Эзэн хичээвэл заяа хичээдгийг харуулах "Ne Zha 2" нээлтээ хийлээ

Эзэн хичээвэл заяа хичээдгийг харуулах "Ne Zha 2" нээлтээ хийлээ

Эзэн хичээвэл заяа хичээдгийг харуулах "Ne Zha 2" нээлтээ хийлээ

Хятадын "Beijing Enlight Pictures" кино компанийн бүтээл, адал явдалт, уран зөгнөлт хүүхэлдэйн кино "Ne Zha" 2019 онд анх дэлгэцнээ гарч байв. Тус хүүхэлдэйн киног 16 дугаар зууны үеийн зохиолч Шю Жонлиний бичсэн "Investiture of the Gods" романаас сэдэвлэн бүтээжээ. Тэгвэл тус киноны хоёрдугаар анги "Ne Zha 2" өнөөдөр Монгол Улсад нээлтээ хийж, бүх кино театрын дэлгэцээр гарч эхэллээ. Киноны нээлтэд БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Шэнь Миньжуань оролцож, үг хэллээ.


БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Шэнь Миньжуань: 

-"Ne Zha 2" хүүхэлдэйн кино нь дэлхийн хүүхэлдэйн киноны салбарт ашиг орлогоороо тэргүүлж байна. Мөн дэлхийн бүх цаг үеийн киноны түүхийн жагсаалтын тавдугаарт бичигдэж байна. Тус кино нь Хятадын уламжлалт түүх соёлыг орчин үеийн инновацитай төгс хослуулж харуулснаараа онцлог. Тухайлбал, "3D" тайз дэлгэцийн дүрслэл болон кайбар банк тэнгэрийн ордон, мөн бидний сайн мэдэх хөөмий, морин хуур зэрэг уламжлалт соёлыг орчин үеийн шинэлэг байдлаар маш сайхан харуулж өгсөн. Үүгээрээ онцлог.

Киноны бас нэгэн чухал онцлог бол энэхүү хүүхэлдэйн кинонд хүний тэвчээр хатуужил, тууштай байдал, зорилгодоо хүрэхийн төлөөх хичээл зүтгэлийг харуулж өгсөн байгаа. Мөн кинонд маш гоё нэгэн үг гардаг. Энэ нь "Миний хувь заяаг тэнгэр бус би өөрөө шийднэ" гэх үг. Энэ нь монголчууд бидний сайн мэдэх "Эзэн хичээвэл заяа хичээнэ" гэдэгтэй ойролцоо утгатай. Үүнийг та бүхэн киноноос үзэх боломжтой.

Дэлхий нийтэд ашиг орлогоороо тэргүүлж байгаа энэхүү хүүхэлдэйн киногоор бид нэгдүгээрт Хятадын кино урлагийн түүхэн амжилтуудыг харуулж байна. Хоёрдугаарт, Хятадын дижитал технологийн хурдацтай хөгжлийг харуулж байна. Гуравдугаарт, Хятадын кино дэлхий дахины үзэгчдийн сонирхлыг ихээр татаж буйг харуулж байна.

Энэ жил дэлхийн кино урлагийн 130 жилийн ой, Хятадын кино урлагийн 120 жилийн ой тус тус тохиож буй. Тиймээс бид Хятадын түүх соёлыг таниулан харуулахын тулд томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн Хятадын уламжлалт түүх соёл болон дорнын үлгэрийг харуулах сайхан бүтээлүүдийг цаашид хөгжүүлэн, сонирхуулах болно.

Монгол, Хятад хоёр орон бол хамтын хөрш орнууд. Бид цаашдаа урлаг, соёл болон спортын чиглэлийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээр хичээн ажиллаж байна. Энэ хүрээнд Монголын спортын маш олон холбоотой хамтран ажиллаж, арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Монгол Улс бол маш залуу улс. Залуу хүмүүс ихтэй. Мөн энэ жил Монгол Улсад залуучуудын жилийг зарласантай холбогдуулан бид цаашид урлаг, соёл, спортын олон арга хэмжээг зохион байгуулахаар хамтран ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 48 минутын өмнө 202.9.40.255

Нам төр хулгайлж эзлсн үмхий 35 манж гичинүүдийг 35 жил давраасн одр дахиж давраахгүй шүү. Золбин түрүүний бөөсүүд толгойд бүлглж гарчаад эндүрээд бграй.

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.9.40.255

Нам төр хулгайлж толгойд шаасн 35 жил толгойд шааж хулгай шаасн х***а манж л******д хамгийн хэцүү чанга хүнд ялаар яллгднаа. Хулгайга хүлээж ялаа үүрсн чин өлзиытэ шүү л******д.

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.9.40.255

Өлн түрүүний бөөс манж х***а хулгайч хог шааруудыг үмхий өлн х***а манж амьдрлруун далд орулаач 35 жил х***а манж хулгай хэр-с хэтрлээч бхд 1хонг я блгах ёсгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж