Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийг дэмжих жил”-ээр зарлаж, авто замын түгжрэл, агаарын бохирдол, дагуул хот байгуулах, эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлыг арилгах зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү төмөр замын бүтээн байгуулалт юм.

Төмөр замын бүтээн байгуулалтыг дотоодын 110 орчим аж ахуйн нэгжийн 2500 гаруй инженер, ажилтнууд 1500 орчим техник, машин, механизм ашиглан барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, ирэх аравдугаар сараас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. "Эрчист Монгол" ХХК-ийн харьяа төрийн өмчит, уул уурхайн бус аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж, 15 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөхөөр тооцжээ.


Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор нийслэл Улаанбаатар хот, тээвэр логистикийн гол зангилаа бүс болох Хөшигийн хөндийтэй төмөр замаар холбогдож, улс орны эдийн засаг, ачаа тээвэр, логистикийн хөгжилд стратегийн чухал нөлөө үзүүлж, Хөшигийн хөндийд баригдах Хүннү хот, “Тээвэр логистикийн төв”-ийг барьж байгуулах суурь нөхцөл бүрдэнэ.





Зочин 4 цагийн өмнө 66.181.189.146
трасынх нь зургыг оруулчихаач
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.176.219
Зөв зөв УБТЗ аас салах хэрэгтэй БОГДХАН ТЗ нтр гээд 10 жил ярьсан юу ч яваагүй ЗТЯ ч сайн ажиллаж бна даа Гайхалтай үргэлжлүүлээд Хархорин хүртэл өөрсдөө ТЗ аа бариарай Амжилт хүсье
Нэргүй 5 цагийн өмнө 192.82.65.103
Хэн нэгний өмч бид ард түмэн монгол улс бүтээн байгуулалттай болж байгаа учир амжилттай хэрэгжүүлэхийг хүсье. Нэгэнт эхлүүлсэн ажлыг дуусгах л хамгийн чухал шүү
Нэргүй 5 цагийн өмнө 192.82.65.103
Амжилт хүсье. Илүү өр өгөөжтэйг нь сайн тайлбарлаад бичээд өгвөл энэ төсөл маш хэрэгтэй гэдгийг ард түмэн ойлгоно.
ИРГЭН 6 цагийн өмнө 202.70.34.115
САНХҮҮЖИЛТИЙГ БАС ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ЮУ ХӨ………………. ОФШООР ГЭРЭЭГЭЭР ҮҮ