IHF буюу Олон улсын гандболын холбооны цомын төлөөх Төв Азийн эмэгтэйчүүдийн гуравдугаар бүсийн тэмцээн Пакистан улсад эхэлсэн. Тус тэмцээнд нийт зургаан орны залуучуудын шигшээ баг өрсөлдөж байгаа бөгөөд Пакистан, Узбекистан, Киргизстан, Туркменистан, Тажикстаны хамтаар Монголын шигшээ баг оролцож байна.
Тэмцээний тоглолтууд дөрөвдүгээр сарын 22-ны өдөр эхэлсэн. Монголын эмэгтэйчүүдийн шигшээ тэмцээний эхний өдөр нээлтийн тоглолтоо хийж, Узбекистаны багт 53-12 гэсэн харьцаатай хожигдсон юм. Тэгвэл өчигдөр/2025.04.24/ Тажикстаны шигшээ багийг 33-10 гэсэн харьцаатай хожиж, анхны ялалтаа авлаа. Өнөөдөр тэд эзэн орон Пакистаны эсрэг тоглоно. Харин маргааш Туркменистантай тоглох хуваарьтай.
Холбоотой мэдээ