ҮАГ-ын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлэв

ҮАГ-ын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлэв

ҮАГ-ын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлэв

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан бүрэн эрхийнхээ хүрээнд Үндэсний аудитын газар/ҮАГ/-ын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ.ҮАГ-ыг удирдаж байгаа Д.Загджавыг өнгөрсөн 2024 онд УИХ-ын даргаар ажиллаж байсан Г.Занданшатарын шийдвэрээр томилсон. Ингэхдээ өмнөх дарга Д.Занданбат 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх зорилгоор 2023 оны арванхоёрдугаар сард ажлаа өгснөөр Д.Загджав ҮАГ-ын ерөнхий аудиторын орлогч болж байв. Улмаар тус газрын дарга болсон. Түүнийг чөлөөлнө гэдгээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн оны сүүлд мэдэгдсэн байсан нь ийн удахгүй ажил хэрэг болох нь ээ.

УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдрийн /2025.04.23/ хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг ирэх тавдугаар сарын 7-нд хийхээр товлоод байна.

С.Магнайсүрэн нь 2000-2005 онд УИХ-ын Тамгын газарт зөвлөх, 2006-2007 онд Хүнс хөдөө аж ахуйн яаманд сайдын зөвлөх, 2008-2013 онд УИХ-ын Тамгын газарт нарийн бичгийн дарга, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга зэрэг албыг хашиж байсан юм. Монгол Улсын Ерөнхий аудиторыг зургаан жилийн хугацаатайгаар томилдог.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-24 202.55.191.130

ye

Avatar

Иргэн 2025-04-24 202.179.15.114

Төрийн албаны ажлыг шуурхай хийж, хэрэгжүүлдэг бас л шуурхай хүн дээ

Avatar

Нэргүй 2025-04-24 202.55.191.130

ok

Avatar

Нэргүй 2025-04-24 203.91.118.150

тӨРИЙН МЭРГЭШСЭН ЗӨВ ХҮН БОЛОХ НЬ ДЭМЖЭЭРЭЙ

Avatar

Зочин 2025-04-24 59.153.112.120

Ер нь ЗАГДЖАВЫГ ЭНЭ АЛБАН ТУШААЛД ТАВЬДАГ БУРУУ ШҮҮ ДЭЭ. Чуулган дээр гишүүдийн асуултад хариулж байгаа нь хэцүүхэн байсан даа.

Avatar

МАН гишүүн байна 2025-04-24 59.153.115.253

б**с долоогч, ажил хийдэггү ийм гарууд албан тушаал ээлжлэн солиод яваад бх юмаа, МАН үнэхээр ялзарчээ, Говьлтай, Хэнтийн гаралтай хувалзнууд өндөр албан тушаалтай болдог болжээ
Бурхан нэргэх болтугай

Avatar

Зочин 2025-04-24 103.212.119.157

Тэнэг дагз вэ

Avatar

зочин 2025-04-24 203.217.139.240

Ажлаа сайн мэддэг хүн шиг санагддаг шүү.

Avatar

Зочин 2025-04-24 185.220.101.18

СҮҮЛИЙН ҮЕД ОЮУКИЙН ТОМИЛГООНУУД УЛС ТӨРӨӨС ХАСАГДСАН СУУДЛЫН БӨГЛӨӨСҮҮДИЙГ ТОМИЛООД БАЙСАН ИЙМЭРХҮҮ ТӨРИЙН АЛБАНЫ ТУРШЛАГАТАЙ ХҮМҮҮСЭЭ АЖИЛЛУУЛЖ БАЙМААР ЮМ ДАА

Avatar

Нэргүй 2025-04-24 192.42.116.191

Манай төслийн удирдах хорооны дарга хийж байсан танилцуулсан асуудлыг шуурхай шийддэг төрийн жинэхэнэ албан хаагч шүү

Avatar

Нэргүй 2025-04-24 171.25.193.25

Барилгын яамны дарга байна шүү дээ манай гүйцэтгэлүүд шуурхай гардаг байсан нийслэлийн бас зам тээврийн яамны гүйцэтгэлүүд арай удаан шүү дарга нар нь ажлаа хийдэг юм уу гэлтэй байдаг

Avatar

Нэргүй 2025-04-24 103.212.119.157

ЖИНХЭНЭ МЭРГЭШСЭН ТӨРИЙН АЛБАН ХААГЧ БАЙНА ДАА АМЖИЛТ ХҮСЬЕ

Avatar

Зочин 2025-04-24 202.126.91.153

Алтайхан оюунлаг, удирдагч олон төрдөг газар засагт ханы хөх харчууд энэ ажлыг сайн чадна

Avatar

Нэргүй 2025-04-24 203.91.115.47

Төрийн жинхэнэ бэлтгэгдсэн хар хүн

Avatar

Нэргүй 2025-04-24 139.5.217.245

BOOBN LAW XUSNEER XOXOJ80855877ANUSDAAD80955877VANXANDI

Avatar

Нэргүй 2025-04-24 202.126.91.43

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын хүн үү

Avatar

Зочин 2025-04-24 202.126.92.98

Загджавын оронд мэргэшсэн төрийн албан хаагч томилогдох нь ээ зөв шийдэл шүү

Avatar

Зочин 2025-04-24 202.126.90.159

Зайлаач

Avatar

Нэргүй 2025-04-24 210.148.94.144

Загджав мэтийн суудлын бөглөөсүүдийг эртхэн зайлуулах хэрэгтэй

Avatar

Нэр 2025-04-24 59.153.115.187

Ёстой зөв томилгоо бна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж