Мьянмарын төв хэсэгт өнгөрсөн сарын 28-нд 7.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Тэгвэл ТикТок платформд нэгэн зурхайч удахгүй дахиад хүчтэй газар хөдлөлт болно гэж таамаглал дэвшүүлжээ. Энэ таамаглал нь олон нийтийн дунд сандрал үүсгэсэн тул Мьянмарын эрх баригчид тус зурхайчийг баривчилсан байна.
21 настай Жон Мо Те нэртэй зурхайч нь ТикТок платформд 300 мянга гаруй дагагчтай. Тэрбээр дөрөвдүгээр сарын 9-нд “Ойрын 12 өдрийн дотор Мьянмарыг тэр чигээр нь доргиосон хүчтэй газар хөдлөлт болно” гэж таамагласан юм. Энэхүү бичлэг нь 3.3 сая хандалт авчээ. Түүний ТикТок хаяг "John (Palmistry)" гэсэн нэртэй бөгөөд од гариг эрхсийн янз бүрийн зурхай, таамаглалыг байнга нийтэлдэг.
Зурхайчийг Мьянмарын төв хэсэгт орших Монява хот дахь гэрээс нь Мягмар гаригт баривчилсан.
Түүний таамаглалд итгэсэн олон оршин суугч гэрээсээ дүрвэж, гудамжинд хэд хоногийн өнгөрүүлжээ. Тэр бүү хэл түр хугацаанд жижиг байшин хөлсөлж суусан хүн ч байгаа аж.
Өнгөрсөн сарын газар хөдлөлтийн улмаас 3700 гаруй хүн нас барж, 60 мянган хүн орон гэргүй болсон. Газар хөдлөлтийн дараах афтершокоос эмээсэн хүмүүс гэртээ эргэж очиж чадахгүй, майхан хуаранд толгой хоргодсоор байна.
Дашрадм дурдахад, газар хөдлөлтийн сэрэмжлүүлгийн системүүд байдаг ч гэлээ урьдчилан таамаглах нь шинжлэх ухааны хувьд боломжгүй гэдгийг АНУ-ын Геологийн алба мэдэгдсэн.
Нэргүй 5 цагийн өмнө 66.205.9.18
афтершок ugiig orchuulj bolox uu
Нэргүй 2 цагийн өмнө 103.168.34.205
цочрол