Хятад иргэд ОХУ дахь нисгэгчгүй нисэх онгоцны үйлдвэрт ажиллаж байгааг Украины ерөнхийлөгч Зеленский мэдэгдлээ. Энэ мэдэгдлээс хэдхэн хоногийн өмнө Зеленский Хятадыг ОХУ-д зэвсэг, дарь нийлүүлсэн гэж буруутгасан. Тэр анх удаа шууд зэвсэг нийлүүлэлтэд Хятадыг буруутгасан нь энэ юм. Хятадын оролцоотой холбоотойгоор Украины Гадаад хэргийн яам Хятадын Элчин сайд Ма Шэнкүнийг дуудуулжээ.
Тэдгээр хятад иргэний мэдээллийг засгийн газарт нь илгээж, шалгуулахыг Зеленский Украины Аюулгүй байдлын албанд даалгасан байна.
Мөн ОХУ Хятадаас нисгэгчгүй нисэх онгоцны технологийг нь "хулгайлсан" байж магадгүй гэв. Зеленский хэлэхдээ "ОХУ Хятадыг мэдээгүй байхад нисгэгчгүй нисэх онгоцны технологийг нь олж авсан байж магадгүй" гэжээ. Энэ үгээрээ тэр төвийг сахигч Хятад руу хандах хандлагаа зөөлрүүлсэн байж магадгүй юм.
Хятад иргэд Украинд байлдаж байна гэх мэдээлэл ч өнгөрсөн сараас эхлэн гараад буй. Цэргүүд Хятадын засаг захиргаанаас зааварчилгаа авсан эсэхийг үнэлж дүгнэхээр Украин хичээж байна. Гэвч Хятад үүнийг сөргүүлэн мэдэгдэл хийхдээ "Бид Украинд энх тайвныг тогтоох хүчин чармайлтыг дэмжсээр байна. Холбогдох талууд энэ цаг үед хариуцлагагүй үг хэллэгээс зайлсхиймээр байна" гэсэн юм. Энэ мэдэгдлээрээ Зеленскийн үгийг дайруулсан бололтой.
Нэргүй 54 минутын өмнө 202.126.91.41
Зеленскийн үгийг одоо хэн тоохов дээ.
Нэргүй 1 цагийн өмнө 66.181.182.74
Барууны гол зорилго бол ОХУ, БНХАУ-ыг сүйрүүлж, дэлхийд ганцаар ноён суух,,хуучин колоний системээ сэргээж,бусдыг мөлжиж амьдрах явдал, АНУ болон европын орнуудын хүн ам нэг их наядаас хамаагүй давна ,Цэргийн жилийн зардал нь мөн нэг их наяд доллараас илүү, Гэтэл ОХУ-ын хүн ам 140-өөд сая ,жилийн цэргийн зарлал 40 гаруйхан тэрбум доллар байв, ИЙм давуу талаа ашиглан ОХУ-ыг буулгаж авах,дараа нь оросын хүчийг хятадын эсрэг ашиглах зорилго тавьсан,Гэвч бүтсэнгүй, ОХУ, БНХАУ хоёр хүчээ нэгтгэв
Нэргүй 51 минутын өмнө 66.181.182.74
Украин дэх энэ цуст дайныг Байдан Макрон Шольц,Зеленский мэтийн барууны орнуудын бүх толгойлогчид өдөөсөн, Украиныг НАТО-гийн цэргийн бааз болгон, ойрын зайнаас үй олон пуужин ,нисэгчгүй онгоцоор оросын нутагт гэнтийн цохилт өгч устгахаар заналхийлсэн, Украины нацистүүдийг үүнд ашиглаж,Украин дэх орос иргэдийн эсрэг геноцид үйлдсэн, Оросууд эх орноо хамгааж дайтаж байна, БНХАУ ч өөрийн оронд үүсэх аюулыг урьдчилан харж, ОХУ-ыг дэмжиж бүх талын туслалцаа үзүүлж байна
зочин 13 минутын өмнө 66.181.182.74
Уучлаарай,АНУ,европын нийт хүн ам нэг тэрбум гаруй Гэтэл оросынх 140-өөд сая,