Дэлхийн хамгийн өндөр эзэнгүй барилгын ажлыг дахин эхлүүлэв

Дэлхийн хамгийн өндөр эзэнгүй барилгын ажлыг дахин эхлүүлэв

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Дэлхийн хамгийн өндөр эзэнгүй барилгын ажлыг дахин эхлүүлэв

Дэлхийн хамгийн өндөр эзэнгүй барилга "Goldin Finance 117" Хятадын Тяньжинд байдаг. 597 метр өндөр уг барилгын ажил 10 жил орчим зогссоны эцэст ирэх долоо хоногоос дахин эхлэх болжээ. Бүтээн байгуулалт 2027 онд дуусах төлөвтэй байна. 117 давхар уг барилгын шавыг 2008 онд тавьсан болов Хятадын хөрөнгийн зах зээл уналтад орсноор 2015 онд ажил зогссон аж. Барилгын доод давхруудад оффисууд байрлах бол дээд давхруудад зочид буудал байна.

Барилгын аварга том баганууд нь хүчтэй салхи, газар хөдлөлтийг тэсвэрлэх өндөр чадвартай.

Нэгэн цагт Хонгконгийн хамгийн баян эрхмүүдийн тоонд багтаж байсан Пан Сутон уг барилгыг анх бариулжээ. Өдгөө барилгын зөвшөөрлийг "P&T Group" болон "BGI Engineering Consultants" компанид олгожээ. Барилгын шинэ зөвшөөрөл нь бараг 569 сая юанийн үнийн дүнтэй.

Хятадын тэнгэр баганадсан барилгууд сүүлийн 10 жилийн хугацаанд үл хөдлөх хөрөнгийн салбарын хар дарсан зүүд болсон. Тиймээс тус улсын Орон сууцны яам болон Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо 2020 онд 500 метрээс дээш өндөртэй барилга барихыг хоригложээ.

"Goldin Finance 117"-оос гадна Ченду хот дахь "Chengdu Greenland" цамхагийн бүтээн байгуулалтыг мөн эхлүүлжээ. Тус барилга нь 468 метр өндөр бөгөөд 2023 оноос ажил нь зогсонги байдалтай байгаа. Учир нь барилгыг барьж байсан төрийн өмчит компани нь санхүүгийн хямралд өртжээ.

Хоёрын хоёр өндөр барилгын бүтээн байгуулалтыг дахин эхлүүлж буй нь санамсаргүй тохиолдол биш гэдгийг Хятадын үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн Чиао Шитон хэлжээ. Энэ нь засгийн газар үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг тогтворжуулахаар оролдож буйн нэг илрэл гэж үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нур 3 цагийн өмнө 202.9.46.106

Суурийн шороог нь үерийн ус идээд хажуугаараа савж унатугай!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж