Эдийн засгийн онцгой бүс дэх Хятадын байгууламжид санаа зовж байна

Эдийн засгийн онцгой бүс дэх Хятадын байгууламжид санаа зовж байна

Эдийн засгийн онцгой бүс дэх Хятадын байгууламжид санаа зовж байна

Шар тэнгист Өмнөд Солонгос, Хятадын эдийн засгийн онцгой бүсүүд давхцан оршдог. Гэтэл хоёр улсын хоорондын далайн хилийг хараахан тогтоогүй бүсэд Хятад улс барилга байгууламж барьсанд санаа зовж буйгаа БНСУ Пүрэв гаригт илэрхийлжээ. Мөн үүнийгээ Хятадын талд уламжилсан байна.

Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам мэдэгдэл хийхдээ “Хятад улс далайн түр бүсэд барилга байгууламж барихаасаа өмнө Өмнөд Солонгост мэдэгдээгүй. Энэ бүсэд хоёр улсын эдийн засгийн онцгой бүсүүд давхацдаг. Тэнгисийн хууль ёсны эрхийг зөрчиж болохгүй гэж бид үзэж байна. Мөн энэ нь хоёр талын загас агнуурын гэрээг зөрчиж буй үйлдэл” гэв.

Хятадын барьсан байгууламж нь гурван хэсгээс бүрдэх аж. Өмнөд Солонгосын “ KBS” телевизийн мэдээлснээр нэг байгууламж нь 80 метр өргөн, 70 метр өндөр буюу нисдэг тэрэгний буудал болгон ашиглахад хангалттай том. Мөн тус байгууламж руу Өмнөдийн судалгааны хөлөг онгоцуудыг ойртуулахгүй байгаа гэв.

Харин Хятадын тал энэ байгууламжаа загасны аж ахуйн зориулалттай гэж тайлбарлажээ. Тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гуо Жякун “Энэ бүтээн байгуулалт нь Хятадын хууль болон олон улсын хууль тогтоомжид нийцэж байгаа. Мөн энэ нь хоёр талын загас агнуурын гэрээг зөрчөөгүй байгууламж. Далайн хилтэй ямар ч холбоогүй байгууламж” гэжээ.

Хоёр улсын засгийн газар уг асуудлыг хэлэлцэх дэд хороог байгуулна гэдгээ мэдэгдээд байна.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-26 202.126.91.20

Новарын гужаагийн хурлийзууд либриалууд элэг нэгтнүүдээ байнга магтан дуулдаг элэг нь урагшаагаа

Avatar

Нэргүй 2025-04-26 66.181.187.121

Энэ сайтныхан Хятадад санаа зовоогүй тул гарчигаа зөв өгөөч ээ!

Avatar

Зочин 2025-04-26 103.168.34.197

Либралууд Трампыг эсэргүүцэж байгаа нь гээд Хятадыг дэмжээд ш.ааж явна лээ, манай либралуудын ачаар бид Хятадад эзлэгдэх нь цаг хугацааны асуудал байх шүү

Avatar

Мааний 2025-04-26 202.9.46.106

xятад тэртэй тэргүй дэлхийг эзэлнэ гэж байгаа

Avatar

Иргэн 2025-04-26 103.57.93.234

Яван мэрэх Хятадын уламжлалт бодлого!!!

Avatar

Нэргүй 2025-04-26 66.181.160.114

Хятадын саарал бүсийн бодлого л байнашд😒

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж