Тагнуулын хэрэгт холбогдсон Д.Нямжавын 8 жилийн ялыг хэвээр үлдээв

Тагнуулын хэрэгт холбогдсон Д.Нямжавын 8 жилийн ялыг хэвээр үлдээв

Тагнуулын хэрэгт холбогдсон Д.Нямжавын 8 жилийн ялыг хэвээр үлдээв

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх Монгол Улсын иргэн Д.Нямжавд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр /2025.04.24/ болж, түүнд анхан шатны шүүхээс оноосон найман жилийн ялыг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Тодруулбал, Монгол Улсын иргэн Д.Нямжавд холбогдох хэргийг /2025.01.27/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хаалттай хэлэлцэж, түүнийг гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэм буруутайд тооцож, найман жил нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр болсон гэдгийг албаныхан мэдээлж байсан юм. Харин Д.Нямжав нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан билээ.

Прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 19.4.1 дэх хэсэгт зааснаар буюу Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан гэх зүйл ангиар яллаж, шүүхэд шилжүүлсэн байдаг.

Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйл Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс , 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн заалттай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2025-04-25 202.9.40.135

төрийн ордонооо дүүрэн гадаадын даалгавараар ажилладаг хүмүүс байгаа юм бишүү? Эх орондоо ашиггүй гэрээ байгуулж өгөөд хувь авдаг урвагчид. Эх орондоо ямар ч ашиггүй Ураны гэрээ байгуулсан хүмүүс гэхэд урвагчид шдээ Жишээ нь

Avatar

Ард 2025-04-25 204.137.100.96

Энэ Нямжав хаана ажиллаж байсан юи бол. Удам судар намтарыг нь мэдэх хүн бна уу?

Avatar

Нэргүй 2025-04-25 195.201.128.165

Женкогийн хүн байхаа. Энэ женко ер нь яасан нүгэлтэй дархан эрхтэй адгуус вэ

Avatar

Нэргүй 2025-04-25 66.181.160.61

Супер тагнуул Женког хэзээ баривчлах юм бэ??!!

Avatar

Нэргүй 2025-04-25 158.59.146.30

unseen b**s ternii super ch deee, orosiin gar hul

Avatar

Нэргүй 2025-04-25 139.5.217.176

SAWI80955877

Avatar

Нэргүй 2025-04-25 66.181.184.223

Ээ дээ мэдэхгүй дээ, жигтэйхэн олон тагнуул л илрүүлээд байх боллоо, ер юу л бол доо ?! 1937 он эргээд ирж бгаам биш байгаа даа ?!
Манай ТЕГ -ч хуучин ДоЯ-ны л үргэлжлэл шүү дээ !!!

Avatar

ЗОЧИН 2025-04-25 66.181.161.184

ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ХУРАНДАА НЯМЖАВ ГЭГЧ НЬ ХЯТАДТАЙ ХУЙВАЛДАЖ ЦӨӨХӨН ХЭДЭН ЮАНИАР УЛСАА ХУДАЛДСАН ГЭЭД ХЭДЭН ЖИЛ ШУУГИА БИЗ ДЭЭ.

Avatar

Нэргүй 2025-04-25 139.5.217.176

SEXSEER VANXANDI BOOW XXNO SADAR SEKSDI80955877

Avatar

Нэргүй 2025-04-25 59.153.113.92

Уг нь хамгийн доод ял өгсөн юм байна. Давж заалдаад сүйд болоод байгаа бол ялыг нь нэмээд өгчихмөөр юм шиг. Эх орноосоо урвасан этгээдийг өөгшүүлж болохгүй.

Avatar

Тагнуул 2025-04-25 202.9.46.32

Нямдоржийг ч бас баривчилж эрүүдэн шүүмээр санагдаад байх юм.

Avatar

Нэргүй 2025-04-25 66.181.177.70

Хууль өөрчлөгдөөд давж заалдах шатанд ял нэмэхийг хориглосон.

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж