Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн нээлтийн ажиллагаа Хөшигийн хөндийд өнөөдөр /2025.04.25/ боллоо. "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч, Хөшигийн хөндий хүртэл чиглэсэн энэхүү 3-р зэрэглэлийн төмөр зам нь 102.5 км урттай бөгөөд 1520 мм царигтай, гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй, 2.5 км урт гүүрэн байгууламжтай байх юм.
Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ. Багахангай өртөөнөөс салаалж, Хүннү хот, Шувуун фабрик чиглэлд явах уг төмөр зам 102.5 км урт үргэлжилнэ. Бүтээн байгуулалтын ажилд дотоодын 110 орчим аж ахуйн нэгжийн 2500 гаруй мэргэжилтнүүд оролцох бөгөөд дөрвөн сарын хугацаанд барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Аливаа бүтээн байгуулалт ардаа эерэг дам нөлөө үзүүлдэг байх нь хамгийн чухал. Уг төслийг хэрэгжүүлснээр жилд 3.5-20 сая тонн ачааг Улаанбаатар хотоор дайруулахгүйгээр логистикийн төв рүү тээвэрлэх боломж бүрдэх юм. Ингэснээр Улаанбаатар хот доторх төмөр зам, авто зам огтлолцдог цэгүүдээс замын хөдөлгөөний ачаалал буурна. Өнөөдрийн байдлаар эдгээр гармуудыг хоногт дунджаар 144 минут хааж байгаа. Тэгвэл төслийн үр дүнд 20-30 хувиар буурах юм" гэдгийг онцоллоо.








Нэргүй 2025-04-25 192.82.65.88
Төмөр зам бариад л болчихдог юм биш.Ачааг буулгах терминал, кран зам талбайгаа бариагүй, барих төлөвлөгөө байхгүй.10 сараас хотоос бүх терминалыг гаргаж, чингэлэг оруулахгүй гэж байгаа. Ёстой холион бантан болж бүх ачаа нь бууж чадахгүй болно. Терминал барих нь маш их өртөгтэй, ТЭЗҮ гаргаж зөв тооцоолж хийх ёстой. Төмөр замаар ирсэн бүх ачаа дунд оврын машинаар хурдны замаар хот орно.Нэг вагон ачаа 60тн/3 машин ачаа.Хурдны замд ачаалал үүсч гацна. Яармагын зам бүр таг гацаа болно.Тэнэг сайдМАН
Нэргүй 2025-04-25 192.82.65.88
Тээврийн зардал нь суга өсөх байх даа.
Үочин 2025-04-25 202.179.26.12
Энэ төслийг Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөрзамыг барьсан цэргүүдийн оролцоо бүхий Баттулгатай холбоо бүхий компани барьих юм байна. Ингэхлээр Оюунэрдэнэ Баттулгынхаа заавраар ажилласан хэвээр байна. Оюунэрдэнийн тэнэгэрэл хэтэрлээ.
Нэргүй 2025-04-25 202.9.41.38
Оюун-Эрдэний засгийн газар өмнөх бүх засгийн газруудаас илүү сайн ажиллаж байгаа нь АН-ын Лодойсамбуу, Баярмаа , Элбэгдорж, Сайханбилэг болон тэдний гар хөл болсон хүмүүсийн уурыг их хүргэж байна. Тэд мянгуужингийн гэж хоч өгч байсан баруун аймгийн засмал замаар яваад л байгаа бололтой. Ичиж амьдармаар. харин төмөр зам барьж байгаа маш зөв юм. Чанартай хурдан барьж Эмээлт өртөөн дээр хүргээрэй
ИРГЭН 2025-04-25 103.57.93.234
Энэ дөрвөн хүүхэн удирдах юм байх даа??? ккк
Нэргүй 2025-04-25 139.5.218.37
нефьт баазуудыг гарга
Нэргүй 2025-04-25 66.181.191.193
ха ха үеэлүүд ч попрохоос цаашгүй луйварчид гэж
Оюулзгана огцор 2025-04-25 202.55.188.102
данх төлгөн коммунист 2ыг хурдан зайлуулсан нь монголчуудад тустай шүү
Нэргүй 2025-04-25 66.181.186.161
kkk
зочин 2025-04-25 59.153.115.156
Бас дахин нэг мухар зам хэнд хэрэгтэй юм бэ???????????????????? Түрүүчийн 2 мухар замаа яая гэж байж дахин 1 мухар зам барих нь. Юу яасан 20 сая тонн ачаа вэ? 400 сая жуулчинтай агаар нэг сонсогдож байна. Ойлгох ухаан хүрэхгүй юм, нэг мөсөн Рашаант өртөө хүртэл 60 км зам тавибал транзит ачаа Улаанбаатарын дундуур явахгүй тойроод явах юм даа.
зочин 2025-04-25 66.181.166.196
4 сарын хугацаанд амжих уу, даланг ч яах вэ овоолоод зам төмөр тавьдаг л юм байж, өртөө зөрлөгүүд дээрх барилга энэ тэр юмнууд тйим хурдан баригдах уу, эсвэл түр маягийн юм хийх гээд байна уу, ямартай ч нэг эхэлчихвэл учиртай биз ээ, он дамнаад ч болтугай ашиглалтанд оруулах биз ээ
Зочин 2025-04-25 202.9.46.255
9-р сарын 1-н гэхэд ер нь бэлэн болчихсон байх юм гэж ойлголоо. Ээ мэдэхгүй…болтугай…болтугай. Амжилт хүсэе..
9
nergui 2025-04-25 203.169.50.243
neg mur xos zam tabiasai
Нэргүй 2025-04-25 66.181.183.12
Энэ зам үргэлжилээд баруун хойшоо УБТЗ тай нийлж УБ аар тайрдаг транзит тээвэр УБ ыг тойрдог болгоно гэж ойлгоод байгаа. Зөв үү? Тэгвэл ч УБ хотын замын бөглөрөлд их хувь нэмэр болно доо. Мөн аюулгүй талаасаа чухал шүү…
11111 2025-04-25 203.23.199.150
tranzit teewriin hurd saijirnaa gej heleech
Нэргүй 2025-04-25 66.181.176.219
Зөв дөө хө Дээгий сайд ч шуурхай юмаа үргэлжлүүлээд Хар хорин руу ТЗ аа тавиарай
зочин 2025-04-25 66.181.160.115
За эд нар юуч гэж шаасанн , еөөр итгэл төрөхгүй байгаа юм да.. Хамгийн түрүүн "ханаас нь хэдийг шаахх гэж байгаа болдоо ? '.. л гэж бодогдох юм дөө…