Л.Оюун-Эрдэнэ: Ордуудыг авсан нөхдүүдэд хэлэхэд би байр сууринаасаа хазайхгүй
Ерөнхий сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулж, гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Батбаатар:
-Үндэсний баялгийн сангийн мэдээллийг авлаа, нэмэлт эх үүсвэрийг яаж бий болгох вэ, орлогыг нэмэгдүүлж байгаа бол ямар зорилгоор ашиглаж, хадгалуулж байна вэ гэдэг дээр концепци, үзэл баримтлалыг нь бий болгох ёстой. Монголын 3 сая иргэнээс 2.5 сая нь зээлдэгч. Бүгдээрээ банк болон банк бус санхүүгийн байгууллага, ломбардын ажиллагсад болсон. Бүтээгээд байна, бүтээгээд байна, өөртөө үлдэх юу ч байхгүй. Зээлийн хүүг бууруулах чиглэлд ажиллаж болохгүй юу.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-Ерөнхий сайдын мэдээлэлд “Сангийн орлого жил бүр нэмэгдэж, 2030 он гэхэд сангийн нийт орлого 3.4 их наяд төгрөгт хүрэхээр байна” гэлээ. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого ашигтай гарч байж, түүнээс нь Баялгийн санд төвлөрүүлэх хуультай.
Гэтэл энэ оны эхний улирлын байдлыг өмнөх оны эхний улиралтай харьцуулахад төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл хасахтай буюу 375 тэрбум төгрөгийн алдагдалтай явж байна.
Энэ нь өмнөх оны мөн үед 1.6 их наяд байсан, хэд дахин буурсан нь харагдаж байна. Экспортын бараа бүтээгдэхүүн болох нүүрс маань юу болчихсон явж байгааг бүгд мэднэ. Нүүрсний экспорт 883 сая ам.доллараар буюу 42 хувиар буураад явж байна. Нүүрсийг нэг тонныг нь 125 ам. доллараар зарж байж ашигтай гарч сандаа төвлөрүүлнэ гэж төлөвлөсөн.
Гэтэл нүүрсний үнэ 50 ам.доллараар буурсан. Алт өмнөх оныхоос 47 сая ам. доллараар буураад явж байна. Бүх юм хасах үзүүлэлттэй буураад байна.
Нийт орлого 2 их наядаар буюу 16 хувиар буурсан явж байна. Нүүрс экспортын 45-55 хувийг бүрдүүлж байгаа. Ирээдүй гэдэг гоё нэрийн дор баялаг гэдэг юмыг яриад байна. Бодит амьдрал чинь ямар байна вэ. Та санаа зовж байна уу. Өнөөдрийн ард түмний амьдралыг яая гэж бодож байна. Гадаадын хөрөнгө оруулалт дээр ямар бодлого барьж байна вэ. Баялгийн санд хуримтлуулна гээд хийж байгаа ажил зөв боловч гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх баталгаа байгаа юм уу.
2030 он гэхэд Баялгийн санг 3 их наядаар арвижуулах боломж гарц гаргалгаа харагдаж байгаа юм уу.
Та зургаан жил төрд өндөр дээд албан тушаал хашлаа. Та Ерөнхий сайдаар ажиллаад тав дахь жил рүүгээ орлоо. Та вакумжаад амьдралаас тасарчихсан байна.
145 мянган төгрөг тараагаад бүгдийг нь хөрөнгө эзэмшигч болгочихсон. 3 сая хүн хөрөнгө эзэмшиж байна гээд статистик дээр орчихсон.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Баярцогт даргын асуултад хариулъя. Улстөржиж байгаа учраас улстөржиж хариулъя. Яг бодитоор Хөгжлийн банк ямар байдалтай болчихсон байлаа. Эрдэнэтийн 49 хувь, стратегийн ордууд ямар үед хэний гараар ороод юу болчихлоо. Энийг цэгцлэхэд хугацаа нэлээд орсон. Ярихгүй л яваад байна. Өөрсдийнхөө хийсэн зүйлийг харна биз.
Би өөртэй чинь ярихгүй, Цаана чинь үг хэлүүлээд байгаа хэдэн нөхдүүдэд чинь хэлэхэд би байр сууриасаа хазайхгүй. Сүүлийн 20 гаруй жил бантан зуураад Монгол Улсын өмч хувьчлалыг хэдэн ордтой нь аваад будаа болгочихсон байгаа асуудлыг удахгүй ороод ирнэ.
Залуу хүн байж, хүний өмнөөс битгийн нэг хачин юм яриад бай.
УИХ-ын гишүүн Д:Жаргалсайхан:
-Нэг хүний амьдрах зардал 24 хувиар өссөн байгаа судалгаа гарсан байна.
Иргэдийн амьдрал хүнд байгааг сөрөг хүчин, УИХ-ын гишүүн индэр дээрээс хэлж байхад Монгол Улсын Ерөнхий сайд ийм бүдүүлэг хандлага гаргаж болохгүй.
Оюутолгойн борлуулалтын орлого Монголбанкаар орж ирдэггүй. Монгол төгрөгийн уналт, валютын өсөлт дээр ямар бодлого баримталж байгаа юм. Стратегийн ордуудыг нэмэх асуудлыг иргэд ярьж байна. Үүн дээр ямар ажил хийж байгаа бэ?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Баялгийн сан бүрдэх процесс Оюутолгой, Эрдэнэт дээр нэлээд асуудал болсон. Оюутолгойн 2.3 тэрбум ам.доллар тэглэгдэхгүй болохоор 34 хувьтай холбоотой асуудлыг Баялгийн сангийн нэг бүрэлдэхүүн хэсэг гэж хуульчлах боломжгүй болж асуудал болсон. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь маргаантай байхаар 34 хувь нь Хуримтлалын санд орох боломжгүй. Дээрээс нь “Хөтөл цемент шохой” компанийн асуудал үүссэн. Энэ бүхнийг шийдэж байж, түрүү жил хууль баталсан.
Олон төвөгтэй асуудлын дундуур Баялгийн сан яваад стратегийн орд эзэмшиж байгаа компаниудтай хэлцэл хийх зайлшгүй шаардлага үүсч байгаа. Өнөөдрийн уур амьсгал ч ил далд тоглолтоос болж байгаа юм бий.
Үүний ард гарах учиртай. Ингэхгүйгээр том уул уурхайн төслийг хөдөлгөх боломжгүй. Тийм учраас УИХ дээр үнэнээ ил тод ярилцаад шинэ төслүүдийг өмнөх алдааг давтахгүйгээр хэрэгжүүлээд явах ёстой.
Мань гишүүн рүү хандаж хэлж байгаа юм биш. Урьд нь хэд хэдэн удаа давтагдаад би өөртэй нь ч уулзаж ярьж байсан. Зарчмын байр суурь өөр байгаа зарим улстөрчдийн өнөөдөр Үндэсний баялгийн санг бүрдүүлэхтэй холбоотой асуудал дээр саад хийж байгаа дээр би бухимдаад тэгж хэлж байгаа. Энэ байр суурин дээрээ би байна. Тэр хүмүүст хэлэхэд залуучуудыг өмнөө турхирах бус асуудал байвал ил тод гарч ирээд тэр мэтгэлцээнээ шууд хийх ёстой. Стратегийн ордыг хэн эзэмшиж байгааг бид бүгд мэднэ, үүний цаана ямар асуудал байгааг ч мэдэж байгаа. Тийм учраас эрхэм гишүүд та бүхэн ийм зүйлд битгий автаарай. УИХ-ын хаврын, намрын чуулганы хамгийн том сэдэв энэ болох байх. Олон янзын зүйл гарах байх.
Цагаа өнгөрөөчихсөн улстөрчид өөрсдийнхөө хэлж чадахгүй байгаа асуудлыг эрх ашиг нь зөрчигдөөд ирэхээр энд тэндээс энгийн залуучуудаар дамжуулж, эсвэл хэвлэл мэдээллээр дамжуулж үг дайгаад байгаа бохир технологи энэ цаг үед хэрэглэх гээд хэрэггүй гэж хэлэх байна.
УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг:
-Хуримтлалын сангийн хөрөнгийг ямар өгөөж, ямар хугацаатайгаар байршуулаад 495 тэрбумын хөрөнгийн өгөөж нь 4.9 тэрбум болсон байгаа вэ. Хөрөнгийн удирдлагыг төв банк хийж байна, ямар хувь хэмжээтйгээр ямар хүү, ямар хугацаа, ямар нөхцөлтэйгээр орон сууцны ипотект оруулсан бэ.
Ирээдүйн өв сангийн хөрөнгийг гадаадын санхүүгийн байгууллагад барйшуулсан байна. Хэдэн хувийн өгөөжтэйгээр байршуулсан бэ. Чингис хаан баялгийн сан ХХК гэж шилэн данс дээр гарч ирж байгаа. Түүн дотор ямар ч мэдээлэл ороогүй байна. Чингис хаан баялгийн сан ХХК -ийн хэлбэрээр байгуулагдаад байна уу, статус нь ямар юм бэ?
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал:
-Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсаны дараа Хуримтлалын сан дахь хуримтлалыг нэмэгдүүлэх ажил хийгдсэн. Уул уурхайн компаниудын 34 хувийн ногдол ашиг Хуримтлалын сан руу төвлөрч байгаа.
Өнгөрсөн хугацаанд төвлөрсөн 490 орчим тэрбум төгрөг бол уул уурхайн төрийн өмчит 7 компанийн ногдол ашгийн хуримтлал.
Үүнийг эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулах буюу одоо хүртээх хуультай. Засгийн газраас тогтоол баталсан. Одоогийн хүчин төгөлдөр хуулиар Хуримтлалын санг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцдаг. Юунд зарцуулах вэ гэдэг дээр иргэд хүсэлтээ гаргаад түүн дээр нь журмын дагуу Монголбанкнаас тухайн хуримтлалыг иргэдэд хүртээх ажлыг хийнэ. Сая Засгийн газар дээр яриад Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа концепциор нь эргэж харах шаардлагатай гэж үзсэн. Энэ ч утгаараа ирээдүйн өв сан гэдэг бол хадгаламж. Адилхан нэрийн данстай. Иргэд өөрсдөө хэрэглэх боломжийг нь 2030 он хүртэл түгжсэн учраас зарцуулах боломжийг хуулиар нээх, цаашлаад одоогийн хуулиар ирээдүйн өв сангийн хадгалагдаж байгаа буюу АМНӨАТ -өөр хадгалагдаж байгаа 65 хувийн мөнгийг 2030 оноос хойш санхүүгийн хэрэгсэлд оруулах бололцоог хуулиар нээчихсэн.
Одоогийн Хуримтлалын санг төв банкны бодогын хүүгээр нэмэгдүүлээд явдаг. Хөгжлийн сан бодит утгаараа Хөрөнгө оруулалтын сан шиг ажиллаж чадахгүй байна.
Тэгэхээр таны хэлж байгаа саналыг тусгаад Үндэсний баялгийн сангийн тухай хуульдаа концепцын өөрчлөлт хийхгүй бол болохгүй нь. Хуримтлалын сангийн үр өгөөжийг нэмэгдүүлье гэвэл зайлшгүй төрийн эзэмшлийн 34 хувиас гадна стратегийн ордод тооцогдож байгаа тэр ордуудын 34 хувийг УИХ шийдвэл АМНӨАТ- өө нэмэгдүүлээд байна уу, бүтээгдэхүүн хуваахаа нэмэгдүүлдэг байна уу,шийдсэний дараа тэр нэмэгдүүлсэн хэсэг нь Хуримтлалын санд очдог байх нөхцлийг зайлшгүй бүрдүүлэх шаардлага байгаа.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг оруулж ирж, өнөөдрийн иргэдэд хэрхэн зарцуулах бололцоог нээх вэ гэдэг алхмыг нээх ёстой. Ирээдүйдээ зарцуулахыг нь хадгаламж хэлбэрээр буюу Норвеги шиг давхар тэтгэврийн тогтолцоотой адилхан Баялгийн сангаасаа тэтгэврээ авдаг зохицуулалтыг үе шаттай хийж байж, байгалийн баялагтаа ард түмэн эзэн болж байгаа юм байна гэдэг нь мэдрэгдэнэ. Эхний алхмууд хийгдээд явж байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан:
-Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар Хуримтлалын сангийн хөрөнгийг төв банкны бодлогын хүүгээс багагүй хүүгээр арвижуулахаар хуульчилсан. Энэ зохицуулалтын дагуу Монголбанктай 2024 оны тавдугаар сарын 9-нд гэрээ байгуулсан. Гэрээ ирэх сарын 9-нд дуусна.
Энэ гэрээгээр 30 тэрбум төгрөгийн өгөөж авна, 483 тэрбумаас. Энэний 4.9 тэрбум нь 2024 оны эцсээр манай дансанд орж ирсэн.
Ирэх тавдугаар сарын 9-нд жилийн гэрээ дуусахад цаана нь үлдсэн 35 тэрбуын өгөөжийг авч хуримтлалынхаа дансанд төвлөрүүлж, иргэдийнхээ дансанд хуваарилах юм.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт:
-Хуримтлалын сангийн хөрөнгө бол иргэдийн хадгаламж Монголбанкны бодлогын хүүгээр өсч байгаа. Энэ хөрөнгийн менежментийг Монголбанк хариуцаж байгаа. Ипотект оруулсан явдал нь тэр мөнгийг аваад үрсэн асуудал биш. Л.Энх-Амгалан сайд тодорхой хэллээ, бодлогын хүүгээр өсөөд явж байгаа.
“Чингис хаан” компанийн талаар асуулаа. Балягийн сангийн тухай хуулийг дагалдуулж гарсан тогтоолд 2030 он хүртэл хуримтлуулаад түүнээс цааш олон улсын компаниар удирдуулах ёстой. Тэгэхэд тодорхой мөнгөтэй болно, боловсон хүчнээ бэлдэнэ, хууль эрх зүйгээ сайжруулна. “Эрдэнэс Монгол” орлогыг төвлөрүүлж өгч байгаа.
Монголбанк:
-Ирээдүйн өв сангийн хөрөнгийг Монголбанк болон Сангийн яамны хооронд 2025 оны гуравдугаар сарын 7-нд харилцан хадгаламж байршуулах гэрээ байгуулаад энэнийхээ хүрээнд хөрөнгийнхөө удирдлагыг хийж гүйцэтгэж байна. Хөрөнгийн удирдлагыг нэгдүгээрт эрсдэл, хоёрдугаарт хөрвөх чадвар, гуравдугаарт өгөөж гэсэн дарааллаар валютын нөөцийг удирддаг удирдлагын хүрээнд хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар хөрвөх чадвартай гурван төв банкны хадгаламж дээр байршуулсан. Өгөөж нь 4.32 хувь байна.
Асуул хариулт дуусанаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийн цаг дуусав.
Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төсөл/хэлэлцэх эсэх/ болон хамт өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцэж эхлээд байна. Дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. Санал хураалтыг ирэх долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар болов. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна.
Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 495.6 тэрбум төгрөг төвлөрлөө
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний бялгийн сангийн тухай хуулийн хүрээнд иргэн бүрд Хуримтлалын нэрийн данс нээж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зорилгоор зарцуулах ажлын зохион байгуулалт, хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ.
Ерөнхий сайд мэдээллийнхээ үеэр "… Манай улсын хөгжлийн түүчээ болсон Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгойн бүлэг орд одоогоос 250-300 сая жилийн өмнө үүсэн тогтсон гэж үздэг. Монгол Улсын хувьд Орос, Бельги, Франц улсын хувь нийлүүлсэн Монголын хамтарсан нийгэмлэг 1890-ээд оны үеэс үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй. Энэ цаг үеэс геологийн хайгуул судалгаа эрчимжиж 1924 онд Сангийн яаманд Баялгийг бадруулах хэлтэс байгуулсан нь ашигт малтмалыг төрийн бодлогоор симстемтэйгээр ашиглах асуудлыг хариуцсан өнөөгийн Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны суурь болсон түүхтэй.
Байгалийн баялгийг ашигладаг аль ч улс орны хувьд ойлголцол зөвшилцлийн үндсэн шийдэл нь Баялгийн сан байсаар иржээ.
Дэлхийд тэргүүлэгч Норвегийн сан 1990 оны үед байгуулагдсан бол өнөөдөр дэлхий дахинд нийт 100 гаруй Баялгийн сан нийтдээ 13 их наяд ам.долларын хөрөнгийг захиран зарцуулж байна.
Монгол Улс уул уурхайн орлогоос бүрдсэн байгалийн баялгийн сан байгуулах алхам хийж 2009 онд Хүний хөгжлийн сан, 2016 онд Ирээдүйн өв санг байгуулж байсан. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш шударга хүртээх, стратегийн ач холбогдол бүхий ордыг ашиглахдаа үр өгөөжийн дийлэнхийг ард түмэн хүртэж байхаар хуульчилсан.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд батлан, хэрэгжиж эхэлснээс хойш нэг жил өнгөрч байна.
Үндэсний баялгийн сангийн иргэдийн Хуримтлалын санд өнгөрсөн жил 495.6 тэрбум төгрөг төвлөрч иргэн бүр И Монголиа системээр өөрийн хуримтлалыг, бүрдүүлж буй эх үүсвэрийн хамт харах боломж бүрдсэн нь Үндэсний баялгийн сангийн засаглалын хувьд чамлахааргүй амжилт юм" хэмээлээ.
Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
-2030 он гэхэд сан 4-5 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолж байгаа. Англи, Францын төв банкинд одоогийн байгаа мөнгөө байршуулсан гэж байгаа. Орж ирж байгаа мөнгийг аль нэг улсын банкинд байршуулах гэхээс илүүтэй Норвеги маягийн байдлаар хөрөнгийн зах зээл, смарт технологи руу хөрөнгө оруулах боломжийг судалж үзсэн үү?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Дэлхий дээр уул уурхайн баялгаас бүрддэг100 гаруй баялгийн сан байна. Зарим нь Норвегийн сантай төстэй буюу бий болсон орлогоо арвижуулах маягаар асуудлаа шийддэг. Өнөөдөр байгаа дэд бүтэц болон бусад асуудлаа шийдэхэд баялгийн сан нь менежмент хийдэг сан байна, жишээ нь Казахстан улс. Зарим нь иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууц зэрэг хөтөлбөрт зарцуулдаг хадгаламжийн сан байна.
Улс орон бүр л өөр өөрийн үндэсний онцлогт тохирсон менежментийн зохист хэлбэрийг олоод уул уурхайн төслүүдээ олон нийтийн дэмжлэгтэй болгох аргыг Баялгийн сан гэж үздэг.
Манай улсын хувьд судлаад үзэхээр гол асуудал нь ирээдүйдээ хадгалахыг зөв гэж үздэг. Өнөөдрийн асуудлаа шийдмээр байна. Өнөөдрийн асуудал шийдэгдэхгүй учраас уул уурхайн өгөөж бага байна гэдэг шүүмжлэл байдаг. Шууд иргэдийн дансанд хуримтлагдахгүй учраас захиран зарцуулах болон хяналт тавих боломжгүй байна гэдэг. Нэг жилийн өмнө батлагдсан хууль бол Үндсэн хуульд заасны дагуу нэгдсэн удирдлагаар хангах эрх зүйн орчин бүрдсэн. Одоо бид ярилцаад ирээдүйд олон нийтийн дэмжлэгтэй уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг хэрхэн бий болгох вэ гэдэг нь гол концепци байна.
Ойлголтоо нэгтгэж байж 34 хувьтай холбоотой хэлэлцээр хийхгүй бол улс төрийн асуудал нь хөрөнгө оруулалт болон бусад ауудлаасаа өмнө гарчих гээд байгаа учраас Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар мэдээлэл өгөхөөр оруулж ирсэн.
Эрсдэл хамгийн бага байх үүднээс банкинд хадгалуулах нь зөв гэж Монголбанк үзсэн. Цахим компаниудын хувьцаа авах ч юм уу, эсхүл хөрөнгө оруулалт хийх боломж нь эрх зүйн хувьд нээгдсэн.
Гурван сан нэгдээд Чингис хаан гээд нэрлэгдээд явж байгаа. Хараат бус гадны удирдлагаар удирдуулах нь зөв гээд “Эрдэнэс Монгол” нэгдэлд чиглэл өгөөд явж байна
Э.Батшугар: Онооны системд шилжсэнээр хар жагсаалт гэх ял байхгүй болно
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Э.Батшугар санаачлан өргөн мэдүүлсэн юм.
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 13 банк, 400 гаруй банк бус санхүүгийн байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд зээлийн мэдээллийн санд иргэд, аж ахуйн нэгжүүдийн зээлийн мэдээллийг тогтмол нийлүүлж байгаа юм.
Ингэснээр Зээлийн мэдээллийн санд 1.6 сая иргэн, 17 мянга гаруй аж ахуйн нэгжийн нийт 4.7 сая зээлийн мэдээллийн өгөгдөл хадгалагдаж байна.
УИХ-аас дээрх төслийг баталснаар зээлдэгчийн зээлжих чадварыг тоон мэдээлэлд үндэслэн үнэлэх боломжтой болсноор банкууд эрсдлээ тооцох бүрэн боломжтой болохын зэрэгцээ сайн түүхтэй зээлдэгч илүү хурдан шуурхай зээл авдаг боомжтой болно. Нөгөө талдаа зээлийн хүү буурах сайн талтай гэж үзэж буй.
Мөн зээлдэгчийн “хар жагсаалт” гэх санхүүгийн ялыг арилгана.
Зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаас гадна оноонд суурилсан, уян хатан нөхцөлтэй санхүүгийн үйлчилгээг нэвтрүүлэх, барьцаа хөрөнгийн шаардлагыг 10 хувиар бууруулах, банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж, эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлэх зэрэг санхүү, эдийн засгийн таатай нөхцөлүүд бүрдэнэ хэмээн төсөл санаачлагч үзэж буй.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Р.Сэддорж:
-Зээлийн хар жагсаалтын хугацааг бууруулах талд яагаад хөдөлгөж чадахгүй байгаа юм болоо. Нэг удаагийн утасны төлбөрөө төлөөгүй байж болно. Гэтэл банкны хар жагсаалтад зургаан жилээр оруулдаг нь ямар учиртай юм бэ. Хэдэн тэрбумын зээлийг бол ойлгож байн. Иргэдийн бага дүнтэй авдаг зээлийн муу зээлийн түүхийг 2-3 жил болгож бууруулж болохгүй юу. Аппликейшний зээл шуурхай гардаг тул иргэд авч, өрөнд орж байна. Хялбар аргаар зээл аваад өрийн сүлжээнд орж байгаа асуудал энэ хууль батлагдсанаар хязгаарлагдах уу.
Тэтгэврийн зээл дээр Монголбанк юу хийчих вэ. Настан буурлуудын тэтгэврийн зээл авах нөхцөл шаардлага өндөрсөж… Өр, орлогын харьцаа нь 30:70 хувь байсныг 50:50 хувь болгосон байна. Яагаад ийм шийдвэр гаргав.
Анх зээл авч байгаа иргэнийг муу зээлдэгч гэдэг үнэлэмж хэвээрээ юу. Теллерийн алдаанаас болоод нэг төгрөгийн зээл үүсээд муу зээлдэгч болж байсан алдааг энэхүү хуулиар хаасан уу.
УИХ-ын гишүүн Э.Батшугар:
-Зургаан жилийн хар жагсаалтад ордог санхүүгийн ялыг байхгүй болгоно. Зарчмын зөрүүтэй саналаар таван жил болгож, бууруулж байгаа. Тухайн хүнийг тодорхойлдог датаг хамгаалах зорилготой. Хувийн хэвшил нь өөрөө анализ хийгээд онооны системээр үнэлнэ. Онооны систем рүү орсноор анх удаа зээл авдаг ялангуяа эмэгтэйчүүдийн тоо өссөн байдаг. Жишээ татвал, 2005-2006 онд Энэтхэг улс Зээлийн мэдээллийн тухай хуулиа өөрчилж, онооны систем рүү шилжсэнээр 119 сая шинэ зээлдэгч бий болсон. Латин Америкт мөн адил оноооны системд шилжсэнээр анх удаа санхүүгийн харилцаанд оролцогчийн тоо 31.7 хувиар нэмэгдсэн. Нийт Онооны системд орсноор чанаргүй зээлийн эрдсэл буурсан. Чанаргүй зээлийн хэмжэ. 1,9 хувиар буурсан.
Онооны систем рүү орсноор оноо нь өсөөд буураад явахаар зэрэг аппликейшнийн зээл авдаг байдал буурна.
Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван:
-Зээлийн мэдээллийн түүх гэдэг дан ганц муу зээлийн түүх биш, сайн зээлийн түүх ч явж байгаа. Тухайн санхүүгийн хэрэглэгч гэрээний үүргээр хүлээсэн үүргээ хэдэн жил тухайн санд хадгалуулах вэ гэдэг зохицуулалт. Хэрэв зээлийн түүхийг гурван жил болгох юм бол өнөөдөр 2025 оны тавдугаар сарын 25-н. 2022 оны дөрөвдүгээр сарын 25-наас өмнөх зээлийн мэдээлэл харагдахгүй болно. Зээлийн оноо тооцоход сүүлийн 3 жил зээл аваагүй хүн байх юм бол оноо нь яаж тооцогдох нь тодорхойгүй болно.
Тэгэхээр зээлийн оноо бодож байгаа аргачлал урт хугацааны дата дээр үндэслэх тусам илүү бодитой тогтоогдоно гэж үзэж байгаа. Таван жил дэлхийн дунджаас бага байгаа. Гэхдээ бид одоогийн хуульд байгаа зургаан жилийг таван жил болгосон.
Тэтгэврийн зээлийн хувьд өнгөрсөн гуравдугаар сард тэтгэврийн зээлийн өр, орлогын харьцаанд өөрчлөлт оруулж, 50 хувь болгосон. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас “Ахмадууд зээл төлөөд үлдэж байгаа орлого нь амьдрал ахуйд нь хүрэлцэхгүй байгаа учраас зээлийн дарамтыг бууруулах зохицуулалт хийж өгөөч” гэх хүсэлт тавьсны дагуу шийдвэрлэсэн.
УИХ-ын гишүүн Р.Сэддорж:
-Сайн зээлийн түүх зургаан жилээр байгаасай, харин муу зээлийн түүхийг гурван жил болгож бууруулаасай л гэж байгаа юм. Том зээлдэгчийн муу түүхийг яриагүй, зургаан жилээрээ байна биз. Бага хэмжээтэй зээлийн түүхийг дахин зээл авч чадахгүй болтол нь урт хугацаа болгож чангалах хэрэг байгаа юм уу?
Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван:
-Хуулийг дагах тогтоол дээр уян хатан хэлбэрээр зохицуулна гэсэн заалт орж байгаа. Мөн таны хэлсэн саналыг тусгаад явъя.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
– Тойрогт ажиллаж байхад ахмад настнууд тэтгэврийн зээл ярьж байна. Бодолтой хандах юм билээ. Өмнө нь ахмадууд тэтгэврийн зээлийг 2 жилийн хугацаатай 100 хувь авдаг байсан. Нэг ч төгрөг гар дээрээ авахүйгээр зээлээ төлдөг байсан. Сүүлд нь 70:30 болгосон. Дараа нь 50 хувь болгож.
Ахмадуудын олонх нь 600 мянга гаруй төгрөгийн тэтгэвэр авдаг. Түүнээс нь 470 мянган төгрөгийг гар дээр нь үлдээгээд үлдсэнийг нь зээлд татуулах болохоор хоёр сая хүрэхгүй төгрөгийн зээл авах болохоор хүндрэл үүсгээд байна. Сонголтыг нь өгөөч ээ.
Яамнаас хүсэлт өгсөн ч эргэн харах шаардлага байна?
УИХ-ын гишүүн Э.Батшугар:
-Ахмадуудын орлого нь тодорхой юм чинь ингэж чангалах ямар хэрэгтэй юм бэ.
Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван:
-Тэтгэврийн зээлтэй холбоотой таны шүүмжлэлийг хүлээж авч байна. Тэтгэврийн зээлийн тухайн зээлдэгч зээлээ төлөөд үлдэж байгаа хувь нь амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур байлгахгүй байх гэдэг хүсэлт тавьсны дагуу шийдвэрлэсэн.
УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа:
-Банк бус санхүүгийн байгууллагын ашиг маш өндөр. Жишээ нь, цайны газар ажиллуулахад ашиг нь жилийн дотор нугардаггүй. Ашгаа хүртэж чаддаггүй. Гэтэл банк болон банк бус санхгүүийн байгууллага ажиллуулахад жилийн дараа ашиг нь хэд дахин нугардаг нь үнэн.
УИХ-ын гишүүн С.Ариунзаяа:
-Хар жагсаалт буюу муу хүмүүсээ хэрхэн торгох вэ, хязгаарлах вэ гэж л ярьдаг. Сайн зээлдэгчээ хэзээ ч ярьдаггүй. Сайн зээлдэгчийг зээлийн хүүгийн бодлогоор дэмжих бодлого баримталж байгаа юу. ЖДҮ-ийн 70 хувь нь эмэгтэйчүүд. Богино хугацаагаар өндөр хүүтэй зээл авах шаардлагатай болдог. Сайн зээлдэгчдэд барьцаа хөрөнгийг байхгүй болгох бууруулах боломж бий юу. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ.
УИХ-ын гишүүн Э.Батшугар:
-Хамгийн чанартай, цаг хугацаанд нь зээлээ төлдөг зээлдэгчид бол малчид, эмэгтэйчүүд. Зээлийн оноо нэвтэрснээр сайн зээлдэгчдийн нөхцөл сайжирна. Хэрвээ тухайн оноо сайн байвал биет бус барьцаа хөрөнгө болох юм.
Энэхүү хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийн талаар зарчмын зөрүүтэй найман санал байгаа аж. Санал хураалтыг үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар хийхээр болж, чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулаад байна. УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан 14:00 цагаас үргэлжилнэ.
"Чоно агнаснаас ял аваад, төлбөрт унасан хүний талаар хэлж чадахгүй байна"
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн банйгын хороонд шилжүүллээ.
Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Дээрх төсөлд амь нас, эрүүл мэнд, малаа хамгаалах зорилгоор чоно агнахыг зөвшөөрөхөөр тусгасан. Төслөөр санал хураахын өмнө гишүүд асуулт тавьж, хариулт авсны зэрэгцээ саналаа хэлэв.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Малын хотонд орсны дараагаар зөвшөөрөл авдаг учраас чоныг буудаж чадахгүй байна гэх агуулгаар мэдээлэл явж байна. Үгүй шүү. Нотлох материалаа бүрдүүлээд л болох асуудал. Чоно өөрөө ямар чухал үүрэгтэй амьтан. Энэ асуудлыг маш сайн зохицуулахгүй шаардлагатай.
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар:
–Чоно агнахын тулд зөвшөөрөл авдаг. 1200 гаруй зөвшөөрөл авчихаад 153-ыг агнасан гэдэг үнэн. Чоно агнах маш хэцүү. Тав хоногийн дотор чоно агнаагүй бол дахиад зөвшөөрөл авах болдог. Малын хотонд орж ирсэн чоныг агнасны дараа тухайн сумын хэсгийн ахлагч нар малчны машиныг хураадаг, хоёр сая төгрөгөөр торгодог. Тийм учраас энэ хуульд энэ асуудлыг нэг мөр шийдэхээр тусгасан.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Чоно илүүдээд байгааг яаж батлаад байгаа юм. Ахуйн зориулалт гэдгээ ч мэдэхгүй байна. Чоно агнах гэдэг заалт оруулж ирчихээд бүх нутгаар чоно агнах вий дээ. Энэ амьтныг өсгөхийн тулд их юм хийсэн шүү. УИХ-ын гишүүд хуулиа унш. Н.Наранбаатар гишүүн ээ та парламентад хоёр удаа сонгогдсон хүн, энэ бол тоглоом биш. Чоно үг хэлж чадахгүй болохоор дээрэлхэж байх шиг байна гэдэг шиг. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 13174 чоно бүртгэгдсэн О.Амгаланбаатар гишүүн ээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хариуцлагагүй байна, холбогдох албан тушаалтнууд ажлаа мэдэхгүй байна.
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлд төлбөрөөс чөлөөлөх бүх зохицуулалт орсон. Эрүүгийн хуулийн дөрөвдүгээр зүйл дээр ч эрүүгийн ямар нэг хариуцлага хүлээхгүй гээд орсон. Өөрийгөө хамгаалах болон мал сүргээ хамгаалах зорилгоор чоно агнасан тохиолдолд төлбөрөөс чөлөөлөгдөх зохицуулалт үйлчилж байгаа.
Хотонд нь чоно орж ирэхээр гүйж очоод зөвшөөрөл авах гэж байтал хамаг хонийг нь барьчихлаа гэдэг ийм худал яриаг өнөөдөр ярьж болохгүй.
Хотонд орох нь байтугай малын бэлчээр дээр байгаа чоноо алаад төлбөрөөс чөлөөлдөг хэлбэр явж байгаа, чөлөөлж байсан. Монгол Улс өнөөдөр 57 сая толгой малтай, 13100 орчим чоно байна. О.Амгаланбаатар гишүүн ээ, таны сонгогдсон Говь-Алтай аймагт 383 чоно байна, яамны судалгаагаар. Тооцоо судалгаатай холбоотой асуудлаа холбогдох яам, аймаг сумын Засаг даргын Тамгын газар хариуцлагатай хандах хэрэгтэй.
Цаашдаа мал сүрэг барьж байна гэдэг агуулгаар чоныг оруулж ирээд, үргэлжлүүлээд Өвөрхангай аймаг ирвэсний асуудал оруулж ирээд зэрлэг амьтад руугаа ороод эхлэх вий дээ.
Бадамсүрэн гишүүн сая тодорхой хэлсэн. Өнөөдөр хуулийн зохицуулалтууд хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Бүх зөвшөөрлийг яам гаргаж байгаа. Чоно агнаснаас болоод ял аваад, зөвшөөрөл аваагүйгээс чоно агнаад төлбөр тооцоонд унасан хүн байна уу гэхэд хариулт өгч чадахгүй байна. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам чонотой холбоотой асуудал дээр хариултаа өгч чадахгүй байна, бодлогоо гаргаж чадахгүй байгаа дээр гүн эмгэнэл илэрхийлмээр байна. Тооцоо судалгаа хийснээ хэлж ярьж чадахгүй, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа зохицуулалтаа хариуцсан дарга нь мэдхгүй. Ажлаа мэдэхгүй албан тушаалтнуудаас болж, хууль тогтоох засаглалд хүртэл орж ирээд хариулж чадахгүйгээс хуульд өөрчлөлт оруулж байгаад хармсаж байна. Би энэ асуудлыг эсэргүүцэж байгаа гэв.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.04.25/ нэгдсэн хуралдаан эхлээд байна.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалгахад гишүүдийн 67.7 хувиар дэмжлэг хүлээлээ. Уг төслийг УИХ өчигдөр хэлэлцэж эхэлсэн юм.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийг өчигдөр УИХ-аар хэлэлцэхэд 26 гишүүн асуулт асууж, 4 гишүүн байр сууриа илэрхийлж, өргөн хэлэлцүүлэг өрнөсөн.
