УДШ: ХӨСҮТ-ийн дарга асан Д.Нямхүүгийн хурал хойшилсон

УДШ: ХӨСҮТ-ийн дарга асан Д.Нямхүүгийн хурал хойшилсон

УДШ: ХӨСҮТ-ийн дарга асан Д.Нямхүүгийн хурал хойшилсон

Улсын дээд шүүхээр ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийн гомдлыг өчигдөр /2025.04.24/ хэлэлцэхээр товлосон  ч хойшилсон байна. Тодруулбал, Улсын дээд шүүхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны арванхоёрдугаар сарын 6-ны цагаатгах тогтоол, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн 276 дугаар магадлалтай прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэхээр товлосон ч гомдол хэлэлцэх хуралдааныг хойшлуулсан талаар мэдээллээ.

Давж заалдах шатны шүүхээс ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарыг бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзээд цагаатгасан анхан шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн.

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү тухайн үедээ “Давж заалдах шатны шүүхээс цагаатгасан шийдвэр гаргалаа. Намайг өнгөрсөн гурван жил идэж, ууснаараа дуудуулж сэтгэл санааны хүнд нөхцөлд байлаа. Цар тахлын үед дайны фронтод байгаа хүн шиг ажилласан. Одоо ингээд буруутан болсондоо харамсдаг. Би тэр аппаратыг ашиглаж хүний амь аварсныхаа төлөө ялтан болоод сууж байна” гэдгийг хэлж байв.

Прокуророос Д.Нямхүү, Д.Бархүү нарыг бүлэглэн хуучин компьютер томографын “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт №01 дугаартай “Компьютерт томографын аппарат нийлүүлэх” тухай гэрээ байгуулж 400 сая төгрөгөөр худалдан авч, санхүүжилтийг 2020 оны наймдугаар сарын 24-ний өдөр Эрүүл мэндийн яамнаас “ДУБ” ХХК-ийн дансанд шилжүүлэн өгч бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 139.5.217.176

VANXANDNA SEKSDI80955877BOOBN XXI

Avatar

Зочин 10 минутын өмнө 139.5.219.143

Монголын шүүх ийм удаан болхи ажилладаг сонин газар вэ? Тийм удаан хүнийг тамалж байх ямар хэрэгтэй юм. Буруутай ч юмшиг, баатарч юм шиг хүмүүс олширлоо. Ажлаа хийдэггүй ямар сонин салбар вэ?

Avatar

Нэргүй 30 минутын өмнө 66.181.186.163

энэ нэг ДОХ н аулгайчийн хэрэг ямар удаж ыайна аа

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.126.91.219

НЯМХҮҮ БОЛ ЯАХ АРГАГҮЙ ГАВЬЯАТ ЦОЛ АВАХ БАЙСАН, Атаачид, матаачид түүнийг шударга ажилласны төлөө шоронд хийхийг хүссэн. Тэд мөнгөтэй, танилтай байна. Тэр Мөнхсайхан гэж одоо сайд хийж байгаа тэрумтан нөхөр л элдвээр хэлж өөрөө тодрох гэж Нямхүүг шоронд хийлгэсэн шүү. Мөнхсайхаан үнэн ялахад чи шоронд сууна

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.187.121

Энэ нямхүүгийн шүүх хурал үнэхээр болсон юм уу? Шүүхийн вэбсайтууд болох citycourt.mn ба live.shuukh.mn зэргээс шүүх хурлын зарыг интернетээр цацаагүй байна. Ямар хүмүүсийн шүүх хурлыг нуун далдалж, ямар хүмүүсийн шүүх хурлыг интернетээр зарлаж байна вэ? Ялгавартай хандаад байгаа юм биш үү!

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 66.181.176.219

Юу вэ хүний төлөө ажиллаад ялтан болдог төртэй байхад яаж ажиллах вэ Хуучин ч гэсэн ажилладаг бол яах юм Шинэ юм нь тэнгэр хадсан үнэтэй бсан даа Аж ахуйн зовлон мэдэхгүй прокурор хуулийнхан жоохон наана цаанатай яллаачээ

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 124.158.108.21

зүгээр л цааз өгөөд явбал үнэн болно.

Avatar

Zalitai hun 7 цагийн өмнө 72.131.77.198

Uheh ni unen, tursun ni unen.busad ni hudal luivar.Zalitai hun dee.Porchik Nyamhuu gej bairniih ni Gundalai helj l baisan.Bagaasaa l hulgaich hun baisan yum bish uu….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж