"Төгрөг нуурын ордын хэргийг шалгаж байна, шуурхай илрүүлнэ"

"Төгрөг нуурын ордын хэргийг шалгаж байна, шуурхай илрүүлнэ"

"Төгрөг нуурын ордын хэргийг шалгаж байна, шуурхай илрүүлнэ"

Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлаар гурван байгууллагаас бүрдсэн ажлын хэсэг мэдээлэл хийлээ.


Ажлын хэсгийн төлөөлөл:

-2025 оны дөрөвдүгээр сарын 11-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас гэмт хэргийн талаарх мэдээллийг ирүүлсэн. Уг мэдээллийг Авилгатай тэмцэх газар болон Улсын Ерөнхий прокурорт ирүүлсэн учир 2025 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр хэрэг бүртгэл нээсэн. Уг тогтоолын дагуу хүлээн авч хянаад "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан байж болзошгүй", "Үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй" гэх асуудлаар хэрэг бүртгэл нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад шалгаж байна. Ямар нөхцөлд хамтарсан ажлын хэсэг байгуулан шалгадаг вэ гэхээр хэд хэдэн байгууллагын чиг үүрэгт хамаарах асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах нөхцөл бүрдэх үед тэгдэг. Улмаар АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс хамтарсан ажлын хэсэг байгуулах саналыг прокурорт ирүүлсэн. Улмаар Улсын Ерөнхий прокуророос цагдаагийн байгууллага болон АТГ-тай хамтран ажлын хэсэг байгуулаад өнөөдөр мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн шалгаж байна.

-Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд яллагдагчаар татсан хүн байгаа юу?

-Өнөөдрийн байдлаар хэрэгт нотолбол зохих байдлыг шалгах зорилгоор мөрдөх ажиллагааг явуулж байна. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн тухайн этгээдийг яллагдагчаар татах зарчимтай. Өнөөдрийн байдлаар хэрэгт хэн нэгэн хуулийн этгээд, хүнийг холбогдуулж татаагүй байна.

-АТГ-ын мэдээллээр "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан байж болзошгүй", "Мөнгө угаах" гэх асуудлаар шалгаж байгаа гэсэн. Та сая нэмээд өөр үндэслэл хэллээ?

-Хэрэг нээсэн холбогдох хуулиудын зүйл хэсгүүдийн талаар би танд сая мэдээлэл өгсөн. "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан байж болзошгүй" болон "Үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй" гэх асуудлаар хэрэг нээгээд шалгасан. Мөн мөнгө угаасан байж болзошгүй, мөнгө завшсан гэх үйлдлүүд гарсан байж болзошгүй. Бүгдийг нь хамруулан шалгаж байгаа.

-Н.Учрал сайд хэлэхдээ хил дамнуулан оффшор бүсэд худалдсан гэх мэдээллийг өгсөн. Энэ тал дээр тухайн улстай хамтран ажиллаж байгаа юу?

-Нотлох баримтыг цуглуулах ажиллагааг үргэлжлүүлж байна. Таны асуусантай холбогдуулахад хэрэв гадаад улстай эрх зүйн харилцан туслалцааны хүрээнд хүсэлтийг хүргүүлвэл холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулах боломж бүрэн бий. Хэрэгт цугларсан нотлох баримтууд дээрээ үндэслэн шалгана. Одоогоор тухайн хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээгэд тухайн гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй хүн, хуулийн этгээдийг шалгах, нотлох баримтыг цуглуулах ажлыг эхлүүлчихсэн явж байна. Таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой асуудал дээр уг хэрэг дээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан яллагдагчид хуульд заасны дагуу хилээр гарахыг нь хязгаарлах, цагдан хорих зэрэг арга хэмжээг авах боломжтой. Өнөөдөр бол хэрэг бүртгэл нь л шалгагдаж байна. Тиймээс таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх боломжгүй. Гэхдээ хэргийг түргэн шуурхай илрүүлэхээр хамтарсан ажлын хэсгийг байгуулсан.

-Олны нийтийн дунд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр яваад байгаа. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан байж болзошгүй гэдэг үндэслэл энэ хүнтэй холбоотой юу?

-Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдсэн, хэвлэгдсэн асуудлыг шалгаж байна. Хуулинд зааснаар мөрдөн байцаалтын явц, үр дүн, төлөвлөлтийн талаар нууцалдаг. Тухайлан хүн, хуулийн этгээдийг нэр зааж хэлэх боломжгүй. Тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссаны дараа нотлох баримт дээр үндэслэн яллагдагчаар татна. Түүний дараа та бүхэнд мэдээлэл өгөх боломжтой. Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байгаа учир бид нууцлалыг хангах ёстой.

-Нийт хичнээн хүнийг шалгаж байгаа вэ?

-Тодорхой хүмүүс, хуулийн этгээдүүдийг шалгаж байгаа. Гэхдээ тоо зааж хэлэх боломжгүй. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт этгээдүүд гадагшаа зугтчихдаг гэж сая хэллээ. Нийслэлийн прокурорын газрын зүгээс дагнасан чиг үүргийн хүрээнд хяналт тавин ажилладаг. 2024 оны бүтэн жилийн байдлаар АТГ-аас 1236 гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс 885 хэрэгт хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулсан. Үүнээс 446 дээр нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Нийт 830 хүнийг татан шалгасан. Үүнээсээ мөрдөн байцаалтын 385 хэрэг дээр ажиллагаа явуулсан шалгасан. 167 нь буюу 445 нийтийн албан тушаалтан болон бусад албан тушаалтнуудад гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэжээ.

-Төгрөг нуурын орд дээр анх хувьцаа эзэмшиж байсан Л.Дүгэржав агсны охин хамгаалалт хүссэн байсан. АТГ-т ч байгаа бүх материалаа өгсөн. Гэвч АТГ хамгаалалтад авах боломжгүй гэсэн байна лээ. Тэдгээр материалыг шалгасан уу? Яагаад хамгаалалтад авахгүй байгаа юм бэ?

-Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой заасан байдаг. Тухайн хэрэгт гэрч хохирогч эсвэл хэргийн оролцогчоор оролцож буй этгээдийг хуулиудад зааснаар хамгаалалтад авах зохицуулалт бий. Энэ хүрээнд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Лондон зураач 2025-04-24 94.1.57.204

Учрал сайд энэ хэргийг төгс дуусгахгүй хагас дутуу хаявал "алуулж" л дуусах болов уу. Ардаа том хар масстай, Орос, Хятадын дэмжлэгтэй. Аймаар хүчтэй хүнтэй тулж байгаагаа мэдэж байгаа болов уу?

Avatar

Иргнн 2025-04-24 66.181.186.163

шалгасан дүр үзүүлээд авилгаа аваад
дуусгах биз….Хэнтийн галч Монголыг маань түймэрдээд дууслаа…Боловсрллгүй бодлогогүй наймаачин авгай шиг хэрүүлч гөлөг хулхи хурандаа ахтайгаа бас дорвойсон үг сонсож үзээгүй Бэрхийн төлөг нилсэн байна Говь Алтайн цэхэр амарбхясгалан бас оролцоод монгол дуусч байна

Avatar

Нэргүй 2025-04-24 202.126.88.199

та олигтой шалгаад хөдөлгөөнгүй болгоо. жэнкогоос айгаад бөөрөнхийлөөд байж болохгүй шүү

Avatar

ИРГЭН 2025-04-24 103.57.93.212

их Хэлмэгдүүлэлтийн он жилүүд шиг нэг нь Шалга тушааж нөгөө нь Хэргийг даруйхан илрүүлнээ гээд мэдэгдэж байдаг, Монголд аймаар Нийгэм бий болжээ,,,,,зарим Иргэд нь *л тал гээд ,зарим Олны танил хүмүүс нь Баттулгыг олны өмнө Мөчилж а**х хэрэгтэй ч гэж байх шиг,,,,

Avatar

Нэргүй 2025-04-24 124.158.107.187

АТГ, Ерөнхий прокурор хоёр жэнког хамгаалах биз ээ. Энэ хоёр нөлөөнд нь ороо биз.

Avatar

Доок 2025-04-24 202.55.188.45

энэ ЖЭНКО ГЭЖ ДАРХЛАГДСАН ХУЛГАЙЧ, ТА НАР ДИЙЛЭХГҮЙ! ХУДЛАА БИТГИЙ ШОУД, ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА НЬ ӨНГӨРСӨН ГЭЖ ЭЦЭСТ НЬ ХЭЛНЭЭ

Avatar

Зочин 2025-04-24 202.9.46.253

МСS-ийн тавиул ,Жду-чин учрал н**ш чи эрхэн үхэж далдрахгүй.уранаар бүхнийг хордуулжалхах нь уу .үхэж зайл

Avatar

Нэргүй 2025-04-24 103.168.34.56

яармагийн гэр хороололын орон байрны хулгайч ийн хөрөнгийг хураа шоронд хатаа

Avatar

Зочин 2025-04-24 66.181.188.55

мах комбинатын хувьчлал+Баянголын хувьчлал+спиртийн хэрэг+номарангийн луйвар+₮ нуурын орд+Майдар бурхан төсөл+төмөр зам+Хөгжлийн банк+&&&&&&..

Avatar

Зам 2025-04-24 103.212.118.171

Хоосон зохиомол хэргийг илрүүлнэ гэж байх уу?
Лхүмбийн хэрэг шиг юм болох вий дээ МАН чид аа, тугчид аа???

Avatar

Нэргүй 2025-04-24 139.5.217.245

SHAAX SERELTEI DYRTAI AXTAI SEKSDI80955877

Avatar

Нэргүй 2025-04-24 139.5.217.245

DYYDLGN VANAGLGCH80955877

Avatar

Нэргүй 2025-04-24 139.5.217.245

SADARLMAAR XUCHINDUULI80955877

Avatar

Нэргүй 2025-04-24 66.181.187.121

Битгий хуурамч мэдээ нийтлээд бай! Хэнд зориулж хуурамч мэдээ цацаад байгааг чинь мэднэ шүү!

Avatar

Нэргүй 2025-04-24 139.5.217.245

URN SHINEGENE AMSI80955877SEKSDNE

Avatar

Нэргүй 2025-04-24 103.57.93.212

АТГ нэгж Бизнесгүй байж Төрөөс баяжсан Авилгач, хулгайчуудаа бүгдийн Шалгаач,,,,,

Avatar

Нэргүй 2025-04-24 139.5.217.245

SAWI80955877

Avatar

Зочин 2025-04-24 43.242.243.2

Ерөнхий прокурор Жаргалсайхан чинь Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатартай МУИС-ын хуулийн ангийг 1988 онд нэг ангид төгссөн хүндээ.

Avatar

Нэргүй 2025-04-24 66.181.184.223

Ашигт малтмалуудаа чадахын хирээр олборлон ашиглах нь ЗӨВ ш дээ ! Хуурамч эх орончдыг хуулиар шийтгээд өг.

Avatar

Нэргүй 2025-04-24 103.57.94.146

Ураны гэрээ гадна дотны гэмт хэрэгтнүүдийн эрх ашгийг хөндсөн тухай яригдаж байна. Ямарч гэсэн улс ашиглах нь зөв биз дээ, наад зах нь 3 хан сая хүний цахилгааныг хангаж чадахгүй байна

Avatar

Зочин 2025-04-24 103.212.116.147

Ураны гэрээ байгуулна гэж Францаас авилга авсан хүмүүсийг шалгаачээ.Бүр таг шүү.

Avatar

Иргэн 2025-04-24 66.181.190.240

Бүр гэмт хэрэг болснуу??? Ийм гэмт хэргийг мэдсээр байж ил гаргахгүй зөвхөн МАН-АН-Н мафиууд өөрийн хэрэгээ хайцаалах гэж барьцаж ил гаргаж байгаа нь МАН- гэмт хэргийг нуун дарагдуулдаг МАН- юм бн!!! МАН- сөнөтүгэй!!! Өшөө олон гэмт хэргүүдээ нууж байгаа МАН- !!!

Avatar

Нэргүй 2025-04-24 66.181.179.95

shalgana gej gulug tooruuleh ajillagaa

Avatar

Нэргүй 2025-04-24 139.5.217.245

SEXSEER VANXANDI80955877SHAALTSX DYRTAI AXD XUCHINDUULI80955887

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж