“….Хуулийн үндэс, тулгын гурван чулууны нэг нь тэгш байдал юм. Тэгш эрх гэдэг нөгөө талаасаа тэгш үүрэг гэсэн үг. Бид ардчилсан засаглалыг жинхэнэ утгаар нь хөгжүүлье гэвэл эрхээ тэгш эдэлж, үүргээ тэгш биелүүлэх учиртай”. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл 2011 онд ингэж бичиж байжээ. Тухайн үед тэрбээр “Legal consulting” хууль зүйн товчооны захирлаар ажилладаг, өмгөөлөгч байлаа. Харин өнөөдөр тэрбээр давхар дээлтэй, Монголын хуулийн салбарын бодлого хэрэгжүүлэгч болжээ. Мэдээж, 14 жилийн хугацаанд хувь хүний үнэт зүйл, үг хэллэгч өөрчлөгдсөн байна.
2024.07.09.
-Хууль зүйн салбарт хүн алагчилдаггүй, хүний эрхийг дээдэлсэн бодлого хэрэгтэй байна.
2024.09.03
-Бид үнэхээр ардчилсан нийгэмд амьдарч байгаа бол олон жилийн турш дарагдсан иргэдийнхээ дуу хоолойг чөлөөлмөөр байна. Өөрөөр хэлбэл, Сүхбаатарын талбайг нээе. Хоёр дахь зүйл нь, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө зөндөө ял авч байгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өртөж байнга өргөдөл гомдолд дарагдаж, зовж байгаа сэтгүүлчдийнхээ эрх чөлөөг хамгаалъя. Хууль сахиулж байгаа байгууллагуудынхаа хүний эрхийн чиглэлийн үйл ажиллагааг хянадаг тогтолцоотой больё. Хүний эрхийн үндэсний комиссоо шүдтэй болгоё.
2024.09.30
Хууль зүй дотоод хэргийн яам /ХЗДХЯ/ бордюрын хулгай шалгадаг газар биш. Хүмүүс “Танай яаманд бордюрыг шалгах ажлын хэсэг байгуулсан юм уу” гээд асуугаад байх юм. Төрийн худалдан авалттай холбоотой асуудлыг шалгуулах бол аудитын байгууллагад хандах ёстой. Асуудал байна гэж үзвэл Авлигатай тэмцэх газар, цагдаагийн байгууллагад хандана. Хуулиараа хянан шалгах, шийдвэрлэх газар нь тусдаа.
2024.10.09
Гурван сая төгрөгийн орлоготой хэрнээ гурван тэрбумын үнэтэй хаусанд амьдардаг төрийн өндөр албан тушаал хашиж байсан, төрийн өмчит компанийн захирлаар ажиллаж байсан хүмүүст хариуцлага тооцох асуудал чухал байгаа.
2025.01.07
Засгийн газар, АТГ-ын шударга ёсны тэмжлийн замд тээглэж буй бул хар чулуу нь шүүх, авлигачдын халхавч нь бусдын утсан хүүхэлдэй бологч шүүгч гэдэг нь тодорхой болж байна. Шүүгч бусдын нөлөөнд орвол ял шийтгэгдэх эрүүгийн хуулийн өөрчлөлтийг нэн даруй өргөн барина.
2025.02.26
"Энержи ресурс" компанитай гэрээ байгуулж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, тухайн үед үйлчилж байсан болон одоо үйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн үйлдэл болжээ. нх энэ ордын лицензийг албан тушаал, эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглаж, өөр дээрээ авсан байж болзошгүй хүний асуудал, өөрийнхөө эрх хэмжээг хэтрүүлж Монгол Улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй зэрэг тодорхой этгээдүүдтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар цааш шийдвэрлүүлэх нь зүйтэй.
2025.03.19
Бидэнд өгсөн мэдээллээр болон урьдчилж хянаснаар 9.3 тэрбум төгрөгийн цахим мөрийтэй тоглоом энэ пэйжтэй холбоотой шалгагдаж байгаа этгээдийн зургаан дансаар дамжин гүйлгээ явсан байна. Мөн энэ мэдээлэл өгсөн хүмүүс дунд 2024 оны есдүгээр сараас эхлэн одоо хүртэл бусдыг амиа хорлоход хүргэх зүйл ангиар шалгагдаж байна. Үүний цаана хохирогч байна гэсэн үг. Хуурамч мэдээлэл өгсөн зүйл байхгүй. Бид хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотой асуудалд ач холбогдол өгч байгаа. Энэ хэрэгт шалгагдаж байгаа зургаан дансыг шалгаж байна. Энэ мэдээллүүд худлаа байвал заавал хариуцлага хүлээнэ.
2025.04.17
-Төгрөг нуурын асуудлаар юу ч ярихгүй байж болно биз дээ. Ухаа худагт холбогдох тогтоолын төслийг УИХ яаралтай хэлэлцмээр байна.
Тэрбээр дуулиант хэргүүдтэй холбоотойгоор хэвлэлүүдэд ийнхүү байр сууриа илэрхийлж ирсэн байдаг. Тэрчлэн энэ сарын 21-ны өдөр “Бадрах Энержи” компанийн гүйцэтгэх захирлын биед Монгол Улсын иргэн Бурмаа гэх эмэгтэй халдсан уг үйл явдал дэлхий даяар цацагдсан билээ. Харамсалтай нь, уг хэргийн талаарх ЦЕГ-аас “мөрдөн шалгах ажиллагаа явж байна” гэх товч агаад тодорхойгүй хариулт өгч буй. Монгол Улсын Засгийн газар болон Францын “Орано” компани хамтран Зөөвч-Овоо төслийг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсныг эсэргүүцэх иргэд цөөнгүй. Гэхдээ тэдгээр иргэдийн хувьд илэрхий мөнгөтэй, сценаритай байгаа нь уг тэмцэгчдийн ард гадаад, дотоодын улстөрчид бий гэсэн хардлагыг ч батлах болсон. Тэр тусмаа олны нүдэн дээр бусдын амь нас эрүүл мэндэд заналхийлж, биед нь бусармагаар халдсан төлбөртэй жагсагчдыг хойшлуулашгүйгээр баривчлан шалгах ёстой байтал Монголын цагдаа тэдэнд “хайлсан тугалга” мэт хандаж буйг хардахаас ч аргагүй.
Мөн УИХ-ын гишүүн Женко.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвдаваа гэх нөхөр өөрийн нүүр номоороо дамжуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болсон ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нарын амь насыг илтэд заналхийлж, нийгмийн аюулгүй байдлын эсрэг өдөөн хатгалга явуулсан нь ЦЕГ болон Хууль зүйн сайдын анхаарах ёстой асуудал мөн үү мөн. Жирийн иргэн байсан бол Монголын цагдаа хойшлуулашгүй ажиллагаа явуулж, хэдийнэ хорьчихсон байгаа нь ойлгомжтой.
Тиймээс алим модноосоо хол унадаггүй гэдэг үнэн үг аж. Үндсэндээ О.Алтангэрэлийг Женкогоос, Женког Кремлиэс салгах харах боломжгүй.
О.Алтангэрэлийн “MCS”-ийн эсрэг байр суурь экс Ерөнхийлөгч Х.Баттулгын үг мэт сонсогддог. Харин экс Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбогдох Төгрөг нуурын ордыг зарсан гэх асуудалд тэрбээр байр сууриа илэрхийлэх боломжгүй гэдэг нь хувь хүн талаас нь ойлгож болох ч шударга ёсыг тогтоох хүсэлтэй хуулийн сайдын хувьд хоёр нүүртэй хүн болж харагдах нь тодорхой. Үндсэндээ, Монголд хуулийн сайдын хоёр нүүртэй “ШУДАРГА ЁС” тогтвол У.Хүрэлсүхийн, Л.Оюун-Эрдэнийн амалсан хуулийн засаглал худлаа болно гэсэн үг юм.
Ж.ЭРХЭС
Нэргүй 1 минутын өмнө 66.181.186.182
Сайн ажиллаж байгаа. Шалгагдаж байгаа асуудалд хариу хэлэх боломжгүй . Хэлбэл мөрдөн байцаалтын нууц задруулсан гэдэг биз дээ.
Нэргүй 1 цагийн өмнө 202.9.40.7
Ажлаа сайн хийж байгаа
Нэргүй 1 цагийн өмнө 66.181.181.40
Энэ нөхрийг огцруул
Нэргүй 2 цагийн өмнө 103.57.95.219
алим модноосоо хол унадаггүй гэдэг үнэн үг аж. Үндсэндээ О.Алтангэрэлийг Женкогоос, Женког Кремлиэс салгах харах боломжгүй.
ylcuun 2 цагийн өмнө 50.147.160.114
xashaanuix.
Нэргүй 1 цагийн өмнө 139.5.217.245
SEXSY NZ AMRAG BOLN80955877SEXSEER XUSEMJLDEG
ene tsag yed zyynees zailsxuix, xynui xool udgyi 2 цагийн өмнө 50.147.160.114
Nyyrni ypgatsagn UBCHIN negryydr.
– tsebreenOC; gadni OCzailyyl. yuchgjglzr.
Нэргүй 2 цагийн өмнө 139.5.217.245
SEKSEER BOOB XXNO VANXANDI UILCHLEED80955877ANUSDI
A1; 3 цагийн өмнө 50.147.160.114
Ggni yabyyl
Нэргүй 3 цагийн өмнө 66.181.160.81
Хөлдүү толгой! Эзнийхээ даалгаврыг жаахан үнэмшилтэй, зальжин биелүүлэх ч ухаан дутаад байх юм даа?!
Нэргүй 3 цагийн өмнө 66.181.183.138
эрхэс чамаас эхлээд шүүгчид хүртлээ удалдагдсан гэдгийг бүгд мэддэг болоод удаж байгаа,ураны учрал,хүүкээсээ асуу шударга сэтгүүлч юм бол оранагаас хэдийг авсан бэ гэж,чамд бол итгээд хэлэх байх,бидэнд мэдээж аваагүй гэх биз,тэр эхчүүдийнх түмэн зөв мөнгө авдагч бай үгүй ч бай,муур хар, цагаан байх нь хамаагүй гагцхүү хулгана барьж чаддаг л байх ёстой гэдэг үг бий,тийм болохоор төлбөртэй ч бай,төлбөргүй ч бай ГАГЦХҮҮ МОНГОЛ улсын ЖИРИЙН ИРГЭДИЙН эрх ашгийн төлөө жагсаж байгаа бол дэмж за
зочин 3 цагийн өмнө 66.181.182.74
Ардчилагч гэх бүлэг хулгайчид ,улс орныг сүйрүүлдэг, Эдийн засгийг унагаж төрийн данс улайлгадаг, Асар их дааж давашгүй өр зээлэнд орууж иргэдийн амьдралыг хүндрүүлдэг,МАН-ын нөхөд л төрд гарч эдгээр этгээдүүдийн сүйрүүлсэн орныг босгож, иргэдийн амьдралыг хэвийн болгодог, Гадаад худалдаагаа өргөжүүлж,төсвөө нэмж ,бүтээн байгуулалт өрнүүлэх,томоохон төслүүдыг хэрэгжүүлж,нэг хүнд ногдох ДНБ-ийг хөрш орнуудын хэмжээнд дөхүүлэх гэж чадлаараа хичээж ажиллаж байна
Газар ба Каркас 3 цагийн өмнө 14.1.81.186
УБ хотын дүүрэг бүрт ашиглалтанд ордоггүй орон сууцны каркасууд дүүрлээ, Ашиглалтанд ордоггүйн бол Газрын нь Улс хурааж аваад Каркасуудыг нь буулгаж нураагаасай.
Зочин 3 цагийн өмнө 66.181.176.165
ингээд хэлсээр байгаад дуусна. Том хэрэгт яаж ч чадахгүй дээ. мэдээж шүү дээ.