Хүмүүсийн нэрлэж заншсанаар 25 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын дээд сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ гэдгийг албаныхан мэдээллээ. Тодруулбал, нийслэлийн Баянгол дүүргийн хоёрдугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөний засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд 25 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын дээд сургуулийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн суурь солих ажлыг хийх гэнэ.
Зам засварын ажил үргэлжлэх хугацаа нь дөрөвдүгээр сарын 24-29-ний өдрүүдэд 22.00-06.00 цагийн хооронд буюу шөнийн цагаар авто замын хөдөлгөөнийг хааж, зорчих хэсгийн суурь солих юм байна.
Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
0 сэтгэгдэл