Хятад иргэд ОХУ дахь нисгэгчгүй нисэх онгоцны үйлдвэрт ажиллаж байгааг Украины ерөнхийлөгч Зеленский мэдэгдлээ. Энэ мэдэгдлээс хэдхэн хоногийн өмнө Зеленский Хятадыг ОХУ-д зэвсэг, дарь нийлүүлсэн гэж буруутгасан. Тэр анх удаа шууд зэвсэг нийлүүлэлтэд Хятадыг буруутгасан нь энэ юм. Хятадын оролцоотой холбоотойгоор Украины Гадаад хэргийн яам Хятадын Элчин сайд Ма Шэнкүнийг дуудуулжээ.
Тэдгээр хятад иргэний мэдээллийг засгийн газарт нь илгээж, шалгуулахыг Зеленский Украины Аюулгүй байдлын албанд даалгасан байна.
Мөн ОХУ Хятадаас нисгэгчгүй нисэх онгоцны технологийг нь "хулгайлсан" байж магадгүй гэв. Зеленский хэлэхдээ "ОХУ Хятадыг мэдээгүй байхад нисгэгчгүй нисэх онгоцны технологийг нь олж авсан байж магадгүй" гэжээ. Энэ үгээрээ тэр төвийг сахигч Хятад руу хандах хандлагаа зөөлрүүлсэн байж магадгүй юм.
Хятад иргэд Украинд байлдаж байна гэх мэдээлэл ч өнгөрсөн сараас эхлэн гараад буй. Цэргүүд Хятадын засаг захиргаанаас зааварчилгаа авсан эсэхийг үнэлж дүгнэхээр Украин хичээж байна. Гэвч Хятад үүнийг сөргүүлэн мэдэгдэл хийхдээ "Бид Украинд энх тайвныг тогтоох хүчин чармайлтыг дэмжсээр байна. Холбогдох талууд энэ цаг үед хариуцлагагүй үг хэллэгээс зайлсхиймээр байна" гэсэн юм. Энэ мэдэгдлээрээ Зеленскийн үгийг дайруулсан бололтой.
3,595.38






















































Холбоотой мэдээ