Танилц: Их, дээд сургуулиудад оюутан элсүүлэх босго оноо

Танилц: Их, дээд сургуулиудад оюутан элсүүлэх босго оноо

Танилц: Их, дээд сургуулиудад оюутан элсүүлэх босго оноо

Элсэлтийн шалгалт эхлэхэд нэг сар гаруйн хугацаа үлдээд байна. Их дээд сургуульд шинээр элсэгчдийн хувьд ямар сургуульд суралцах, ямар мэргэжил сонгох талаараа сонгон, судлах хариуцлагатай үе ирээд байна. 2025 оны элсэлтийн шалгалт ирэх зургадугаар сарын 18-нд эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор томоохон их, дээд сургуулиудын 2025-2026 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх журам, элсэлтийн шалгалтын босго онооны жагсаалтыг танилцуулж байна.


АШУҮИС-ИЙН БОСГО ОНОО 440-490 БАЙНА 

 

 

СУИС-ИЙН БҮРТГЭЛ ТАВДУГААР САРЫН 12-НД ЭХЭЛНЭ

СУИС-ийн бүртгэл ирэх тавдугаар сарын 12-нд эхэлж, зургадугаар сарын 23-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Улмаар элсэлтийн шалгалтын оноогоор оюутан элсүүлэх хөтөлбөр долдугаар сарын 02-ны өдөр эхэлнэ.

ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ БАТЛАГДЖЭЭ 

МУИС-ийн элсэлтийн бүртгэл 2025 оны зургадугаар сарын 03-ны өдрийн 09:00 цагаас, 2025 оны зургадугаар сарын 23-ны өдрийн 12:00 цаг хүртэл цахим хэлбэрээр https://burtgel.num.edu.mn/bachelor/ системээр зохион байгуулагдана. Элсэх хүсэлт гаргах хугацаа дууссанаас нэг өдрийн дараа онооны жагсаалт гарах бөгөөд элсэх эрх олгох үйл ажиллагаа 2025 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 12:00 цагт эхэлж, 2025 оны долдугаар сарын 04-ний өдрийн 12:00 цагт дуусах юм байна.

Улаанбаатар хот дахь МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн хувьд суурь болон дагалдах шалгалтын оноо тус бүр 490, орон нутгийн салбар сургуулийн хувьд 430 онооноос багагүй байна. Гэхдээ бүртгүүлэгчийн оноог тооцохдоо байр эзлүүлэн хамгийн өндөр оноог харгалзан үзэх юм.

МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилийн намрын улиралд оюутан элсүүлэх журамтай ЭНД дарж танилцана уу.

Харин ШУТИС-ийн баклаврын хөтөлбөрийн босго оноо салбар сургуулиасаа хамаарч 430-550 байна. Түүнчлэн элсэлтийн бүртгэл хаагдсаны дараа, бүртгэлээ баталгаажуулсан бүртгүүлэгчдийн элсэлтийн шалгалтын оноо, суурь ба дагалдах хичээлийн онооноос нийлбэр оноог тооцоолж, сонгож бүртгүүлсэн хөтөлбөр бүрээр босго оноотой харьцуулан эрэмбэ үүсгэх юм байна.

ШУТИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилийн намрын улиралд оюутан элсүүлэх журамтай ЭНД дарж танилцана уу.

СЭЗИС-ийн хувьд 2025-2026 оны элсэлтийн бүртгэл 2025 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэнэ. Босго онооны хувьд сонгон суралцах хөтөлбөрөөсөө хамааран элсэлтийн шалгалтын дундаж оноо 510-650 шаардлагатай.  СЭЗИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилийн намрын улиралд оюутан элсүүлэх журамтай ЭНД дарж танилцах боломжтой.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 1 цагийн өмнө 139.5.219.133

жил ирэх тусам босго оноог өндөр болгох хэрэгтэй 500 хүрэхгүй оноо авчахд их сургуульд орж болохгүйшд сурах сонирхолгүйчүүд дипломын төлөө сурсан болж болохгүй 4жил урт хугацааг алдаж бна

Avatar

ШУДАРГА ЁС 5 цагийн өмнө 14.1.81.5

БОСГО ОНОО ДООГУУР БАЙХ НЬ ИРЭЭДҮЙН БОЛОВСОН ХҮЧНИЙ ЧАДАВХ МУУ ГЭСЭН ҮГ. 550-ААС ДЭЭШ 680 ГЭХ МЭТ ӨНДӨР ТАВЬ. ЦАХИМ ХЭРЭГЛЭЭГ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД ХОРИХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Тогоо 5 цагийн өмнө 43.242.243.170

хувийн сургуулиудыг хаагаад ээ. түрүүчийн малууд нь төрийн толгойд хүрлээ шд

Avatar

Зочин 5 цагийн өмнө 66.181.189.229

Элсэлтээ босго оноогоо сайн бариарай даа. А гүй нөхөд дипломтой төгсч байна шүү. Тэд нийгмийг самарч, муухай харагдуулж, олноороо төрийн алба руу шургалж байна.

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.9.41.43

МУИС захрл сурглт алба гажиг ангархайхангын нойл манж л******д битүү нойл ангархайнгай чихж нойлдр дүүргж. Ии л***р л***р яахвэ энэ өвөриГө голддгүй гажиг лаларуудыг. Хамаг өөдтэй юмру хэрээ мэдкү дайрч зүтгж бдг оркууд. Лаг лаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж