Европын холбоо технологийн салбарын аварга загаснуудын хүчийг хязгаарлах хууль тогтоомжийн дагуу анхны торгуулиа "Apple" болон "Meta" компаниудад ногдуулав. Тодруулбал, "App Store"-той холбоотойгоор "Apple"-д 500 сая евро, "Meta"-д 200 сая еврогийн торгууль ногдуулжээ. Энэ үйлдэл нь Европын иргэд болон бизнес эрхлэгчдийн эрхийг хамгаалахад чиглэсэн гэсэн тайлбарыг Европын холбооны зүгээс өгч байна.
Технологийн "томчууд" хэн хэн нь энэ шийдвэрт сөрөг хариу үйлдэл үзүүлэв. Тухайлбал, "Meta" компани Европын холбоог Америкийн амжилттай бизнес эрхлэгчдэд саад учруулахыг оролдсон гэж буруутгасан бол "Apple" өөрсдийгөө шударга бус бай боллоо гэжээ. Мөн "Биднийг технологио үнэ төлбөргүй ашиглуулахыг шаардаж байна" гэжээ.
Торгуулийн хэмжээ өмнө нь Европын холбооноос зарлаж байсан зарим торгуулиас бага. Гэсэн ч АНУ, Европын холбоо хоёрын хооронд эдийн засгийн хурцадмал байдал үүсээд буй үед дээрх торгууль асуудлыг улам даамжруулж магадгүй юм. Дональд Трамп Европын холбооны бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулсан билээ.
Харин Европын холбоо Трампийн тариф болон технологийн компаниудын торгуулийг хоёр тусдаа асуудал гэж онцолж байна.
"Apple" болон "Meta"-д ногдуулсан торгуулийн учрыг тайлбарлавал, Европын холбоо өнгөрсөн жил технологийн салбарын шударга байдлыг дэмжих зорилгоор Дижитал зах зээлийн хууль гэгчийг санаачилсан. Тус хуулийн хүрээнд "Apple" компанийг хэрэглэгчдэдээ "App Store"-оос өөр програм ашиглах боломж олгоогүй гэж буруутгажээ. Харин "Meta" компанийг хэрэглэгчийн мэдээллийг цуглуулахын тулд "зөвшөөрөх эсвэл төлөх" гэсэн хязгаарлагдмал сонголтыг нэвтрүүлсэн гэж буруутгаж байна.
Нэргүй 2025-04-24 202.9.40.251
үхсн ацны чин томчууд
манжлаад гажиг худла шаарууд бас хулгай шааж үг яриа өмчлх гээд шаачн
Нэргүй 2025-04-24 202.9.40.251
үхсн ацны чин том манжлаад гажиг худла шаарууд бас хулгай шааж үг яриа өмчлх гээд шаачн