УИХ-ын гишүүд уг хуулийн төслийг үзэл баримтлал болоод төслийн хүрээнд засаж сайжруулах заалт олон байгаа талаар хэлсэн. Мөн өчигдөр орой хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, МСНЭ-ээс хэвлэлийнхнийг оролцуулсан өргөн хүрээтэй хэлэлцүүлэг зохион байгуулах ёстой гэдэг мэдэгдэл гаргасан. Иймээс өнөөдөр өглөө Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, мөн УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу нарын хамтаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийж, УИХ ын төвшинд эхлээд хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжээд явъя. Ажлын хэсэг байгуулаад төслийг сайжруулах чиглэлээр ажиллая, мөн хэлэлцүүлгийг өргөн хүрээнд зохион байгуулж ажиллая. Нэгдсэн шийдэлд хүрсэн тохиолдолд анхны хэлэлцүүлгийг цааш үргэлжлүүлээд явна. Нэгдсэн ойлголцолд хүрээгүй нөхцөлд хэлэлцүүлэг зогсоно” гэлээ. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Тус хуралдаанаар өнөөдөр дараах асуудлыг хэлэлцэнэ.
- Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл/Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/
- Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийнтөсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 150 минут/
- Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд иргэн бүрд Хуримтлалын нэрийн данс нээж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зорилгоор зарцуулах ажлын зохион байгуулалт, хэрэгжилтийн талаар
- Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлангийн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлт
- Засгийн газарт чиглэл өгөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл
зочин 3 цагийн өмнө 66.181.181.252
Маш зөв зоригтой бай нийт монголчуудын хувь хүртэх
ёстой ордыг хэдэн хулгайч эзэн суух ёсгүй
Нэргүй 5 цагийн өмнө 59.153.115.135
BOOBN XXNO80955877ANUSDAAD SEKSEER XUSNEER TAASHAALTAI VANXANDI80955877
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.180.113
ЕР НЬ ТЭГЭЭД ХУДЛАА Л ДАА. ТӨРСӨН АХ НЬ ЖЕНКО ТОЙ ҮЙ ЗАЙГҮЙ.
зочин 8 цагийн өмнө 66.181.190.52
УИХ гишүүний шүүмж цэцэрхэл засаг төрийг тогворгүй байлгах дундаас ашиг олох албан тушаал ахих зорилог агуулдаг ЕС ард түмний амьдрал сайжруулах баялгын сан аривжуулж хуримтлал үүсгэж уурхайн компаниас хуулийн дагуу татвар авахыг зарим компани эзэдийн хамааралтай гишүүдийн эгдүүцэл ард түмэнд таалагдахгүй байгаа шүү
Зочин 8 цагийн өмнө 202.126.89.4
Терийг данхайлгаж, ямар ч чадваргуй, хяналтгуй болгосон энэ мулгуу сайдыг намтай нь зайлуулах болсон!!!
ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Ийм нөхцөлд ЕС-ын хувьд хүлээцтэй, арга эвийг голлож, тэгсэн мөртлөө тууштай ажиллах нь зөв байх аа. 9 цагийн өмнө 59.153.112.120
Оюун-Эрдэний ЗГ-ыг огцруулах 4 сонирхол: 1/Стратегийн ордуудаас баялгын санд төвлөрүүлэх хөрөнгө мөнгөтэй холбоотой уурхайг эзэмшиж байгаа эздийн сонирхол, 2/Элбэгдорж, Сайханбилэг, Эрдэнэбилэг, Удаанжаргал мэт гадаадад хяраад хэвчихсэн, Монголдоо ирэх хүсэлтэй хүмүүсийн сонирхол, 3/2028 оны сонгуульд ялалт байгуулахад гай болно гэсэн бодлоор Хамтарсан ЗГ-ыг илт эсэргүүцэгч АН-ын гишүүдийн сонирхол, 4/Албан тушаал аваагүйдээ гомдож, ил, далд тэмцэж буй МАН-ын гишүүдийн сонирхол.
цөвүүн цагаа гэж?түрийний бөөс толгойд гэж... 2 цагийн өмнө 103.57.95.147
Зй зй ямартай МАН дангаараа засаглаад чнгэ ч алхам уршилсангүй хойшоо бол 2 алахчилаа. Одоо урагшлана гээд хамтарсан ч сахил аваад шал дордов гэгчээр урагшаа харж алхах шинжгүй. Албан тушаал булаалдах нь ихсэх төлөв цухалзаад л Ерөнхий сайд нь угаасаал худалч хулихиараа ард түмний дунд зартай. Нийлчихээр бүр хүчтэй болдог юм байна .ккк. Хэ мулгуу тэнэгээ нуух гэж мөн ч их худлаа ярьлаа попдодлоо ч улам л тэнэгтээд бүр ил хэдэрлэж байгаагий нь ээ?Бузартай тэнэг Данх юм аа..
Нэргүй 1 цагийн өмнө 103.57.95.147
МАН -д хулхидаж худлаа ярьдаггүй хүн байхгүй юу? Бүр байхгүй болчихсан юм бол яадаж Данхаас арай бага худал ярьдаг гишүүн байна биздээ.Таминь ээ
Нэргүй 9 цагийн өмнө 103.71.100.23
Гишүүн Уянгын гаргасан бодлогоор сангаа бүрдүүлэх нь зөвөө. Ард түмэнд баялагаасаа өгөх нь зөв, бас төсөв бүрдүүлж бгаа чиргүүл компаниудаа унагаж, урмыг нь хугалвал э/засагт маш муу нөлөөтэй. Тэнцвэрийг нь олж Уянга шиг ажллах ёстой.
Нэргүй 10 цагийн өмнө 66.181.189.182
Агуу тэнэг пацаан түүхэнд бичигдэнээ хара
Нэргүй 2025-04-25 103.168.34.93
ZOLBIN GALCH
Нэргүй 2025-04-25 66.181.178.132
Ерөнхий сайдыг хийх гэж байгаа хийж байгаа ажлынх төлөө үхтлээ тэмцэж байгаа харин ийм тэнэг юм ярьсных нь төлөө хэзээ ч дэмжихгүй шүү
Нэргүй 2025-04-25 66.181.178.132
энэ ерөнхийлөгч нэг л буруу юм хийгээд бн,тойрон хүрээлэгчид нь яг трампын замаар явах юм шиг юм хийж бн, бид тийм нөлөөтэй улс уу ,үгүй харин нэг юмыг баталгаатай хэлье энэ ертөнцөд мөнхийн юм гэж огт байхгүй битгий мөнхийн хөрш гээд боолын сэтгэлээр хандаад бай малнуудаа зүгээр л чимээгүй бай л даа үхэрнүүдээ,үүнээс чинь болоод бидний үхэрнүүд бие биенээ бусдын төлөө барьж идэхэд бэлэн байна шүү эргүүнүүдээ
Нэргүй 2025-04-25 66.181.184.223
Тувагийн Шальчиг Тогоо гэж нэг юи галч байснаа КУТВ төгсч ирээд дарга болоод үхэн үхтлээ дарга хийгээд тэр зуураа эх орноо Оростой нэгтгэчихсэн шүү дээ !
Манай галч ЕС ардчилсан Монголыг улаан Монгол болгох нь дээ !
Галч нар ер нь коммунистууд байдаг бололтой !
Гэхдээ манай галч ЕС маань Бэрхдээ ардчилагч бсан гээ биз дээ, кх кх кх
Нэргүй 6 цагийн өмнө 66.181.184.223
Бэрх тосгоны ардчилагч Улаанбаатарын коммухист хүн !
зочин 2025-04-25 103.57.93.237
Хүрэлсүг Данхан толгой хоёр шиг удирдагчид байсан цагт монгол улс сүйрэхээс нэг алхам ч хөгжихгүй
Нэргүй 2025-04-25 158.59.146.30
Uv shde, ter olon orduudiig hedheeen ger bul 20/30 aar ni ezemsheed, hagartlaa bayajij baihad, niitin umchiig ezemshig huvi hurteh erhgui ibusad buh irged chin ulun zelmuun ami zuuj yavan, hedhen ger bul ih hurungu hereggui she, bugdeeree ter hhulgailsan hurunguu uldeegeed chadartsgaana shd
Нэргүй 2025-04-25 66.181.191.193
ха ха өөрийгөө шударга 5 гэж попроод байсан. новшнууд л байсан биш үү
Нэргүй 2025-04-25 66.181.178.132
Та нар наад баялгийн сан гээч юмаа маш ухаалаг байдлаар жишээ нь шууд бэлнээр хэрэглэж болох боломжийг насны хязгаараас хамаардаг гэх мэт юмыг оруулж өгөхгүй бол халамж горьдсон ямар ч бүтээмжгүй ард түмэн болгоод яваандаа хятадуудад уусаагүй ардаа өөрсдөө үгүй болгоод сөнөөчих вий дээ үхэр улс төрчид зөвхөн өнөө маргаашаа,амин хувиа бодоод ийм юм хийх бүрэн боломжтой шүү,бусад өндөр хөгжилтэй улс орныг дуурайх яахав тэд юмаа хийж,ийм юманд ухамсар нь төлөвшсөн хүмүүс шүү,битгии л хөлөө хөлдөө
Нэргүй 2025-04-25 188.162.254.110
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж, бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатай зохицуулчихна !!!!
Нэргүй 2025-04-25 66.181.178.132
за би хүлээж байя үгүй бол би цонхоороо үсэрлээ шүү
Чонын анчин Ш.Раднаа: МЭДЭХГҮЙ ЮМАА МЭДДЭГ ЮМ ШИГ ЯРЬЖ БОЛОХГҮЙ 2025-04-25 59.153.112.120
Социализмын үед чоно агнана. Гөлөг суульна. Урамшуулалтай. Машинтай дарга нар хааяа хөөж буудна.Гэхдээ чоно ховордоогүй.Зах зээлд орсноор чоныг их агнаж ховордсон.Одоо ашиггүй учир агнах хүн үгүй. Малчид зовлонгоо ярьдаг ч ихэнх нь буугүй. Чоно малчин руу, мал руу дайрахад устгана гэж амьдралд байхгүй.ӨДӨР ХАРИУЛГАГҮЙ МАЛ, ШӨНӨ ХАШААТАЙ ХОНЬ РУУ ДАЙРНА. Өвчтэй мал идэж байгаль цэвэрлэгч гэдэг худал. Эргүү төлөг замд нь байхад идэхгүй, хашаанд ороод тарган хурганы сүүл тас хазаад аваад явна.
Нэргүй 2025-04-25 202.9.40.155
харанхуй, дүнхүү ЕС-тэй ямар гутамшиг вэ?? ОГЦОР!
Нэргүй 2025-04-25 103.57.94.146
Ямарч гэсэн Хүрэлсүх шиг төвшний Ерөнхийлөгч, Оюун-Эрдэнэ шиг бүтээлч Ерөнхий сайд 21-р зууны энэ 25 жилд заяасангүй. Бодит түүх нь үлдэнэ. нийгмийн шаарууд үгүйсгэлээр амь зогоодог бичигдээгүй хуультай, яаж үгүйсгээд нэмэргүй. Сачий чинь хүрвэл луйврын их мөнгөөсөө санал асуулга явуулчаад гуц. .
Нэргүй 2025-04-25 66.181.178.132
за болно доо харин үүнийг цаашид үргэлжлүүлэх гэж байгаа бол маш том асуудал үүснэ шүү энэ бидний эрхи чөлөө тусгаар тогтнолтой холбоотой бидний хиллэж байгаа 2 орон хоюулаа тотилаторь системтэй магадгүй түүнд заагаад тэр нь маш их таалагдаж байж магадгүй уучлаарай миний ард түмэн хэзээ ч үүнийг хүлээн зөвшөөр ч болохгүй хожим бид маш их зовох болно шүү үхтлээ тэмц энэ буруу
Иргэн 2025-04-25 66.181.186.163
хэнтийнигалч амь биегүй юмыг 5 жил ярилаа..Энэ этгээд үүн й боловсролгүй ах ,эд нар л сүүл йн 8 жил төрийн толгойд хэвтлээ Нэг хүн хариуцлага хүлээсэн үү Нэг асуудал шийдэгддэж зөв.гольдрилп орсон уу Харин хулгай ихсэж хүний өөрийн хөгшин өвгөчүүл чавганц худалдаж авах ,төрийн оролцоог улсын амьпралд ихэсгэж иргэд йн эд йн засаг эрх чөлөөг боолох л ажил явлаа
Нэргүй 2025-04-25 139.5.216.160
Энэ бас ярьдымуу. Чамайг Нохойн баасс гэвэл нохойн баасс гомдох байх шүү
оллд 2025-04-25 103.212.117.15
мэдлэг чадваргүй эргүү данх шүүмж хэлж болдоггүй чамайг тахин шүтэхүү
Нэргүй 2025-04-25 43.242.243.249
Өөрөө уул уурхайн салбарынхантай уулзаж жаргал зовлонг нь сонсож наад захын мэдэгтэй болмоор байна аа.Уул уурхай, эдийн засгийн наад захын ойлголт алга.
Нэргүй 2025-04-25 203.91.115.51
Зүгээр л сайхан тооны тухай ярьж байна. Хоосон тоонууд. Юунд ч юм ашиглая гээд өнгийхөд тэр их мөнгө сураггүй болсон байх болно. Худлаа гэвэл Капитал, Чингисхаан банкны луйврыг сана. Одоо ч гэсэн шүүхийн шийдвэр, цаасан дээр бол тэдгээр банкууд өрөө барагдуулцан. Гэтэл бодит байдал дээр 200 тэрбумын өр үлдсэн. Сонгуулийн өмнө Хөгжлийн банкны аьлагыг барагдууллаа л гээд шоудаад байсан. Одоогэтэл чанаргүй үээл нь хэвээрээ. Махн, Ман ч шоудаж, хашгируулж чадаж байгаа юм шүү.
Гачгаар 2025-04-25 202.9.46.32
Лaларын данхан толгойт зайл, Бэрх тосгондоо очиж уурын зуухны галчаа хий. Эдийн засаг сөнөөж хаячаад одоо болтлоо хоолтой хурлаа хийгээд, презентэйшн үзүүлээд худлаа шоудаад нэг ч ажил хийсэнгүй
Нэргүй 2025-04-25 66.181.184.223
Чөлөөт эдийн засагт бид шилжиж чадахгүй нээ, энэ төлгөн коммунист чинь эргээд соц-измруугаа хөтлөөд бнаа !!!
