Хүн бүхний мэдэж байгаачлан Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж буй. Тэгвэл түүнд гурав дахь бүрэн эрхийн хугацаа гэж бий юу?
"Трампийн байгууллага" компани түүний гурав дахь бүрэн эрхийн хугацааг бэлгэдэн "Трамп 2028" гэсэн бичигтэй саравчтай малгайг цахимаар худалдаалж эхэлжээ. Тус бүтээгдэхүүний танилцуулга хэсэгт "Ирээдүй гэрэлтэй харагдаж байна. Трамп 2028 малгайтай хамт дүрэм журмыг дахин бичье. Бүрэн хатгамалтай, ар талдаа хэмжээ тохируулагчтай энэ малгай таны шинэ анд болно" гэсэн утгатай үгс бичжээ. Малгайны үнэ 50 ам.доллар.
Мөн "Эрэлт ихтэй байгаа тул захиалга ажлын 5-10 өдөрт хүргэгдэж очно" гэж сануулжээ.
Трамп бол үргэлжилсэн бус салангид хугацаанд хоёр удаа сонгогдсон АНУ-ын хоёр дахь ерөнхийлөгч. Түүнтэй адил байдлаар хоёр бүрэн эрхийн хугацаанд ажилласан ерөнхийлөгч бол Гровер Кливленд. Тэрээр 1885-1889, 1893-1897 онуудад тус тус ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байв.
Трамп өнгөрсөн сард ярилцлага өгөхдөө "Гурав дахь бүрэн эрхийн хугацааны тухайд би тоглоогүй байна. Үүнийг хийж болох арга бий. Маш олон хүн намайг дахин ажиллаасай гэж хүсч байгаа. Бидний өмнө урт зам байна гэж тэдэнд хэлэх байна" гэжээ.
Гэхдээ АНУ-ын Үндсэн хуулиар түүнд гурав дахь бүрэн эрхийн хугацаа гэж байхгүй. Үндсэн хуулийн 22 дахь нэмэлт өөрчлөлтөөр ерөнхийлөгчийг хоёроос дээш удаа сонгогдон ажиллахыг хориглосон байдаг. Трамп шиг салангид цаг хугацаанд сонгогдсон ерөнхийлөгчид ч энэ нь хамаатай. Ерөнхийлөгч агсан Франклин Рузвельт 1932, 1936, 1940, 1944 онуудад дараалан дөрвөн удаа ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа буюу 1951 онд АНУ уг өөрчлөлтийг Үндсэн хуульдаа оруулжээ.
Өдгөө Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя гэсэн ч энэ нь урт хугацаа шаардагдах амаргүй ажил. Төлөөлөгчдийн танхим болон Сенатын гуравны хоёр нь өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх ёстой. Дараа нь муж улсын хууль тогтоох байгууллагуудын дөрөвний гурав нь соёрхон батлах шаардлагатай болно.
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.187.121
АНУ-ын ард түмэн улсынхаа гадаад бодлогыг тоодоггүй атал Америкийн улстөрчид бүр гадаад орнуудаар донтчихсон.
Ёоё 7 цагийн өмнө 202.9.46.32
Тэнэг залгаж зөнөг орсон хөгшин өвөө 28 оныггаргахгүй, нирваан дүрийг үзүүлэх байлгүй дээ