Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд Австрали Улсад 54 оюутан суралцаж байна.
Монгол Улсаас Австрали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан Австралийн их дээд сургуулиудад суралцаж байгаа оюутнуудыг хүлээн авч уулзжээ.
Уулзалтад Австралийн Үндэсний их сургууль, Сиднейн их сургууль, Күинсландын их сургууль, Шинэ Өмнөд Уэльсийн их сургууль, Монашийн их сургуулийн оюутнууд оролцож, сонгосон мэргэжил, хичээл, тэтгэлгээр суралцаж буй өөрсдийн туршлагаасаа хуваалцаж, тэтгэлгийн талаарх санал бодлоо илэрхийлж чөлөөтэй ярилцлаа.
Элчин сайд Д.Даваасүрэн сурлага хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ манлайлан Улаанбаатар хот, аймаг сум, дүүргээс шалгарсан шилдэг суралцагч оюутан залууст баяр хүргээд, энэ алтан боломжоо бүрэн дүүрэн ашиглаж, эрдэм номдоо шамдан, Австрали Улсын соёл, ёс заншил, хууль дүрмийг чанд мөрдөж суралцахын сацуу сургуулиа амжилттай төгсөн эх орондоо эргэн очоод улс орныхоо төлөө хүчин зүтгэж, хөгжил дэвшилд нь үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Австрали Улсын Сиднейн их сургуульд 28, Австралийн Үндэсний их сургуульд 1, Күинсландын их сургуульд 5, Шинэ Өмнөд Уэльсийн их сургуульд 11, Монашийн их сургуульд 7, Баруун Австралийн их сургуульд 2 оюутан олон улсын харилцаа, бизнесийн удирдлага програм хангамжийн инженер, мэдээллийн технологи, өгөгдлийн ухаан, барилгын инженер, компьютерын шинжлэх ухаан зэрэг мэргэжлээр амжилттай суралцаж байна.
“Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” хөтөлбөрийн хүрээнд 761 оюутан АНУ, Их Британи, Герман, Франц, Австри, Чех, Канад, Польш, Австрали, Орос, Хятад, Солонгос, Унгар, Литва, Энэтхэг, Вьетнам, Куба, Казакстан, Лаос гэсэн 19 улсын их, дээд сургуульд суралцаж байгаа юм.
Нэргүй 2025-04-26 202.9.41.38
Азтай хүүхдүүд байна. Сургуулиа төгсөөд юу мэдсэнээ эх орныхоо хөглийн төлөө зориулаасай билээ. Гэтэл зарим хүүхдүүд улсын зардлаар боловсролтой болчихоод тэндээ үлдэх гадаадын иргэнтэй гэр бүл болж бүр мөсөн монголоос явах үзэгдэл гаргаж баййгааг төр засаг анхаарч ажиллах нь зөв. Гадаадын иргэн болсон бол монгол улсадямар ч хамаагүй болно. Тэднийг суртчилж янз бүрийн нэвтрүүлэг явуулж байгаа нь буруу юм. Танайд хоньё нэвтрүүлэг гадаадад амьдрахыг уриалж болохгүй.
Нэргүй 2025-04-26 202.9.40.255
Дарг-саад бх юу бхав х***а манж хулгайчуудын хулгай.
Зээлээ төл 2025-04-26 202.9.46.106
БЗСангийн зээлээ төлөөрэй, дарга нарын арын хаалганы 00-ын ногоон тэгнүүд ээ
Нэргүй 2025-04-26 202.9.40.255
Дарг-саад бх юу бхав х***а манж хулгайчууд хулгай.
Нэргүй 2025-04-26 202.9.41.39
Монгол хүн бараг аваагүй нам төр хулгайлсн х***а манжуудын хулгай х***а манж хог шаарууд өчнөөн авсн. хулгайлх юм бхгүй бүгдийг хулгайлсн.