Орон сууц худалдан авсан болон оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ.
2024 онд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэхээр хүсэлт илгээн баталгаажсан нийт 28188 иргэн байгаа аж. Эдгээр иргэдэд 52.4 тэрбум төгрөгийг олгох юм байна. Уг мөнгийг нийслэлийн төрийн сангаас олгох бөгөөн энэ дөрөвдүгээр сард олгож дуусгах юм.
Үүнээс 19547 иргэнд орон сууцны хөнгөлөлт нийт 45.5 тэрбум төгрөгийг, 9198 иргэнд оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтоор 6.8 тэрбум төгрөгийг буцаан олгох юм байна.
Татварын шинэчилсэн хуулиар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш орон сууц худалдан авсан иргэн 6 сая хүртэлх төгрөгийн эдлэлт авах боломжтой болсон. Оюутны сургалтын төлбөрийн хувьд төрсөн болон үрчилж авсан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол татварын шинэ хуулиар дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ төлбөрөөс хөнгөлөлт эдлэх боломжтой болсон юм.
Холбоотой мэдээ