Тийболын талбайн сургалт явагдаж байна

Тийболын талбайн сургалт явагдаж байна

Тийболын талбайн сургалт явагдаж байна

Токушима муж, Анан хотод тий-болл (Тее-суурь, Ball-бөмбөг) буюу сууриас бөмбөг цохих гэсэн нэршилтэй спортын талбайн сургалт болж байна. Уг спорт нь АНУ, Японд хөгжиж, бейсбол, софтболтой дүрмийн хувьд ижил, зөөлөн бөмбөг, авсаархан цохиур хэрэглэн тоглодог байна.

Багаар ажиллах чадвар, богино хугацаанд оновчтой шийдвэр гаргах, хүнлэг энэрэнгүй болгож төлөвшүүлэх зэрэг олон онцлогтой. Бэйсболын суурь болсон тийболоор Монголд 4000 гаруй хүүхэд хичээллэж байгаа аж.

Сонирхуулахад, 2024 оны наймдугаар сард Тийболын Азийн аварга шалгаруулах тэмцээнд найман орны 28 баг оролцсоноос Монгол Улсын баг тамирчид мөнгөн медаль хүртсэн билээ.

Ирэх тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улсын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа эх орондоо зохион байгуулах гэж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж