"CS2"-ийн энэ жилийн хамгийн томоохон тэмцээнүүдийн нэг "IEM Мельбурн" тэмцээний плей-оффын тоглолтууд өчигдөр/2025.04.25/ эхэллээ. "The MongolZ" баг энэ шатанд "Liquid"-тай учраа таарав. Цэнгэлдэхэд, тайзан дээр, үзэгчдийн өмнө ганцхан тоглолтод хожиж байсан гэх тааруу үзүүлэлттэй "The MongolZ"-г энэ удаад хэрхэн тоглох вэ гэдэг анхаарал татаж байсан.
Хоёр багийн эхний тоглолт "Anubis" дээр болоход "Liquid" илт илүүрхэж, 13-5 гэсэн харьцаатай хожив. Тэд хэсгийн шатандаа Украины алдарт "NAVI"-г хожиж, сайн байгаагаа харуулсан. Тоглолтын өмнө нь ч тус багийн тамирчин "NertZ" бид нар одоо л учраа олж, сайн тоглож эхэллээ гэх утгатай ярилцлагыг өгсөн байжээ.
Хоёр тоглолт "Ancient" мап дээр болоход "The MongolZ" хариугаа авч, 13-6 гэсэн харьцаатай хожжээ. Энэхүү тоглолтод цэнгэлдэхэд тааруу тоглодог гэж шүүмжлэлд өртдөг "Senzu" бүх тоглогчдыг хувийн үзүүлэлтээрээ тэргүүлсэн аж. Улмаар шийдвэрлэх гурав дахь мап "Inferno" дээр болоход өрсөлдөөнтэй тоглолтын эцэст "The MongolZ" хожжээ. Шийдвэрлэх тоглолтод "910" тун гайхалтай тоглож, цэнгэлдэх даяараа түүний нэрийг дуудаж байсан гэнэ.
"The MongolZ" баг өнөөдөр 18:00 цагаас хагас шигшээ шатны тоглолтоо сүүлийн үед дийлдэшгүй байгаа, оролцсон тэмцээн бүртээ түрүүлж буй Францын "Vitality" багийн эсрэг хийнэ.
Тоглолтын дараа Британийн аналист, сэтгүүлч, "Цахим спортын түүхч" гэдгээрээ алдартай Данкан Шилдс буюу "Thorin" дээрх тоглолтын үеэр ярихдаа "NAF Австралийн багийн хамтаар тир-1 түвшний цом хүртэж байлаа. Гэвч тэд The MongolZ-г дэмжиж байх юм. Тэд чинь Австралийн багийг Мэйжорын эрхийн тэмцээн/Минор/-ээс хасч байсан шүү дээ. Тэнэгүүдээ, гуталнаасаа шар айргаа дахиад уугаад бай" гэжээ.
"Team Liquid"-ийн бүрэлдэхүүнд тоглодог канад тамирчин "NAF" буюу Кэйт Маркович нь Австралийн алдарт "Renegades" багт хагас жил тоглохдоо Мэйжорт шалгарч, олон улсын томоохон тэмцээнүүдэд түрүүлж байсан түүхтэй.
Нэргүй 6 цагийн өмнө 202.9.41.38
Мундаг дүү нартаа баяр хүргье. Олон улсад эх орныхоо нэрийг сайнаар дуурсгана гэдэг бол монгол хүн болж төрсний үүргээ нэр төртэй биелүүлж байна гэсэн үг мөн. Дараа дараагийн багуудыг хожиж финалын тоглолтонд үлдэхийг ерөөе. Амжилт хүсье
THE CS GURU 8 цагийн өмнө 45.135.228.181
Бичсэн хүн тоглолтыг үзээгүй тоймлосон бололтой. Австралийн хөгжөөн дэмжигчид Team Liquid-ыг дэмжихгүй байгаа гол шалтгаан нь тэд австралийн домогт тамирчин JKS-ийг сэлгээнд суулгаж оронд нь Siuhy-г авчирсанд ундууцаж байгаа юм л даа…