Хаа байна нөгөө үндэсний хөрөнгөтөн буй болгох ?!?!?
Хаа байна нөгөө хүнд аж үйлдвэр хөгжүүлэх ?!?!?!
Ордуудыг хувьчилж байж л ашиглаж чадна ш дээ !!!!!
Улс өмчилсөнмюм болгон дампуурдаг шүү !!!!!!
Эрдэнэтийн 49 % хувьдаа байсан бол төрийн томчуул та нар идэж чадахгүй гээд л төрд авсан ш дээ. Тэр чинь хам гийн буруу ажил ш дээ. МАН- НАМЫН БАГА ХУРЛАА хий !!!
ккк.Зээл авч төсвөө нөхдөг тэнэг Данхаас өөр байхгүй л дээ 1 цагийн өмнө 103.57.95.147
Өнөөдөр монголд хувийн эзэмшилд байгаа цөөхөн уул уурхай л монголийнх,бусад нь Данхын тэргүүлсэн засаг Азийн хөгжилийн банк,Дэлхийн банк,Валютын сангаас жил дараалан авсан олон зуун сая зээлийн барьцаанд тавьчихсаа. Өөрөөр хэлбэл бид захиран зарцуулах бүрэн эрхгүй зөөлрүүлж хэлбэл түтгэлсэн гэсэн үг, Тэгэхээр хувьд байгаа хэдийгээ адлаа хураана хумина гээд хэрэггүй ээ.Авсан зээлээрээ төсвийн алдагдаа нахөөдүрчихсэн.Тэр Дундаа Данхийн үед бол бүр ч болохгүй, даший шог болгоно
Нэргүй 2025-04-25 103.57.94.146
Төр ард түмний стратегийн орд зуу дөхөхөөр байна. Жил бүр тоолж нарийвчилж байх учиртай. Үүний гуравны хоёр нь дээрэмчдийн гарт олон их наядаар нь хуримтлуулаад сууж байна. Ямар нь Үндсэн хуулийг уландаа гишгэчихээд элэнц хуланцын коммунизм большевизм яриад явж байхийм
Нэргүй 2025-04-25 66.181.183.170
Энэ золбинг зайлуулаачээ. Зүгээр хариулт хэлэхгүй хэрэлдээд
Нэргүй 2025-04-25 66.181.186.80
залуу сайдыг дэмжинэ одоо баячууд ашгаа өгөх цаг болсон 30 жил идлээ одоо болоо үр хүүхдэд бас хөрөнгөө үлдээмээр л байна шүү
ёстой л үнэн дээ 1 цагийн өмнө 103.57.95.147
Ээ хөөрхий дөө Данх цүнх баригчид,тролуудаа цалингаа өгч чадахаа больсон уу? ккк Нэг завин дээр суугаад хусаж байсан юм чинь Дэмжиж хамтарахаас өөр зам одоохон харагдагүй байгаа байх оо. Өөрөөр хэлбэл урьдийн сайхан цагийн горьдлого тасраагүй гэсэн .Удахгүй горьлого тасрана доо тасрана
Нэргүй 2025-04-25 66.181.160.61
Тэнэг банди арай гэж бүрэлдэн бий болж байгаа үндэсний хөрөнгөтнүүдээ большевик маягаар дарж авах ажиллагааг ард түмэнд популизм болгон өөрийгөө дөвийлгөх хэрэгсэл болгох гэж энэ улсыг самрах нь ээ??!! Хүрэлсүх наад бандиа болиулаачээ!!! Эсвэл тэжээсэн нохойгоо дийлэхээ больсон юм уу??
Нэргүй 2025-04-25 66.181.166.134
ямар муухай хэрүүлч л***р вэ?
Нэргүй 2025-04-25 103.212.162.72
Энэ булай огцрооч ээ!! Дэлхийн шившиг улс болгож дууслаа одоо зайлаач!!
Нэргүй 2025-04-25 103.212.117.124
юм бүтээгээчээ монгол улс юу ч хийж чадахгүй зээлж иддэг ухаж зарж иддэг гутамшигтай улс болжээ.ноолуур л байна өөр гаргадаг юм байна уу дан гаднаас зөөж цаашдаа яаж улс гэж явах вэ
Нэргүй 2025-04-25 202.9.40.255
Мнголын баялгын хавшхруу.
Нэргүй 2025-04-25 103.212.117.124
энэ их сонин хүн юмаа.за яахав баялагийн сантай болно гэдэг сайн хэрэг гэхдээ яагаад баялаг бүтээхийг зорьдоггүй ухаж зарж идэхийг зорилгоо болгодог юм бэ монгол хүн ганц энэ үеийнхэн биш ирээдүй үеийнхэнд ухсан нүхнүүд л үлдээнэ гэдэг маш буруу
Нэргүй 2025-04-25 66.181.187.121
Оюун-Эрдэнэ ерөнхий сайд жинхэнэ гудамжны хулигаан. Тэрбээр ерөнхий сайд байсан М. Энхболдын ордны өрөөнд хутгатай хүн дагуулж орж байсан.
Нэргүй 2025-04-25 202.126.89.16
Oo odoo boltol yum bodood yavdag yum baij dee, yatsan hulgaich ve
Нэргүй 2025-04-25 66.181.186.80
хойч үедээ эд хөрөнгө хадгалах нь хүний ёс шүү монгол орон ашигт малтмал ихтэй орон үр хүүхэд минь гаднын улсын царай бүү хараасай л гэж бодох юм даа
Нэргүй 2025-04-25 139.5.217.176
SEKSEER VANXANI SEKSEER BOOW GUN GOE XOXNO80955877XUCHINDEX AXTAI SEKSDI80955877
Нэргүй 2025-04-25 103.57.95.219
ядуурал ,тарчиг амьдрал туйлдаа хүрлээ. худал үнэн попрох оо зогсоо . ард иргэд чинь туйлдаж бна
Нэргүй 2025-04-25 66.181.176.48
яг өөр шигээ гажиг хууль хийж байгаа юм байна. санхүүгийн хариуцлагагүй хэдэн новшнуудыг өөгшүүлж, өөрийнхөө банк бусаар зээл олгож хөлжих гэсэн хөгийн аргыг Батшугар хэрэгжүүлж байгаан байна. Их хуралд хойд эх Хэрлэнтэй нийлж суугаад, самарна гэж бодож байгаа юм байна.
Нэргүй 2025-04-25 202.126.90.134
Манайд ямар ч хууль гарсан, хаана ч хэрэглэсэн чөлөөлөхийг хэрэглэнэ гэж байхгүй хэлмэгдүүлээд хяргаж өгнө
Нэргүй 2025-04-25 202.9.40.255
ш** манжлаад.
Нэргүй 2025-04-25 202.9.41.43
Хулгай хийж цөлмж ууж идж хоосрулж албн туш2лгру зүтгж гажигт-с өөрч юу чадхгүй адгийн гажиг х***а манж бөөгнрл.
Нэргүй 2025-04-25 202.9.41.43
х***а манж уих зг үтр түргн устхгүй бол дэлхий адг болж мнголд хүн хоосрч х***а манж зулбасгууд бүгдийг цөлмж хулгайлж дуусгла.