НЭМЭЛТ:
"The MongolZ" баг 0-2 гэсэн харьцаатай тахим буулгаж, "IEM Мельбурн" 3-4 байраар тэмцээнээ өндөрлүүллээ. Хоёр ээлжийн тоглолт хоёулаа 13-3 гэсэн харьцаатай өрнөв. Маргааш гранд финалын тоглолтод "Vitality" болон "Falcons" багууд тоглохоор болжээ.
Тоглолтын өмнө "Techno4K" ярихдаа "Өмнө нь бид Vitality-г хожиж болох байсан. Гэхдээ тэдний тоглолт хэв маягт дасч чадаагүй. Одоо бид өөрсдөдөө итгэлтэй байх хэрэгтэй. Бид Австралийн энэ хөгжөөн дэмжигчдэд дуртай. Тэд бидэнд үнэхээр үнэнч" гэлээ.
Ийнхүү тоглолт эхлэв. Эхний мап "Mirage" бол дараагийнх нь "Nuke". Харин шийдвэрлэх мап нь "Inferno".
"IEM Мельбурн" тэмцээний хагас шигшээ шатны тоглолтууд өнөөдөр/2025.04.26/ эхэллээ. Эхний тоглолт Саудын Арабын "Falcons" болон Германы "MOUZ" багуудын хооронд болж, "m0NESY"-г нэгтгэсэн "Falcons" баг өрсөлдөгчөө 2-0 гэсэн харьцаатай хожиж, гранд финалд шалгарав.
Тэгвэл тун удахгүй 18:00 цагаас Монголын "The MongolZ" болон Францын "Vitality" багуудын тоглолт эхлэх гэж байна. Оны эхээр "ropz"-г "FaZe"-ээс урвуулж чадсан тэдний хожлын цуврал өдгөө 19 болжээ. Ерөнхийдөө бүхий л шилдгүүдийг ээлж дараалан буулган авч, оролцсон тэмцээн бүртээ түрүүлж байна. Хэрэв тэд энэ тэмцээнд түрүүлвэл календарийн жилд "ESL"-ийн дөрвөн томоохон тэмцээнүүдэд түрүүлсэн амжилтаараа нэг сая ам.долларын шагнал хүртэх учиртай.
"ESL"-ийн зүгээс ч нэг сая ам.доллартаа харам хандаж, "Vitality"-г гранд финалд хожиж, тэмцээнээс хассан багт 100 мянган ам.долларын бонус өгөхөө зарласан.
Нэргүй 2025-04-26 202.9.41.38
Чамлахаас чанга атга гэдэг дээ. Цаашдаа энэ багийн тактикийг судалж шинэ хувилбар шинэ тактиктай тулалдах нь зөв байна. одоо үед дандаа судалгаан дээр тулгуурлаж тэмцэлддэг болсон. Хожигдол болгон сургамж юм. Дүү нартаа дараа дараагийн тэмцээнд нь амжилт хүсье. Дараагийн удаа Францын энэ багийг заавал хожоорой.
Нэргүй 2025-04-26 202.126.88.200
13-3-р хоёр удаа хожигдсон гэдэг чинь шивигт хайрцаг болтлоо шаалгуулжэээ хөөрхий
Нэргүй 2025-04-26 139.5.219.104
Ялагдаж сурах нь өөрөө ялалт шүү дээ. Харин ч ийм дэмжлэг туслалцаа муутай Монголоос өдий хүртэл яваад нэрээ цуурайтуулаад мундаг л байна
Нэргүй 2025-04-26 66.181.183.239
дэмжлэг их шүүгээ. 1xbet ивээн тэтгэж байна. баян компани шүүдээ. Монгол бэтчид бүгд шахуу л тавьсан байх. үүнээс илүү шалгах гэсэн юм бэ