Украины ерөнхийлөгч Зеленский Өмнөд Африкт түүхэн айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь нэгэн цагт хурцадмал байсан хоёр улсын харилцаа сайжирч буй илэрхийлэл болов. Мөн энэ нь Африк дахь Оросын нөлөөг сөрж буйн нэг илэрхийлэл юм. Өмнөд Африкийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн шинжээч Стевен Грузд хэлэхдээ "ОХУ энэ айлчлалыг бухимдаж хүлээж авах байх" гэжээ.
Зеленский 2019 онд ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш 2023 онд нэг л удаа Аргентин хүрэх замдаа Африкт саатсан. Тиймээс энэ удаагийн айлчлал нь түүний хувьд анхны тохиолдол юм.
Африкийн орнууд тэр дундаа бүс нутгийн хүчирхэг тоглогч Өмнөд Африк Оросын түрэмгийллийг шууд буруушаахаас зайлсхийдэг. Энэ нь Өмнөд Африктай харилцаагаа сайжруулах шаардлагатай гэсэн дохиог Зеленскийд өгсөн болов уу. Стевен Груздын хэлснээр Украин нэгэн үе гадаад бодлогын хувьд Африкийг үл тоомсорлох хандлагатай байжээ. Харин сүүлийн гурван жилийн хугацаанд энэ хандлагаа өөрчилж, Африк даяар 10-20 Элчин сайдын яамаа нээсэн. Гэхдээ ОХУ, Хятад, Турк, Арабын нэгдсэн Эмират гээд хэд хэдэн улс Африкт нөлөөгөө тэлэхийг эрмэлзэж буй тул Украины хувьд тус бүс нутаг давчуу орон зай гэсэн үг аж.
Зөвхөн Зеленскийгээр тогтохгүй Өмнөд Африкийн ерөнхийлөгч Кирилл Рамафосад ч энэ айлчлал ач холбогдолтой. Учир нь Өмнөд Африк улс Трампийн засаг захиргааны хүчтэй шахалтад өртөөд буй билээ.
Мөн Кирилл Рамафоса энэ айлчлалыг энх тайвныг сахиулагч гэсэн нэр хүнд олж авах боломж гэж харж байна. Тэрбээр айлчлалын өмнөхөн Путинтэй утсаар ярьжээ. Энэ үеэрээ тэд Орос, Украины мөргөлдөөнийг зогсоох энхийн шийдвэрийн төлөө хамтран ажиллахаар тохирсон байна.
Зочин 2025-04-24 103.168.34.125
Зеленский гэж энэ нэг амьтан энд тэндээс юм гуйгаад л зугаалж явсаар улс орноо сүйрүүлж дуусгалаа. Энэний Африкт харилцаа тогтоогоод өгшч чадах юм авч чадах юм юу ч байхгүй л дээ. Ядахдаа харууд хөлсний цэрэг болоод байлдаж ч чадахгүй шдээ.
Нэргүй 2025-04-24 103.212.119.157
БАРУУНЫ САНХҮҮЖИЛТТЭЙ ХАР ТАМХИЧИН
Нэргүй 2025-04-24 66.181.186.156
оросын санхүүжилттэй цагаан архичин минь
Нэргүй 2025-04-24 202.9.40.7
Жомбого Трамп