Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/ болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байна. Тиймээс тус хуулийн төсөлтэй холбоотой УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна.
СЭТГҮҮЛЧИД НЭМЖ ЭРХ ЧӨЛӨӨ ХҮСЭЭГҮЙ
УИХ-ын гишүүн Ч.ЛОДОЙСАМБУУ:
-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас өргөн барьсан. Энэ хуулийн төслийг анхнаасаа дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Миний хувьд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах талаар санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг ахалж байна. Энэ хуулийг өөрийн ажлын хэсэг дээр татаж авах саналаа илэрхийлсэн. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр маш олон асуудал байгаа. Зөвхөн сэтгүүлчээр хязгаарлахгүйгээр сошиалаар контент хийдэг хэн бүхний эрх чөлөөг хангах байдлаар өөрчлөх ёстой. Сэтгүүл зүйн бүтээл хийж байгаа иргэдийн эрх чөлөө хязгаарлагдах эрсдэлтэй гэж үзэж байна. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг нь хамгаалах тал руу чиглүүлж өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна. Төрийн албаны дэргэд байдаг хэвлэлийн албадыг татан буулгая гэдэг санал оруулна. Төрийг хэвлэл мэдээллийн зах зээлээс холдуулъя. Төсвийн мөнгө хэвлэлийн зах зээлээс салгая гэсэн хувийн бодол бий. О.Алтангэрэл сайдад хүсэлт тавьсан. “Танай ажлын хэсгээс гарч байгаа санал хүсэлтийг эвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгая” гэж хэлсэн. Сэтгүүлч нар нэмж эрх чөлөө хүсээгүй. 1998 онд батлагдсан хуулиа хэрэгжүүлээд өгөөч л гэж байгаа. Цар тахлын дараагаас төрийн мэдээлэл олдохоо байсан шүү дээ. Эрх чөлөө гэдгийг эрх чөлөөг хэлнэ. Нээлттэй байх ёстой. Эрх чөлөөг хуульчлаад байх тусам хумигдана. 17-н зүйл заалттай хуулиа хэлэлцээд УИХ-ын гишүүд сэтгүүлчдийг хэрхэн цензурдэх вэ гэдэг л байр сууриа илэрхийллээ шүү дээ. Ардчилсан нам 42 суудал авсан дээрээ үүнийг батлах гээд яах вэ дээ. Энэ хуулийн төслийг буцаад татах саналтай байна. Сэтгүүлч гишүүний хувиар дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлсээр ирсэн.
ГАНЦХАН СЭТГҮҮЛЧТЭЙ ХОЛБООТОЙ ОЙЛГОМЖГҮЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛСОН БАЙНА
УИХ-ын гишүүн А. АРИУНЗАЯА:
-Сэтгүүлч өөрийн цахим хуудсаар дамжуулан үзэл бодлоо илэрхийлсэн тохиолдолд тухайн мэдээлэл нь сэтгүүлчийн ажил уу, эсвэл хувь хүний байр суурь уу гэдгийг ялгаж салгах шаардлагатай. Хариуцлага хүлээх эсэх нь ч тодорхойгүй байна. Мэдээллээ хүргэхдээ заавал тендер зарлаж олон нийтэд хүргэх хэрэгтэй гэх заалт байгаа. Гэтэл нийгэмд хэрэгтэй мэдээллийг үнэ төлбөргүй хүргэж болохгүй юу. Үзэл бодлоо илэрхийлэх эрх байгаа ч ёс зүй, гүтгэлгийн заагийг тодорхой болгох шаардлагатай. Мөн төрийн мэдээллийн цахим хуудсуудыг бүгдийг хаах уу гэдэг асуулт байна. Энэ талаар хуулийн төсөлд хэрхэн зохицуулсан нь ойлгомжгүй. Түүнчлэн нэмэлт заалтууд нь дан ганц хувь хүний сэтгүүлчтэй холбоотой байгаа нь дутуу, ойлгомжгүй хуулийн төсөл болсон байна.
ӨӨРӨӨ ДАМПУУРАХ ЭРХ ЧӨЛӨӨГ НЬ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХЭНД ӨГӨХ ЁСТОЙ
УИХ-ын гишүүн Л.МӨНХБАЯСГАЛАН:
-Хэвлэл мэдээллийн салбарын зовлон, жаргалыг 28 жил үүрч, дүүрч явсан хүн байна. Хүн гүтгэх гэдэг хувь сэтгүүлчийн өөрийн ёсзүйгээр тодорхойлогддог. Үүнийг нээлттэй мэдээллээр зохицуулж өгдөг юм билээ. Швед улс дэлхийд хамгийн алдартай Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуультай. Үндэсний аюулгүй байдал, төрийн онцгой нууц нь хаалттай. Бусад нь бүгд нээлттэй. Мэдээлэл хэдий чинээ нээлтэй байна, сэтгүүлчийн гүтгэх эрх чөлөө хаагддаг юм. Гэтэл бид энд еэвэнгийн хоёр тал шиг зүйл дээр маргаад байна. Өөрөө дампуурах эрх чөлөөг нь хэвлэл мэдээллийнхэнд өгөх ёстой. Дампуурах эрх чөлөө нь өөрсдөд нь байх ёстой. Би гурван байгууллага дампууруулсан. Тэгэхээр би хэвлэлийн эрх чөлөөг хангалттай эдэлсэн хүн. Буруу болоод олигтой юм хийхгүй бол дампуурдаг. Нэг бол эрх баригчидтай үзэлцэх юм бол дампуурдаг, хаагддаг. Сэтгүүлчдийн олон жилийн мөрөөдөл эх сурвалжаа нууцлах. Энэ хуулийн төсөлд орсон нь их сайн. Буруу юм бас байна. Хэвлэл мэдээллийн байгууллагын редакц гэж юу юм бэ. Татвар төлдөг байх ёстой. Түүнээс камертай, хэдэн компьютертой, бичлэг эвлүүлдэг, тасалдаг хүмүүс нийлж суухыг хэлэхгүй. Татвар төлж хариуцлагаа хүлээдэг байх ёстой. Татвар төлдөггүй газрууд олон бий. Би бол маш их татвар төлсөн. Хүн гүтгэсэн гэж ял сонсож үзээгүй сэтгүүлч хүний хувьд хэлэхэд энэ хуулийг дахиж сайн базаж, янзалмаар байна.
Нэргүй 2025-04-25 66.181.187.121
Япон машины мафийнхан Германы 2016 онд үйлдвэрлэсэн, зөв талдаа хүрдтэй Бенцний татварыг 400000 – 500000 төгрөгний хооронд болгосон байна.
Nastim 2025-04-25 50.147.160.114
building
ygl? 2025-04-25 50.147.160.114
kkya NastyC
- na trkn ; RTNT, NETLi cymashedshi BOLisheLi? 2025-04-25 50.147.160.114
kitadjyyljdr,
xlamid 1000+1ydaa_; xyyligyif xylgaich.
Shivertex, ymxui baliar amisgaanaas zailsxuix blrxyvclx,Ungut? 2025-04-25 50.147.160.114
Zalxyyrch xevtex, buyu yumaa xuij chadaxgyi bolox,
zanxaij Tosgyyran tolgoitoi bolox, Yserxeg ynax;
chachga aldax,
Нэргүй 2025-04-25 103.57.94.146
Их мөнгөн төлбөр авч өгч хэвлэл ашиглан захиалгаар дайралт хийдэг бүлэглэл бий болсон. Байдлаас үзэхэд ардчилал үгээр тоглодог харгис этгээдүүд л байдаг нь харамсалтай
Ёоё 2025-04-25 202.9.46.32
Юун хэвлэл мэдээллийн хараат бус байдал, МАН намын тархи угаалгын машинууд л болсон тролл хэрэгслүүд гэсэн үг, за яахав яахав нэг намын тогтолцоо хүчээ аваад гүйцэхээрээ ирээдүйгүй болдог жамтай
Нэргүй 2025-04-25 66.181.184.223
Ариунзаяа гэдэг савагаа унжуулсан сарлагийн үнээг УИХ -аас эргүүлэн татах хэрэгтэй !!!
Нэргүй 2025-04-25 103.57.94.146
Хэвлэл мэдээллээр бусдын нэр төрд халдах нь жирийн үзэгдэл болсон, хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслийг хор хонзонгоо тайлж гүжирдэх, доромжлох доо ашиглах нь Монголын хэвлэлийн эрх чөлөө болсон тул үүнийг ХУМИХ ёстой юмаа
Нэргүй 2025-04-25 66.181.176.48
олон жил мэдээний алба ахалсан хүмүүсээс асуу, тэд мэдэж байгаа.
Нэргүй 2025-04-25 66.181.176.48
ойлгомжгүй биш энэ салбарын ойлгоогүй хулгайчууд л бичсэн төсөл байна
Нэргүй 2025-04-25 66.181.176.93
zailaaa uhseniinhen hevleliin erh chuluu bass dald or
y 2025-04-25 50.147.160.114
cmi ;