Ихэнх нутгаар дулаарна

Ихэнх нутгаар дулаарна

Ихэнх нутгаар дулаарна
500px Photo ID: 1005075166 -

Ньюс агентлаг 2025 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.


Дөрөвдүгээр сарын 27, 28-нд нийт нутгаар дулаарч, цаг агаар тогтуун байна. Улаанбаатар хот орчмоор багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -5-7 градус, бусад хэсгээр -2-4 градус хүйтэн, өдөртөө дулаарч +17+19 градус дулаан байна.

Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -5-7 градус хүйтэн, өдөртөө дулаарч +17…+19 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -5-7 градус хүйтэн, өдөртөө дулаарч +16+18 градус дулаан байна.

Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -5-10 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1+6 градус дулаан, бусад нутгаар -1-6 градус хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар дулаарч Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +9+14 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар +19+24 градус, бусад нутгаар +14+19 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-27 202.9.41.39

х***а манж гичинүүд мнгол хүнийг судлцн шивр авир гэж бас болоогүй эргн тойрнд шаацн лаларуудра ингээч тэгээч гэж нөлөөлх гэж шаацн тавлж эндүрцн ацнууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж