УИХ-ын гишүүн Б.Бейсен өнөөдөр /2025.04.24/ гурилын импортын тарифын хөнгөлөлтийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар гурилын импортын татварыг тэглэсэн байсныг цуцлах асуудлыг хэлэлцэж байна. Өнгөрсөн жил зудын байдалтай холбоотойгоор баруун аймгуудад гурил болон тэжээлийн үнэ нэлээд өссөн. Үүнтэй холбоотойгоор импортыг татварыг нь тэглэсэн. Энэ асуудлыг өнөөдөр улсын хэмжээнд Атрын IV аяныг хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор энэ асуудлыг дахин авч хэлэлцэж байна. Миний бие байнгын хорооны даргын хувьд дэмжиж байгаа ч санал нийлэхгүй хэд хэдэн асуудал байна. Учир нь баруун аймагт гурил өнгөрсөн жил шуудайн 125-130 мянга хүрч байсан бол энэ жил 65-67 мянган төгрөгийн үнэтэй байгаа.
Мөн малын тэжээл буюу хорголжин хэвэг гэхэд 85 мянган төгрөгт хүрсэн бол энэ жил 27-30 мянган төгрөгөөр зарж байна. Гэхдээ газар тариалангийн аянг хэрэгжүүлэхдээ 1.2 сая га талбайд тариалалт хийх ёстойгоос 900 мянган га талбайд тариалалт хийж байгаа. Энийг бүрэн ашиглах хүрээнд 500-600 мянган га талбайд нэмж тариалалт хийх боломж бий.
Миний хувьд Дархан-Уул аймгийн тариаланчид, ард иргэдтэй хэд хэдэн удаа уулзаад ирлээ. Цар тахлын үед тариалан эрхлэгчдэд хөнгөлөлт үзүүлж, татвар болон эрчим хүчний татвар хураамжаас чөлөөлсөн хэдий ч гурилны үнэ нэмэгдсэн. Өнгөрсөн жил 101 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг зургаахан гурилын үйлдвэр авсан байдаг. Тийм учраас энэ асуудлыг анхааралдаа авч үзэх ёстой. Бүсчилж тариалалт хийх асуудалд анхаармаар байна. Увс аймгийн гурилын үйлдвэрийг дэмжих хэрэгтэй. Одоо гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд гурилын үнэ дахин нэмэгдэх магадлалтай байна. Тиймээс гурилын үнийг бүрэн хаах бус квот тогтоох эсвэл үнийг нь барих хэрэгтэй. Нэг тонн үрийн буудай 1600-1800 төгрөгийн хооронд байгаа бол бодит байдал дээр гурилын үнэ нэмэгдэх магадлалтай байна. Засгийн газрын бодлогоо дэмжинэ гэхдээ ялгавартай хандахгүйгээр зээлийг жигд олгох нь зүйтэй. Цаашдаа энэ чиглэлийн үйлдвэрийг тогтвортой ажиллуулах, үнэ нэмэхгүй байх тал дээр анхаараасай. Гэхдээ баруун бүсийг онцгой анхаарахгүй бол дахин үнэтэй гурил очвол иргэдийн амьдрал хүндрэх эрсдэлтэй" гэв.
Зочин 2025-04-24 122.201.31.249
Гурилын үйлдвэрүүдийн дунд тэндэр зарлаж болзол хангах үйлдвэрт,эсвэл будаа тарьж нийлүүлэгч ажахуйд болзол тавьж татаас өгч ,цааш нь Орос гурилтай өрсөлдүүл.Өрсөлдөөнийг гаальийн татвараар хязгаарлавал энэ үрэлгэн үйлдвэрүүд ард түмнээ сорон мөлжинэ.
Зочин 2025-04-24 202.9.46.234
Цэнгүүн муу балай хулгайч ичтх ч үгүй Алтан тариа ххк даа зээл тусламж авсан даа. Энэ муугаас болж гурилийн импортын татварыг тэглэсэн.
Нэргүй 2025-04-24 202.55.188.44
ЭНЭ БЭЙСЭН ГЭЖ ЖИНХЭН ЗАРТАЙ ХУЛГАЙЧ ШҮҮ ДЭЭ !!!
КАЗАКСТАН. КИРГИЗСТАН МОНГОЛООС ИРСЭН БҮХ ТУСЛАМЖИЙГ ЭНЭ н**ш ХУСДАГ ШҮҮ ДЭЭ ???
ӨӨРИЙНХӨӨ ТОЙРОГИЙН 10 МЯНГАН ХҮНИЙ ХУЖРАМЧ ГРУП-Д ГАРГАДАГ ГАВЬЯАТЙ НЭГЭН . БҮХ ХҮҮХДЭЭ ЭМЧ БОЛГОСОН л***р ДАА
ИРГЭН 2025-04-24 103.57.93.206
Хэдэн жилийн өмнө тариалан эрхэлчидийн сан гэж сайхан мөнгө хулгайлдаг авилгаын сан байж билээ одоо байгаа болвуу??. Ургах ургахгүй нь хамаагүй нэг талбай үзүүлэж зураг авахуулаад сангийн нөхдүүдэд өгдөг юмыг нь өгөө үлдсэн мөнгөөр туйлдан сайхан эзэнгүй банк байсан!!!
Нэргүй 2025-04-24 139.5.217.128
Жижгүүд томчуудад идүүлдэг нь бидний зорьж буй капитализмын хууль шүү. Бүү гайх. Гаднаас хямд гурил оруулж ирэхгүй бол дотоодын хэдхэн мангас алж өгнө ш дээ. Махнаас үнэтэй болно.
Нэргүй 2025-04-24 66.181.183.25
Хасагуудаас гишүүн сонгоод хэрэггүй
Нэргүй 2025-04-24 66.181.188.237
ҮГСЭН ХУЙВАЛДААД ГУРИЛЫН ҮНЭЭ НЭМЭХ ГЭЖ БАЙГАА. МӨДХӨН 1 КГ ГУРИЛЫГ 10 МЯНГААР АВДАГ БОЛОХ НЬ ЭЭ.
Нэргүй 2025-04-24 139.5.217.245
ANUSDI VANXANDI UILCHLI80955877
Нэргүй 2025-04-24 188.162.254.76
бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатай зохицуулчихна ???????
Нэргүй 2025-04-24 202.126.90.186
Жижгүүд нь аваад ч ашигтай ажидлахгүй чанаргүй зээл болно.Хуримтлалгүй, өөр салбаргүй жижгүүд авахгүй байгаа нь зөв..Байгаль, цаг уураас хамааралтай, хөрс нь муудсан хэцүү салбар.
Ж.Онгар 2025-04-24 62.122.1.17
БХ-ны дарга маш зөв санал дэвшүүлжээ. Баруун бүсийг анхаарах хэрэгтэй