Статистик: 164 хүүхэд зам тээврийн ослын хоригч болжээ

Статистик: 164 хүүхэд зам тээврийн ослын хоригч болжээ

Статистик: 164 хүүхэд зам тээврийн ослын хоригч болжээ

Зам тээврийн ослоор амь насаа алдаж буй хүүхдийн тоо буурахгүй, эсрэгээрээ өссөн дүр зураг гарч байгаа нь эмгэнэлтэй. Зам тээврийн 147 ослын улмаас 164 хүүхэд өртөж, 83 хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирсан байна. Энэ нь 2024 оны мөн үетэй харьцуулахад хохирсон хүүхдийн тоо 4.1 хувиар өсчээ. Хүүхдүүд зам тээврийн осолд өртөж байгаагийн нэг шалтгаан бол эцэг эхчүүдийн буруу үлгэр дуурайлал, хариуцлагагүй үйлдэлтэй шууд холбохоос өөр аргагүй. Бага насны хүүхэд бие даан замын хөдөлгөөнд оролцохыг хориглосоор байтал ганцааранг нь гарцгүй газраар гүйлгэдэг, тээврийн хэрэгслээр зорчих үедээ анхаарал болгоомж тавьдаггүй ээж аавуудтай хариуцлага ярих цаг болжээ.  Учир нь, хүүхэд өөрийгөө эрсдэлд оруулж байгаагаа мэдэхгүй.  Тэдний аливаа эрсдлээс хамгаалах нь эцэг, эхчүүдийн үүрэг байх ёстой.

Бага насны хүүхдэдээ тамхи зуулгаж түүнийгээ өхөөрдөл, хайр гэж эндүүрдэг, зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо хүүхдийнхээ толгойг цонхоор цухуйлгадаг, хүүхдээ эрсдэлд оруулдаг, аялал, амралтаар явахдаа  үр хүүхдээ анхаарч анзааралгүй архидан согтуурч байгаад амь насаа алдахад хүргэдэг эцэг, эх олон.

Тээврийн прокурорын газраас нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас хүүхэд хохирсон хэргийг 2025 оны нэгдүгээр улирлын байдлаар судалж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах талаар 10 аж ахуйн нэгжид прокурорын мэдэгдэл хүргүүлжээ. Тодруулбал, зам тээврийн 147 ослын улмаас 164 хүүхэд өртөж, 83 хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирсан байна. 2024 оны мөн үетэй харьцуулахад хохирсон хүүхдийн тоо 4.1 хувиар өссөн байна.

Үүнээс 52.4 хувь нь 14-17 насны хүүхдүүд байгаа бол 26.2 хувь нь 10-13 насныхан, харин 15.8 хувь нь 6-9, 3.6 хувь нь 3-5 нас, 1.8 хувь нь гурав хүртэлх насныхан байна. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 85 нь эрэгтэй, 79 нь эмэгтэй хүүхэд байна.

Тэр дундаа нэг статистик онцлоход, 2025 оны нэгдүгээр улирлын байдлаар зам тээврийн ослын улмаас 164 хүүхэд зам тээврийн осолд өртсөнөөс нийслэлийн Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд хамгийн их бүртгэгдсэн байна. Тодруулбал,

  • Баянзүрх дүүрэгт 41,
  • Хан-Уул дүүрэгт 39,
  • Баянгол дүүрэгт 32,
  • Сүхбаатар дүүрэгт 20,
  • Чингэлтэй дүүрэгт 18,
  • Сонгинохайрхан дүүрэгт 14 хүүхэд осолд өртжээ.

Дээрх 164 хүүхдийн 131 нь явганаар, 17 нь тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ, нэг нь чаргаар гулгаж байхдаа, 15 нь унадаг дугуй болон цахилгаан дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож явах үедээ зам тээврийн осолд өртсөн байна.

Зам тээврийн ослын улмаас хүүхдэд учирсан 75.2 сая төгрөгийн хохирол мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлжээ. Хүүхдээ чирээд гарцгүй газраар зам хөндлөн гүйдэг, автомашиныхаа цонхоор хүүхдийнхээ толгойг гаргачихсан, зориулалтын суудлын бүс огт хэрэглэхгүй явдаг тохиолдол байсаар байгаа. Энэ бүх хайрхамжгүй үйлдэл, өөртөө болон хүүхдүүддээ “хайргүй” хандах хандлага нь хүүхдийг зам тээврийн осолд орж хүнд, хөнгөн байдлаар гэмтэх цаашлаад амь насаа алдахад хүргэсээр.

Зориулалтын автомашины суудал хэрэглэснээр нярай хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс 70 хүртэлх хувиар, бага болон өсвөр насны хүүхдийг 55-80 хувиар хамгаалдаг ажээ.

Одоогийн хүчин төгөлдөр  мөрдөгдөж байгаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэмд "Сургуулийн өмнөх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзах хүнгүй оролцуулахгүй, мөн гурав хүртэлх насны хүүхдийг машин дотор харгалзах хүнгүй авч явж болохгүй" гэж заасан байдаг. Гэтэл осолд орсон хүүхдүүдийн 50 орчим хувь нь эцэг эх, асран хамгаалагчтайгаа явж байхдаа гэмтэж, амь насаа алддаг гэсэн мэдээлэл байна. Энэ мэтчилэн томчуудын анхаарал болгоомжгүй байдлаас ирээдүй хойч үе маань амь насаараа хохирсоор байх уу?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Отгонтамир 2025-04-24 59.153.86.42

..Үнэндээ МОНГОЛ ХҮН БОЛООД бүүр 100% ПҮҮЛ эдэлж чадаж байгаа эрх бол гарцан ЯВГАН ЗОРЧИГЧ ДАВУУ ЭРХТЭЙ гэсэн энэ заалт байдаг байгаа шүү. Одоо бүүр алгаараа хааж байж байгаад хаа дуртай газраараа гардаг хүүхэд,залуучууд их болжээ.Таг чихээ 2 бөглөөгөөр бөглөчихсөн, тэс хөндлөн, эсрэг харчихсан ГАЛЗУУ, СОЛИОТОЙ нь МЭДЭГДЭХГҮЙ явдаг явган зорчигч хог нэгээрээ л байдаг байгаа шүү.

Avatar

Нэргүй 2025-04-24 66.181.185.135

ХОХИРОГЧ УУ

Avatar

Нэргүй 2025-04-24 202.21.106.66

Гарчигаа хардаг ч болоосой. Мэдээгээ ч бараг уншиж ойлгоогүй юм биш үү…

Avatar

Нэргүй 2025-04-24 66.181.187.183

Явган зам дээр явган хүмүүсд ад үзэгдээд, машин зам дээр галзуу солиотой нь мэдэгдэхгүй юмнууд дайрчих гээд хэцүү шд

Avatar

зочин 2025-04-24 43.242.242.6

энэ нэргүй гэж ёстой мулгуу амьтан бнаа цагдаа ямар буруутай гэж яаж ажиллах ёстой гэж тухайн осол гаргасан жолооч иргэд л буруутай биз дээ буруу буруу бусдын буруу гэдэг сэтгэлгээ хамгийн тэнэг хүнд л байдаг даа

Avatar

Нэргүй 2025-04-24 202.126.88.117

Тээврийн цагдаа маш муу ажиллаж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж