Парисын олимпоос хоёр медаль хүртсэн Японы эмэгтэйчүүдийн жүдогийн шигшээ баг ирэх дэлхийн аваргаар медалийн хур буулгахыг хүсч байна. Зургадугаар сард Унгарын Будапешт хотноо эхлэх ДАШТ-д Японы есөн эмэгтэй жүдоч өрсөлдөх бөгөөд гурав нь дэлхийн аваргын дебютээ хийх гэнэ. Бидний сайн мэдэх олимп, дэлхийн аварга Үта Абэ тав дахь удаагаа зодоглоно. Түүний хувьд өнгөрсөн зуны олимпоор хоёрдугаар тойрогт ялагдаж, хасагдсан билээ.
Парисын олимпийн хоёр медаль нь Японы эмэгтэйчүүдийн жүдогийн түүхэнд олимпоос хамгийн бага медаль авсан тохиолдол болжээ. 1992 оны Барселонагийн олимпоос эхлэн эмэгтэйчүүдийн жүдо олимпийн хөтөлбөрт багтсанаас хойш Японы эмэгтэйчүүд ийм бага медаль авч байсангүй.
Одоогоор Парисын олимпийн -48 кг-ын аварга Нацүми Цүнода болон -57 кг-ын хүрэл медальт Харүка Фүнакүбо нар дэлхийн аваргад оролцох эсэх нь эргэлзээтэй байна. Харүка Фүнакүбо өдгөө Парис хотноо бэлтгэлээ базааж буй.
Сүүлийн жилүүдэд жүдогийн өрсөлдөөн тэнцвэржиж, япончуудын эзэрхийлэл багассаар байна. Европ болон төв Азийн орнуудад жүдо хурдацтай хөгжиж, япон арга барилыг гүйцэх хэмжээнд очжээ. Японы жүдогийн холбоо ч ирэх 2028 оны Лос Анжелесын олимпийн өрсөлдөөн таамаглахад тун хэцүү байх болно гэж мэдэгдсэн.
Японы эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Маки Цүкада өнгөрсөн аравдугаар сард томилогдсон. Түүний хувьд эмэгтэйчүүдийн шигшээ багийг удирдаж буй анхны эмэгтэй дасгалжуулагч болсон гэнэ. 2004 оны Афины олимпийн аварга тэрбээр ярихдаа "Тамирчин бүр алтан медалийн төлөө барилдах болно. Юмс хэрхэн өөрчлөгдөж байгааг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ бид шинэ залуу авьяастнуудаа бэлтгэн өмнөх шилдгүүдтэйгээ хамтран чадах бүхнээ хийх болно" гэжээ.
Irgen 2025-04-24 202.55.188.44
ypon er em buhchud delhiid noeolk bn shde mgl buhchuud bas tiim bh heregtei l bnda tamine ochiod barildaad l multarch bgn ard tumend taalagdhgui l bn tamine tgher hicheeh heregtei bagsh dasgaljulagch naras yum bodochee tamine
Нэргүй 2025-04-24 122.201.31.199
Биеийн бяртай тархины потенциалгүй бөхчүүд хоол хороохоос өөр шидгүй.