдаг. Тэгвэл Н.Баатаржав, Ч.Ренчиндорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаалаа. Мөн хэлэлцүүлэгт "Nissan Patrol" машины жолооч шүүх хуралд ирээгүй юм.

Хуулийн байгууллагаас дэлбэрэлт болсон хэргээр "Дашваанжил" ХХК-ийн захирал, том оврын машины жолоочийг яллагдагчаар татсан гэж мэдээлсэн. Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш гал түймрийн улмаас иргэн, аж ахуйн нэгжид учирсан хохирлын хэр хэмжээ, гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор зургаан төрлийн 76 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж 75 дүгнэлтийг гаргуулж, 350 гаруй хүнээс мэдүүлэг авсан талаар албаныхан мэдээлсэн билээ.

РОМЫН ПАП ФРАНЦИС ТААЛАЛ ТӨГСӨВ

Ромын пап Францис таалал төгслөө

Ромын пап Францис дөрөвдүгээр сарын 21-ний Даваа гаригт 88 насандаа таалал төгссөн билээ. Пап XVI Бенедикт суудлаас буусны дараа 2013 оны гуравдугаар сард пап Францис буюу Кардинал Жорж Марио Бергоглио тэрээр Католик сүмийн тэргүүнээр сонгогдож байв. Тэрбээр Даваа гаригийн өглөө орон нутгийн цагаар 07:35 цагт нас баржээ. Түүнийг дөрөвдүгээр сарын 27-ны Бямба гаригт оршуулсан гэж Ватиканы эх сурвалж мэдээлсэн байна.

Ромын пап Францис Католик сүмийг тэргүүлсэн он жилүүддээ тогтмол шинэчлэл хийдэг байсан ч уламжлалыг баримтлагчдын дунд ч нэр хүндээ алдаагүй.

Тэрээр Америк тивээс буюу бөмбөрцгийн өмнөд хагасаас ирсэн анхны пап лам байв. Сирид төрсөн III Григорийгоос хойших анхны Европын бус пап лам нь тэр байв.

Сүүлийн жилүүдэд түүний эрүүл мэнд сайнгүй байсан. Тэрээр хоёрдугаар сарын 14-нд гуурсан хоолойн үрэвсэл оноштойгоор эмнэлэгт хэвтсэн. Салватор Мунди олон улсын эмнэлэгт ажилладаг доктор Анна Лиза Билотта "Уушгины хатгалгааг эмчлэхийн тулд тэвчээртэй байж, эмчилгээ тодорхой үр дүнд хүрэхийг хүлээх хэрэгтэй. Нөхцөл байдал тогтвортой байгаа тул эмч нар өдөр бүр шинэ зүйл хэлж чадахгүй" гэж хэлж байв.

Дашрамд дурдахад, Ромын пап Францис тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар 2023 оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн билээ. Энэ үеэрээ тэр "Монгол гэрт ормогц гэрийн орой дахь гэрэл гэгээ оруулж, тэнгэр огторгуйн гайхам сайхныг тольдон харуулдаг тооно бидний харааг булаадаг. Танай энэхүү уламжлалт аж төрөх байдал хараа дээгүүр, толгой цэх байх шалтгаан нөхцөл болж байна" гэж хэлж байжээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-27 14.1.81.65

бусдууд нь хаачив сайд асан Хүрэлбатар УИХ ын дарга Амарбаясгалан, МАК гэхчлэн зөндөа бий дээ

Avatar

Нэргүй 2025-04-27 124.158.108.171

Ганц Төгрөг нуурын гэлгүй бүх томоохон луйврыг олж илрүүлэх ёстой.

Avatar

Нэргүй 2025-04-27 139.5.217.123

SADAR VANAGN SEKSDNE80955877

Avatar

Нэргүй 2025-04-27 184.144.51.152

Манайд шүүx прокурор гэж байна уу ер нь

Avatar

Нэргүй 2025-04-27 184.144.51.152

Бүx зүйл тодорxой байxад яасан иx уддаг шалгалт вэ, барууны оронд бол 24 цаг л xангалттай.
Ард түмэн сэтгэл догдлон секунд бүрийг тоолон xүлээж байна !!!

Avatar

MCS 2025-04-27 202.9.46.106

MCS-ийн хулгайг илрүүлж ухаа худгийн лицензийг төр хурааж ав. 2008 оноос эхлээд коксжих нүүрсний бараг 30 хуийг ухаад идцэн байгаа, тэр их ашгийн төрд ногдох хэдэн тэрбум доллараа нэхэж ав.

Avatar

Нэргүй 2025-04-27 139.5.217.123

80955877

Avatar

Нэргүй 2025-04-27 139.5.217.123

SAWN8955877

Avatar

Нэргүй 2025-04-27 202.9.41.38

Баярмаа болон Лодойсамбуу хоёр хамтарсан засгийн газрыг огцруулна гээд яваад байсан юу болсон бэ. Сэтгүүлч нар чинь сенсаци их хөөцөлддөг жаахан худлаа талруугаа юм шиг санагдлаа

Avatar

Нэргүй 2025-04-27 66.181.184.223

Хөөе нөхөд өө ! Төнрөг нуурын ордын хэргийн цаана Женк огийн жинхэнэ үүр уурхай нь бол далай шиг их юм байгаа, тэрнийг ухалгүй орхихымуу ?!
Арай үгүй байлгүй дээ, Эсвэл зөвхөн Төгрөг нуур нь л ВМН буюу буудан алахад хангалттай юм уу ?!
Женког цааш нь харуулахгүй л бол жинхэнэ "хятад буг – төвд чөтгөр" салдаггүй лүд юм гэсэн шүү дээ !!!

Avatar

Нэргүй 2025-04-27 59.153.115.135

XUCHINDUULI80955877XUSNEER DYRTAI SEKSDI80955877

Avatar

Нэргүй 2025-04-27 59.153.115.135

SEKSEER VANXANI SEKSYGEER UILCHLNE80955877

Avatar

Нэргүй 2025-04-27 59.153.114.123

Ямар хэрэг илрүүлэх үү? Оюун-Эрдэнэ буух цаг нь болжээ

Avatar

Нэргүй 2025-04-27 59.153.115.135

SEMSEER VANXANDK BOOW XXNO80955877

Avatar

Өвгөн Балдан 2025-04-27 103.212.117.141

Миний Монголын газар шорооноос сөөм газрыг ч Бурхан гуйсан ч бүү өг гээд байхад хичнээн га-гаар нь зарсан хүнийг юун үндэслэлгүй хөрөнгөжсөн мөрөнгөжсөн бэ, Эх орноосоо урвасан гэж яллах ёстой биз дээ. Нүүр хийх газар алга. Үгүй байлгүй дээ л гэж бодож байна.

Avatar

Нэргүй 2025-04-27 59.153.115.135

DRKSEER TAICHNA80955877

Avatar

Нэргүй 2025-04-27 66.181.160.110

"… хэргийг шуурхай илэрхийлэх" – ???

Avatar

ИРГЭН 2025-04-27 103.57.93.212

үнэхээр Аймаар нийгэм бүрэлдэн тогтжээ,,,,Хэн нэг том Дарга сэтгэлдээ таараагүй Хэн нэгнийг Хуулийн аль нэг байгууллагад Үүрэг даалгавар өгч тэр Нөхрийг ямар нэгэн аргаар заавал буруутгаж Шийтгэ гэсэн даалгавар өгч цаадуул нь,,,,Мэдлээ шуурхай гүйцэтгэе гээд хариулж байх жишээний, Аймаар уу,

Avatar

Нэргүй 2025-04-27 66.181.184.223

За даа Женког ч бол ер нь устгасан нь л дээр дээ !

Avatar

Нэргүй 2025-04-27 66.181.184.223

Лаа лах

Avatar

Жонхуу 2025-04-27 103.212.119.231

надад хууль үйлчилэхгүй

Avatar

з 2025-04-27 139.5.219.80

Хүүк Данх 2 хамтдаа нүүрсний мөнгө муха замд идсэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж