Монголын улстөрчид рийл хийдэг, контент хийдэг, шоудсан улс болж хувирч байгааг УИХ-ын гишүүн Г.Ганбаатар шүүмжиллээ.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.04.24/хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэх үеэр тэрбээр энэ тухай хөндөв.
УИХ-ын гишүүн Г.Ганбаатар “1998 онд баталсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд “төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” гэж заасан ч хэрэгжсэнгүй, өнөөдрийг хүргэлээ. Төрийн бүх байгууллага, төрийн өмчит болоод орон нутгийн өмчит компани дэргэдээ мэдээллийн хэрэгсэлтэй. Морь харахаас бусад үед сэтгүүлч дагуулаад явж байна. Засгийн газар, манай улстөрчид бүгдээрээ Reel /рийл/ хийдэг, контент хийдэг, нэг их гоё шоудсан улсууд болсон. Гарч байгаа үр дүн нь өнөөдрийн ард иргэдийн амьдрал ямар болсон байгаа билээ” гэж шүүмжлэв.
Үнэндээ ч утасгүй бол үхлээ юу гэдэг шиг УИХ, Засгийн газрын гишүүдийн дийлэнх нь рийл хийж, нийгмийн сүлжээнд тавихгүй л бол ажил нь уначих гээд байгаа юм шиг “аашлах” хүн олон бий. Зарим нэг нь бүр ярилцлагын контенттой ч болсон. УИХ, Засгийн газарт давхар алба хашиж байж хаанаасаа тэр их цаг зав гаргаад ярилцлага бэлтгээд байдаг нь сонин. Үнэндээ бол 24 цагийг уртасгах боломжгүй. Төрийн ажлаа л хийдүүлэх эс бол цаг хугацаанаас нь хумсалж байж л ярилцлагын контент бүтээнэ шүү дээ. Гэвч түүнийгээ мэддэг ч юм уу, мэдсэн ч нийгмийн сүлжээнд л идэвхтэй байвал бусад ажил яах вэ гэж боддог уу, цагаандаа гарсан.
Ер нь цаашдаа УИХ, Засгийн газрын гишүүд хууль тогтоох, салбарынхаа бодлого зангидах асуудалд анхаарахгүй бол ажил унаж байна шүү.
Г.ХОРОЛ
2 2025-04-24 202.9.46.219
Хятад шиг фэйсбүүк,инстаграмм,телеграмм гээд бүгдийн хаачмаар юмаа.Энэ улсад чинь ажил хийдэг хүнгүй боллоо…Хүн муулж,шантаажилж,худлаа цуурсан л улс байхийн….
Уншигч 2025-04-24 202.9.46.83
Яаг үнэн.
Нэргүй 2025-04-24 66.181.187.121
Монголчууд аа, АНУ-д байгаа 50000 монголыг судлаач ээ! Монголд байгаа монголчуудын тухай нийтлэхээ болиоч ээ! Энэ сэтгүүлчид АНУ-д байгаа монголчуудыг таньдаггүй юм байна. Жишээ нь, "Suwdaa Sherwood" гэсэн YouTube влогтой монгол эмэгтэй Америк эмчтэй гэрлээд, АНУ-д хаусанд 4 э****з хүүхдүүдийн хамт амьдардаг. Мөн "Ardiin Ania Gigi" гэсэн YouTube влогтой Гансүхийн Ган-Эрдэнэ гэж АНУ-д их сургууль төгссөн, АНУ-д ажиллаж амьдардаг эмэгтэй бий.
Нэргүй 2025-04-24 139.5.217.245
SEKSEER XUCHINDUULI80955877MASSAJLI80955877
Нэргүй 2025-04-24 139.5.217.245
BOOWN SXAN XXNO SEMSEER VANXANDI80955877ANUSDI
Лайвчин Амарсайхан 2025-04-24 66.181.191.124
Шадар сайд Амарсайхан ковидын үеэр ОБЕГ-ын орон тоон дээр өөрийнхөө хэвлэл мэдээллийнхнийг цалинжуулж хаа явсан газраа лайв хийж явсан даа
ёстой л үнэн дээ 2025-04-24 103.57.95.147
Энэ ажлын загалмайлсан эцэг нь Данх бас эх барьж авсан эх ньгэж болноо. Ахлах зөвлөх нь Херо Баатар нөгөө нь Халтмаагийн Батэулганар нарын хамтын бүтээлч гэж болно Хамгийн том захирагч нь Ухнаагийн Хүүк
Нэргүй 2025-04-24 202.126.91.213
МАН-ынханы хийдэг гол ажил шдээ дандаа сургаар хүн муулна ажлаа хийхгүй коммунистаас авч үлдсэн гол өв
Зочин 2025-04-24 203.91.115.47
Яг үнэн Данх гээд хоосон шүгэл үлээдэг Бэрх тосгоны нэг жижүүр байна , байнга хэвлэлээр өөрийгөө онигоонд ш****г өоөн бөөс нэг байнаа