Олон улсын нэр хүндтэй бооцооны компани болох 1xBet нь эмэгтэйчүүдийн теннисний олон улсын багийн тэмцээний оргил болох олон жилийн түүхт "Billie Jean King Cup by Gainbridge"-тай онцгой хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Эмэгтэйчүүдийн теннисний дэлхийн цом гэгддэг энэхүү тэмцээн нь дэлхийн өнцөг булан бүрийн авьяаслаг эмэгтэй тамирчдын ур чадвар, хүсэл тэмүүлэл, багийн тоглолт, өрсөлдөөнт сэтгэлгээг харуулдаг онцгой наадам билээ.
Гэрээний дагуу, "1xBet"-ийн лого нь тэмцээний плэй-офф, урьдчилсан шат болон финалын тоглолтуудад талбайн эргэн тойрон болон бусад сурталчилгааны хэрэгслүүд дээр байрших юм. Түүнчлэн, албан ёсны бооцооны түнш болсноор "Billie Jean King Cup by Gainbridge"-ийн оюуны өмчийг ашиглах эрхтэй болжээ.
Billie Jean King Cup Limited-ийн Гүйцэтгэх захирал КЕРСТИН ЛУТЦ:
-Бид шинэ ивээн тэтгэгчээрээ манай албан ёсны дэлхийн бооцооны түнш болох "1xBet"-ийг баяртайгаар зарлаж байна. Спортын эрх эзэмшигчидтэй удаан хугацаанд гайхалтай ажиллаж ирсэн туршлагатай 1xBet компанитай хамтран ажиллах болсондоо баяртай байна. Энэ түншлэл маань дөрөвдүгээр сард эхлэх урьдчилсан шатнаас эхлэн хэрхэн биеллээ олж хэрэгжихийг тэсэн ядан хүлээж байна.
1xBet-ийн төлөөлөгч МАРК УИЛСОН:
-"Billie Jean King Cup"-ийг ивээн тэтгэх гэрээ байгуулсан нь манай компанийн түүхэн дэх чухал үйл явдал боллоо. Эмэгтэйчүүдийн шигшээ багийн хамгийн нэр хүндтэй тэмцээний түнш болсон нь бидний хувьд стратегийн тал дээр маш чухал алхам бөгөөд энэ нь манай брэндийг теннисний шүтэн бишрэгчдийн дунд сурталчлах шинэ боломжуудыг нээж өгч байна. Эмэгтэйчүүдийн спортын тэмцээнүүдэд хөрөнгө оруулалт хийснээр бид эмэгтэйчүүдийн мэргэжлийн спортын хөгжилд хувь нэмрээ оруулж байна.
1xBet компанийн тухай
1xBet нь 18 жилийн туршлага бүхий дэлхийд танигдсан бооцооны болон онлайн казино үйлчилгээ үзүүлдэг компани юм. Компанийн үйлчлүүлэгчид мянга мянган спортын арга хэмжээнд бооцоо тавьж, дэлхийн шилдэг тоглоом хөгжүүлэгчдийн онлайн тоглоомыг тоглодог.
Вэбсайт болон аппликэйшн нь 70 хэл дээр үйл ажиллагаа явуулдаг. 1xBet-ийн албан ёсны түншүүдийн жагсаалтад FC Barcelona, Paris Saint-Germain, Италийн Серие A, CAF, FIBA, Volleyball World, Dallas Open, European Cricket Network зэрэг спортын болон esports-ийн алдартай байгууллагууд багтдаг. Мөн тус компани нь олон удаа нэр хүндтэй шагналуудын эзэн болж, сар бүр 3 сая гаруй хэрэглэгчийг платформдоо татдаг.
Billie Jean King Cup by Gainbridge™ тэмцээний тухай
Billie Jean King Cup by Gainbridge нь эмэгтэйчүүдийн теннисний дэлхийн цом бөгөөд өмнө нь Fed Cup нэртэй байв. Энэ нь эмэгтэйчүүдийн спортын хамгийн том жил бүрийн олон улсын багийн тэмцээн бөгөөд 2025 онд нийт 146 улс оролцохоор бүртгүүлээд байна. 2024 оны финалын шатанд ялсан Италийн баг 2.4 сая ам.долларын шагнал хүртсэн. Тус тэмцээний дэлхийн түншүүдэд Gainbridge®, e.l.f. Beauty, Microsoft, болон 1xBet багтдаг.
Холбоотой мэдээ