ҮХЦ-ийн дарга Г.Баясгаланг улираах уу, явуулах уу…

ҮХЦ-ийн дарга Г.Баясгаланг улираах уу, явуулах уу…

ҮХЦ-ийн дарга Г.Баясгаланг улираах уу, явуулах уу…

Үндсэн хуулийн Цэц/ҮХЦ/-ийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа ирэх зургадугаар сард дуусах тул УИХ хаврын чуулганаа завсарлуулахаас урьтаж эл асуудлыг шийдвэрлэх ёстой.

Хуулиараа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ асуудлыг шийднэ. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд зааснаар Цэцийн есөн гишүүний гурвыг Ерөнхийлөгч, гурвыг УИХ, гурвыг Улсын дээд шүүхээс санал болгон зургаан жилийн хугацаагаар томилдог.  Мөн улираан томилж болно. Цэцийн дарга Г.Баясгаланг 2019 онд УИХ-аас санал болгон томилсон.

Иймээс УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хуульд заагдсан квотын хүрээнд хүнээ санал болгон томилох, эсвэл улираах эрх бий гэсэн үг.

Гэхдээ Цэцийн дарга Г.Баясгаланг өмнөх УИХ-ын дарга Г.Занданшатар нэр дэвшүүлэн, УИХ-аас томилж байсан. Хууль зүй дотоод хэргийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Баясгаланг Цэц рүү татахад нутаг ус нь нөлөөллөө гэх яриа гарсан нь бий.  Гэхдээ цаад талдаа эрх баригч хүчний захиалга гүйцэтгэх хүн хүч Цэцэд суух хэрэгтэй тул хамгийн итгэлтэй хүнээ санал болгон, томилсон хэрэг байв.  УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан гурван намаас бүрдсэн хамтарсан Засгийн газрын 23 сайд бүгд давхар дээлтэй байгаа нь Цэц өнгөрсөн хугацаанд УИХ-аас ирүүлсэн захиалгыг хэрхэн амжилттай гүйцэтгэсний илрэл ч гэж хэлж болно. Энэ агуулгаараа Г.Баясгаланд улирах бүрэн эрх байж болох ч шинэ спикер өөрийн хүмүүсээ харьяа агентлагуудад байршуулах болсон нь Цэц шинэ хүн хүлээж авч мэдэхээр буй.

Улс төрийн хүрээнд өнгөрсөн өвлөөс эхлэн Цэцийн дарга Г.Баясгалангийн оронд УИХ-ын даргын ахлах зөвлөх Ц.Мөнх-Оргил очно гэх яриа гарсан нь биелэлээ олох өндөр магадлал бий.

Олон улсын хуульч мэргэжилтэй, Хууль зүй дотоод хэргийн дэд сайд, Гадаад харилцааны сайдын алба хашсаны зэрэгцээ УИХ-д гурван ч удаа сонгогдон ажилласан түүнийг Цэцийн гишүүнээр томилоход туршлага дутах зүйл үгүй. Иймээс байж болох хувилбар. Хамгийн гол нь Цэцэд очихын тулд нэг болон гуравдугаар хүний санаа оноог авсан байх ёстой.

Хэдийгээр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хүнээ томилох хуулийн эрх нь байлаа ч ганцаарчилсан тоглолт хийх эрхийг нам нь өгөхгүй.

Баялгийн дахин хуваарилалт УИХ дахь намын бүлгүүдийн гишүүдийг дотор нь хоёр гурав хувааж, зодоон өрнөж байгаа эгзэгтэй үед Засгийн газраас өргөн мэдүүлж, УИХ-аас баталсан хууль Үндсэн хууль зөрчсөн гэх маргаан руу хөтөлбөл Цэцийн есөн гишүүн л учрыг нь олно.

Мөн хоёр жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно. Түүнээс урьтаж, Үндсэн хуульд гар хүрэх замаар Ерөнхийлөгчийг нэг удаадаа зургаан жилээр сонгох заалтыг өөрчлүүлэх сонирхол Ардын намд ч, Ардчилсан намд ч бий. Энэ мэтчлэн асуудлыг шийдэхэд Цэц найдвартай ар тал болох ёстой. Цэцийн есөн гишүүн тооны хувьд бага харагдах ч шийдвэр гаргахад нэгхэн хүний санал дутахад л асуудал өөр тийш эргэнэ. Тиймээс найдвартай хүн л томилохгүй бол эцсийн дүндээ асуудалд орно.  Цэцийн гишүүний томилгоог улс төрөөс ангид хараат бус болгож чадахгүй өнөөдрийг хүргэсэн нь ийм л учиртай. Тэр хэрээр Цэц эрх баригчдын захиалга гүйцэтгэдэг газар болж хувирсан тухай санал шүүмжлэл өрнөсөөр ирсэн ч УИХ чихгүй толгойлдог.

Тиймээс энэ удаагийн Цэцийн гишүүний томилгоо өмнөх гишүүдийнхээс илүү анхаарал татсан улс төрийн зодоон ихтэй томилгоо болж мэдэхээр байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 4 цагийн өмнө 59.153.113.134

Бугшсан илжирсэн коммунистыг зайлуул аа үүнээс юу гарахгүй хор л гарна

Avatar

Tүй!!! 8 цагийн өмнө 202.9.46.32

Зайл

Avatar

Улныхан 9 цагийн өмнө 66.181.166.134

ҮХЭЦ, ҮХЭЦ, ҮХЭЦ

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.160.61

Өвгөн Ц.Мөнх-Оргил хуульч мэргэжилтэй боловч яг мэргэжлээрээ дагнан ажиллаж байгаагүй, сэтгэлгээ нь улс төрч болчихсон хүн!!!

Avatar

ИРГЭН 10 цагийн өмнө 103.57.94.37

Энэ их эрх мэдэл өндөр хангамж эдэлсэн ҮХЦ гэгч нөхдүүд маш муу ажиллаж байгаа гэж дүгнэж байна! ҮХ-ын өөрчлөлт хийж байгаагаас хархад сайжруулж чадахгүй улам дордуулах дахин дахин өөрчлүүлж Монголын нийгэм улам л дордож байна! Ийм нөхдүүдийн хэрэг байгаа юм уу! Ядаж эх орныхоо газар нутагтай баялагтай холбоотой асуудалд маш анхаарч хууль дүрмээ барьж ажиллахгүй бол Эх оронгүй болчихвол ТА НАРЫН ХЭРЭГ БАЙГАА ЮМ УУ!

Avatar

газар шороо 9 цагийн өмнө 66.181.166.134

ҮХЭЦ гэдэг газарт 100 гаруй хүн ажилладаг, тусдаа том байшинтай даварцан газар ш дээ

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.179.3.111

үндсэн хуулийг дампууруулж байгаа цэцийэхэнийг бүгдийг зайлуулбал таарна

Avatar

Иргэн 10 цагийн өмнө 66.181.189.189

хугацаа нь дууслаа өөр хүн тавь

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 139.5.217.176

BOOB XXNO ANUSDI SEKSEER VANXANDI80955877

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 66.181.184.223

Согтоо л биз дэа, яадын……!

Avatar

Зочин 12 цагийн өмнө 66.181.188.117

Ажил дээрээ архи уугаад зогсож чадахгүй унаад байсан хүн ,
Хамт архидсан хүн нь ө***г Одбаяр байсан да… Тэр хүн мөн үү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж