Еврази: Экспортын 3 хүрэхгүй хувийг ХАА-н бүтээгдэхүүн эзэлдэг!

Еврази: Экспортын 3 хүрэхгүй хувийг ХАА-н бүтээгдэхүүн эзэлдэг!

Еврази: Экспортын 3 хүрэхгүй хувийг ХАА-н бүтээгдэхүүн эзэлдэг!

Худалдааны дайнтай холбоотойгоор сүүлийн жилүүдэд нэмэгдэж байсан экспортын хувь хэмжээ буурч байгаа талаар сөрөг тоонууд гарч эхлэв. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр экспорт өмнөх оны мөн үеэс 17.5 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Тухайлбал, Монгол Улс 2025 оны эхний гурван сарын байдлаар 128 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт барааны эргэлт 5.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 3 тэрбум ам.доллар, импорт 2.5 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 465.1 сая ам.долларын ашигтай гарсныг дурджээ. Хэдий гадаад худалдааны баланс эерэг гарсан ч хамгийн том импорт, экспортын харилцаатай БНХАУ, АНУ-тай худалдааны дайнаа үргэлжлүүлсэн хэвээр байвал бидэнд таагүй үзүүлэлт болно."Oxford Economics"-ын хийсэн судалгаагаар Хятад улсад тогтоож байгаа нэг хувийн татвар Хятадын импортыг 2.5 хувиар бууруулдаг гэсэн тооцоо бий.  Өөрөөр хэлбэл Монгол Улсын валютын орлого буурч, экспорт гэнэт зогсох эрсдэл хэвээрээ байна. 

СТАТИСТИК: НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 882.8 САЯ АМ.ДОЛЛАРААР БУУРЧЭЭ

Экспорт 2025 оны эхний гурван сард өмнөх оны мөн үеэс 637.5 сая ам.доллар буюу 17.5 хувиар буурахад нүүрс 882.8 сая ам.доллар, алт 46.5 сая ам.доллар, хонь, ямааны мах 18.9 сая ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 16.4 сая ам.доллар, боловсруулаагүй газрын тос 13.5 сая ам.доллараар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. Үүнээс харахад нүүрсний орлогоор дамжуулан валютын орлогоо нэмэх, урсгалаа сайжруулах боломжийг тарифын дайн сааруулсан гэсэн үг. Энэ хэвээр валютын орлого буурсаар байвал төсвийн орлого хумигдана. Түүнийг дагаад валютын ханш улам чангарах, инфляци өсөх гээд эдийн засгийн сөрөг үр дагаврууд улам нэмэгдэхийг эдийн засагчид сануулж буй.

Азийн хөгжлийн банкны тайланд дурдсанаар 2025 онд жилийн дунджаар инфляци 9.1 хувь, 2026 онд 7 хувь болох төлөв гарсан. Түүнчлэн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлд түүхий эдийн үнийн уналт, инфляцын дарамт, худалдааны дайнаас үүсэх дам нөлөөг онцолж буй.

2024 онд тогтвортой байсан валютын ханш өнөөдрийн байдлаар түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Цаашид валютын нөөцийн хэмжээ уул уурхайн экспортын орлого болон томоохон төслүүдийн гадаад санхүүжилт хөрөнгө оруулалтаас хамаарахаар байна. Нөгөө талаасаа дэд бүтцийн төслүүдийн хэрэгжилттэй холбоотойгоор импорт нэмэгдэх хүлээлттэй байгаа. Тиймээс импорт нэмэгдэхийн хэрээр валютын ханшид үүсэх дарамт нэмэгдэх магадлалтай гэдгийг мартаж болохгүй.

Экспортын бусад гол нэрийн бүтээгдэхүүний хувьд зэсийн хүдэр ба баяжмалын экспорт 291.8 сая ам.доллар, цайрын хүдэр, баяжмал 39.7 сая ам.доллар, жоншны хүдэр, баяжмал 29.3 сая ам.доллароор тус тус өссөн байна. Гэсэн ч Монгол Улсын экспортын 60 хувийг эзэлдэг нүүрсний үнэ огцом унаж байгаа нь хамгийн том асуудал. Үүнээс гадна самнасан ноолуур экспортод гаргах шийдвэрээс болж ноолуурын экспорт буурсан.
Угтаа экспортын гурав хүрэхгүй хувийг ноос, ноолуур, арьс, ширэн бүтээгдэхүүн эзэлдэг гэх статистик бий.

