Ромын пап Францис дөрөвдүгээр сарын 21-нд 88 насандаа таалал төгссөн билээ. Түүний оршуулах ёслол дөрөвдүгээр сарын 26-ны Бямба гаригт 10:00 цагт болно.
Пап ламын нэр нөлөөг харгалзан үзвэл дэлхий даяар байдаг 1.4 тэрбум католик шашинтнуудаас гадна католик бус олон хүн түүнд хүндэтгэл үзүүлэхийг хүсэх болов уу. Италийг зорих жуулчдын тоо өнгөрсөн онд 37.3 сая хүрсэн. Тэгвэл пап ламын оршуулгад оролцохоор 32 сая гаруй сүсэгтэн цугларна гэж тооцоолж байна. 2005 онд пап лам II Иоанн Павел нас барахад дөрвөн сая орчим хүн Ромд цугларч байжээ.
Лхагва гаригт пап ламын шарилыг Каса Санта Марта дахь папын өргөөнөөс Гэгээн Петрийн сүмд шилжүүлсэн. Баасан гаригийн 20:00 цаг хүртэл олон нийт пап лам Францист хүндэтгэл үзүүлж, салах ёс хийх боломжтой.
Гэгээн Петрийн сүмээс гурван км гаруй зайд орших Санта Мария Маггиор сүмд пап лам Францисыг оршооно. Санта Мария Маггиор сүм хүрэх цувааны маршрутыг хараахан зарлаагүй байна. Пап лам энэ газрыг өөрөө сонгосон бөгөөд Ватиканаас гадна оршуулсан анхны пап болж буйгаараа онцлог.
Ромын пап Францисын оршуулгад оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс сүсэгтэн олон болон жуулчид цугларч буй тул ойрын өдрүүдэд Ромын зочид буудлууд үнээ нэмжээ. "Booking.com" цахим хуудсаас үзэхэд хоёр, гурван одтой зочид буудлуудад гурав хонох үнэ ойролцоогоор 500 евро байна. Харин таван одтой тансаг зэрэглэлийн "Bvlgari" зочид буудал ижил хугацаанд өрөөнүүдээ 8310 еврогоор санал болгож байна.
Нэргүй 6 цагийн өмнө 202.180.219.28
um ma ni pad mi hum