Монгол Улсын засгийн газраас ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэр бүрдүүлж вексель гаргана гэдгээ өчигдөр мэдэгдсэн. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 2025 оны ноолуур бэлтгэлийн эргэлтийн хөрөнгийн зээлд зориулан 230 тэрбум төгрөгийг 30 гаруй компани авч 1525 тонн ноолуур бэлтгээд байна.

Дотоодын боловсруулах үйлдвэрүүд энэ жил 3500 тонн самнасан ноолуур эскпортлож, 2,5 сая ширхэг бэлэн бүтээгдэхүүн борлуулан, салбарын нийт орлогыг 1,8 их наяд хүргэж борлуулалтын орлогыг 600-700 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Улмаар дэлхийн ноолуурын зах зээлд өрсөлдөх боломжоо алдахгүй, малчдын орлогыг бууруулахгүй байх боломжтой гэж үзэж Монголбанканд вексель гаргахыг зөвлөжээ. Ингэснээр уул уурхайн бус экспортын гол бүтээгдэхүүн ноос, ноолуурын боловсруулалтын түвшинг үе шаттай ахиулж дотооддоо бүрэн боловсруулснаар нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын орлогоо нэмэгдүүлнэ гэж үзэж байна.

МӨНГӨНИЙ БОДЛОГЫГ ИЛҮҮ ЧАНГАРУУЛЖ БОЛЗОШГҮЙ!

Инфляцийн дарамтыг бууруулах зорилгоор төв банкнаас хэрэглээний зээлд тавигдах шаардлагыг чангаруулсан.  Мөн 2025 оны гуравдугаар сард бодлогын хүүг 2 хувиар нэмж, 12 хувьд хүргэсэн. Мөнгөний бодлогын чангаруулалт 2025 онд зээлийн өсөлт тэр дундаа хэрэглээний зээлийн өсөлтийг сааруулах төлөвтэй байгааг Монголбанкнаас танилцуулсан.
Азийн хөгжлийн банкны тайланд дурдсанаар 2025 онд ДНБ 6.6 хувь, 2026 онд 5.9 хувиар хувиар өснө гэж төсөөлсөн. Үүнд Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрийн өргөжүүлэлт, дэд бүтцийн төслүүдэд оруулах хөрөнгө оруулалт хувь нэмэр оруулна гэж тооцжээ. Мөн үйлчилгээний салбарын өсөлт гурван хувь бүрдүүлнэ. 2026 онд мөн ижил үргэлжилнэ гэж тооцсон.

2024 оны төгсгөл, 2025 оны эхэнд эрчим хүч, нийтийн тээврийн үнэ өссөн. Малын тоо толгой хорогдсоноос махны үнэ өссөн, ханшийн дарамтаас үүдэлтэй инфляцын дарамт өндөр байхаар байгаа. Ирэх онд нэмэгдсэн үнийн нөлөө саарч, мөнгөний бодлогын чангаруулалт нөлөөлснөөр инфляци буурч 7 хувьд хүрэхээр төсөөлөгдөж байгаа. Гэвч эдийн засгийн төлөв байдалд хийсэн уг тайланд АНУ-ын Засгийн газраас танилцуулсан тарифын өөрчлөлт болон бусад улсын Засгийн газраас танилцуулсан тарифын бодлогын төсөөллийг тусгаагүй юм байна. Хэрэв 2025 онд дундаж инфляци 9.1 хувиас дээш гарвал Мөнгөний бодлогыг илүү чангаруулж болзошгүй байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 139.5.217.34

Малчид жилд 8-10 мян тн ноолуур бэлтгэдэг 3500 тн-ыг үйлдвэрүүд авах юм бол бусад 4.5-6.5 мян тонныг яана гэж ЗГ тэнэг шийдвэр гаргасан юм болоо. 1993 онд Говь, Буянгийн жагаагийн хатгалгаар Жасрайн ЗГ-ын 63-р тогтоол гэж гарч үйлдвэр барина самнасан ноолуур гаргана гэж малчдаа алж байснаас хойш хувь иргэд л ганц нэг жижиг хүчин чадалтай үйлдвэр барьснаас биш мөрөөдөхөд мөнгө төлдөг цаг ирснийг мэдэхгүй мангартаж байх. Бас вексел гаргаж малчдыг чихрийн цаасаар хуурч хураамж төлбөр авах арга

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 202.9.41.43

х***а манж л******д бөөн допинг стройд барилдха болингуут стройд нь гараад шалчигаад шаачн тарины хүч-р барилдаад шаачн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж