Сурвалжлага: Ноолуураа зарахаар малчид хятадуудыг царайчилж байна

Сурвалжлага: Ноолуураа зарахаар малчид хятадуудыг царайчилж байна

Сурвалжлага: Ноолуураа зарахаар малчид хятадуудыг царайчилж байна

Эх орны баруун хязгаарт уулсын цаанаас наран мандахтай зэрэгцэн, гэрийн эзэгтэй эртлэн босч, гал дээрээ цай буцалгана. Өрхөө цэлийтэл татахтай зэрэгцэн гал дотор нь хуурай түлээ "пис пис" хийн дуугарна. Гал өрдсөн түлш дээр жил өнжин хатаасан аргал, зомгол нэмэхэд аргалын хөх утаа тооноор савсана. Гэрийн хоймор зулж зассан орноос гал халуу төөнөх, тооноор нарны туяа тусахтай зэрэгцэн нэг нэгээрээ сугаран бослоо. Аргалын утаа, идээний аагтай үлэрсэн сайхан цайтай, шинэхэн хайрсан боорцогтой өглөөний цай ууцгаав.Энэ өвөл Увс аймагт өнөтэй өвөл болж, төл малаа тоо ёсоор нь хүлээн авсан малчид олон бий. Алс баруун хязгаар тэр дундаа Увс аймгийн хувьд өнөтэй өвөл гэдгийг говийн аймагтай харьцуулахын аргагүй. Хүн, малын шандасыг шалгадаг л нутаг. Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат Аймгийн аварга малчин Б.Одсүрэнгийн хувьд хэдхэн хоногийн өмнө 100 гаруй километр гаруй нүүж хаврын буйр сэлгэн Баруунтуруун сумаас 15 километрын зайд байрлах Баян-айраг гэх газар хаваржиж буй нь энэ.  Ийм л цаг агаарын онцлогт жилийн дөрвөн улирал нүүдэллэн амьдардаг мал, малчин хоёрын хувьд бас нэгэн шинэ өдөр эхэлж байна.

Хаврын цагт малчны хотоос шинэхэн төлийн найраг тасрахгүй. Өчигдөрхөн төллөсөн хурга ишиг өдрийн уртад цовоо сэргэлэн дуугаараа малчны хотонд хөг нэмнэ. Өглөөний наран ургахаас оройн наран жаргах хүртэл малчдын ажил мундахгүй их аж.  Өрхийн гишүүн бүр хүлээсэн үүрэгтэй. Хотоос хөдөөгийн цэвэр агаарт гарч, төл малтай танилцахаар ирсэн хүүхэд багачуудад ч хурга, ишиг ялгахаас авахуулаад, малын хойгуур урдуур гүйх гээд хийх ажил мундахгүй. Хаврын хавсарга салхинд үл жиндэх багачууд төл малтай хамт уралдан шулганалдаж, дуу дуугаа мэдэлцэн хөг эгшиг нийлнэ.

Малчин Б.Одсүрэнгийнх  1000 орчим тоо толгой малтай. Үүнээс  ямаан сүрэг нь 300 орчим аж. Жил бүрийн хавар малчдын хувьд орлогын ганц эх үүсвэр нь ноолуур болдог. Одоогоор ноолуурын үнэ ханш хэдэн төгрөгөөр тогтох талаар хэл чимээ энэ бүс нутагт сонсогдсон зүйл алга гэдгийг учирлаж байна. Зүүн аймгууд цаг агаарын онцлогоосоо хамаараад ноолуураа самнаад, тушаачихсан бол баруун аймгуудын хувьд одоо л ноолуурын ажил эхлэх гэж байгаа аж. Энэ хавиар хаваржиж байгаа малчид тавдугаар сарын эхтэй уралдан ямаагаа самнаж эхэлдэг. Өнгөрсөн жилийн өдийд ноолуурын үнэ 130-140 мянган төгрөгийн үнэтэй байсан бол энэ жилийн  хувьд үнэ одоо болтол тодорхой бус байгаа аж. Малчин Б.Одсүрэнгийн жилд 100 гаруй килограмм ноолуур самнаж, түүнээсээ 10 гаруй сая төгрөгийн орлого олдог байна. Баруун аймгийн цаг агаарын онцлогоос шалтгаалж ноолуурын ширхэг зүүн аймагтай харьцуулахад бүдүүн байдаг нь энэ бүс нутгийн ноолуурын үнэ бусад үнэ хямд байх бас нэгэн шалтгаан болдог. Гэтэл энэ жил ноолуурын үнэ буурсан тухай мэдээлэл гарч байгаа нь тэдний хувьд "Дайран дээр нь давс нэмэхтэй адил" тийм ч таатай мэдээлэл бус гэдгийг учирлаж байна.

Өвлийн турш малынхаа өвс, тэжээлээс эхлүүлээд гурил, будаа хүртэл ахуй, амьдралдаа шаардлагатай хэрэгцээгээ сумын дэлгүүрээс зээлж, өрийн дэвтэрийг нь зузаалсан малчид өдийд л ноолуураа тушааж өрнөөсөө салдаг. Дээр нь банкны зээлгүй малчин  гэж үгүй. Жил бүр ийм л эдийн засгийн мөчлөгт орсон малчдад орлогын эх үүсвэрээ төрөлжүүлэх хүсэл байвч дэд бүтэц ховор.

Жил бүрийн сонгуулиар улстөрчид малчдын орлогыг нэмэгдүүлэх тухай, арьс шир нь гуу жалганд биш гадаад руу гарах тухай чихэнд чимэгтэй яриа өрнүүлдэг ч өнөөдрийг болтол өөрчлөгдсөн зүйл үгүй. Тийм учраас тэдэнд хаврын цагт ноолуураа тушааж, намрын цагт махаа борлуулахаас өөрөөр орлогын эх үүсвэр үгүй байна. Малчид өөр өөрсдийн багахан ноолуураа хот руу ачиж ирээд өндөр үнээр тушаах боломж хомс. Харин малчны хотоос авч байгаа ченжүүдийн санал болгосон үнээр өгөхөөс өөр аргагүй. Ченжүүд ноолуур самнаж эхэлсэн эхний 3-4 хоногт 120-130 мянган төгрөгийн ханш санал болгодог бол 5-10 хоногийн дараа “Үнэ унасан” гэх тодорхой бус шалтгаанаар даруй 10-15 мянган төгрөгөөр бууруулчихдаг бичигдээгүй дүрэм  хаа саагүй үйлчилдэг. Гэтэл энэ жил төв газартаа ноолуурын үнэ буурсан учраас малчны хотоос ноолуур авах ченжүүд өндөр үнэ хэлэхгүй болов уу гэсэн болгоомжлол, айдас тэдэнд байна. Хэрэв ноолуурын үнэ хэт багаар тогтвол малчид өрийн дарамтаасаа өндийж чадахгүй гэдгийг учирлаж байна. Тэр дундаа шинэ залуу малчид болоод малжуулах хөтөлбөрт хамрагдсан айл өрхүүдэд бүр ч хүнд тусахаар байгааг онцоллоо.

Малчин Б.Одсүрэн хэлэхдээ, Монгол Улс ноолуураа самнаж экспортод гаргах Засгийн газрын шийдвэрийг дэмжиж байгаа. Хамгийн гол нь самнасан ноолуураа өндөр үнээр экспортод гаргах юм бол эргээд үр өгөөж нь малчдад ирдэг байх тогтолцоог бүрдүүлэх нь чухал. Малчдаас хямд үнээр ноолуурыг нь худалдаж аваад зөвхөн үйлдвэрүүдийн эзэд өндөр үнээр зарж ашиг хонжоо хардаг байвал мянга мянган малчдын хөдөлмөр үнэгүйднэ. Тиймээс энэ тал дээр зах зээлийн шударга тогтолцоог бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Махны хувьд ч гэсэн нийлүүлэлтийн бодлого, тогтолцоо алдагдсан. Малчны хотноос 150 мянгаар авчихаад аймаг, нийслэлд 450 мянгаар худалдан борлуулах тохиолдол ч байна. Үүний гол алдаа нь нийлүүлэлтийн дэд бүтэц бүрдүүлж чадаагүйтэй шууд холбоотой гэж үздэг гэдгээ учирлаж байна. Малын гаралтай түүхий эдийн үнэ өсөөгүй  цагт хотоос хөдөө рүү шилжих бус хөдөөнөөс хот руу нүүдэллэх иргэдийн тоо өсөх байх. Тиймээс төрийн тогтвортой бодлого чухал. Цагаан алт энэ тэр гэсэн гоё нэршил яахав. Хамгийн гол нь бодиттойгоор цагаан алт болгох бодлого хэрэгтэй. Цагаан алтнаас өөр орлогогүй малчид ченжүүдийг царайчилж амьдардарч байгаа нь харамсалтай гэв.  Увс аймгийн Засаг дарга С.Батжаргалаас тус бүс нутагт ноолуурын үнэ хэдэн төгрөгийн үнэ ханштай байгаа талаар үргэлжлүүлэн тодруулахад, ноолуурын үнэ харилцан адилгүй байна. Увс аймгаас одоогийн байдлаар 5 тн ноолуур худалдаж авсан мэдээлэл бий. Одоогийн хамгийн өндөр үнэ буюу 115 мянган төгрөгөөр Сагил сумаас 1 тонн ноолуур бэлтгэсэн байна. Малчид ноолуурын үнэ буурсанд бухимдалтай байна. Увс аймгаас жилд 1000 орчим тонн ноолуур нийлүүлдэг бөгөөд нийт иргэдийн 60 орчим хувь нь мал ахуй ахуй эрхэлдэг гэдгийг онцоллоо.

 ХЯТАДУУД НООЛУУРЫН ҮНЭ ДЭЭР "ЛУУ УНЖИЖ" БАЙНА

Монгол Улсын засгийн газраас 2025 оны хоёрдугаар сарын 1-нээс 100 хувь самнасан ноолуур экспортод гаргах шийдвэр гаргасан. Өмнө нь хоёр ч удаа уг шийдвэрээсээ буцсан Засгийн газар энэ удаа дээрх шийдвэрээсээ эргэж буцахгүй гэдгээ мэдэгдсэн. Монгол Улс 57.6 сая толгой малтай. Үүний 23 сая нь ямаан сүрэг. Гэтэл нийт экспортын гурав хүрэхгүй хувийг ноос, ноолуур, арьс, ширэн бүтээгдэхүүн эзэлдэг гэх статистик бий. Тиймээс ноос ноолуураа угааж, самнаж экспортлох нь ноос ноолуурын салбарт илүү нэмүү өртөг шингэж үйлдвэрлэгчид ашигтай ажиллах боломж бүрдэнэ хэмээн үзэж байна. Тэгвэл  энэ жил ноолуурын борлуулалт, үнэ буурахад дээрх шийдвэр нөлөөлсөн хэмээн Эмээлт зах дээр үйл ажиллагаа явуулдаг худалдаа эрхлэгчид онцолж байна. Мөн тус зах дээр худалдаа эрхлэгч нараас бөөгнүүлсэн ноолуурыг нь худалдан авч экспортод гаргадаг Хятад улсын иргэд ноолуурын үнэ дээр луу унжиж байгаа ч учирлаж байна. Худалдан авагч тал тодорхой бус нөхцөл байдалтай байгаа учраас Эмээлт захын худалдаа эрхлэгчид ч бас ноолуур өндөр үнээр авах боломжгүй байгааг учирлаж байна.  Эмээлт орчимд өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад ноолуур худалдаж авах хүн ховор байгааг 10 орчим жил энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн Г онцолж байна. Түүний хувьд “Монголоос 100 хувь самнасан ноолуур гаргах шийдвэр гаргасан учраас урд талаас тодорхой хэмжээний эсэргүүцэл үзүүлж байж ч болох юм. Ер нь Монгол Улсын төр засаг гаргасан шийдвэртээ эзэн байдаггүй учраас өнөөдөр ийм нөхцөл байдал үүсч байгааг ч үгүйсгэхгүй. Угаасан, самнасан ноолуур гаргах шийдвэр олон гарч байсан ч төд удалгүй цуцлагддаг. Тийм учраас энэ удаад ч мөн гаргасан шийдвэрийг нь цуцлуулахыг санаархсан оролдлого байж ч болно. Миний хувьд ийм хардлага төрж байна.

АНУ-аас тавьсан хориг энэ тэр гэж холын зүйлийг өөрсдөдөө нааж шалтаглах шаардлага байхгүй. Яг үнэндээ Засгийн газарт нөлөөлөх гэсэн акц ч байж болно. Малчид ноолуурын үнэ өмнөх жилийнхээс 15-20 мянган төгрөгөөр татуу байгаад бухимдалтай байх шиг байна. Малчдын орлогын эх үүсвэр, өр ширнээсээ гарах чухал орлого нь ноолуур болохоор бухимдахаас өөр аргагүй байх. Гэхдээ самнасан ноолуур экспортлох бодлого нь хэдэн жил тогтвортой хэрэгжчихвэл алсдаа хэрэгтэй байх.

Өнөө маргаашийн хувьд бид өндөр үнээр авах боломж алга. Өөрсдөө ч ханшийн эрсдэлд орох нөхцөл байдалд байна. Хэд хоногийн өмнө 150 орчим  мянган төгрөг байсан. Цаашид ямар ханшаар авахаа мэдэхгүй болчхоод байна. Хятадууд худалдан авалт хийхгүй байгаа учир бидний мөнгө түгжигдэж, өндөр үнээр авсан ноолуурын ханш өдрөөс өдөрт унаж байна.Одоогоор төвийн бүсийн ноолуур 110-135 мянга, баруун бүс 130-140 мянга, говийн аймаг 110-125 мянган төгрөгийн ханштай байгаа ч тонн тонноор нь авч байгаа хүн алга. Эмээлт дээр ийм үнэтэй байгаа юм чинь тухайн бүс нутаг дээрээ дээрх үнээс хамгийн багадаа 5-10 мянган төгрөгөөр хямд л байгаа. Наашаа тээвэрлэх тээврийн зардалд тодорхой зардал гарна шүү дээ гэв.

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТОГТВОРЖСОН ТОХИОЛДОЛД ҮНЭ ӨСӨХ БҮРЭН БОЛОМЖТОЙ

Тэгвэл ноолуурын үнэ ямар шалтгаанаас буурсан талаар ХХААХҮЯ-ны  Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Догдогдоржоос тодруулахад дэлхийд ноолууран бүтээгдэхүүн импортлогч, экспортлогч томоохон орнуудын хооронд үүссэн тарифын асуудлаас үүдсэн дэлхийн зах зээл дээрх үнэ савласан. Энэ нь дотоодын ноолуурын үнэд зохих хэмжээгээр нөлөөлж байна.  Энэ жил зүүн аймгуудын ноолуурыг 165 мянга төгрөг хүртэл үнээр үндэсний үйлдвэрлэгчид худалдаж авсан. Төвийн бүс буюу Хөвсгөл аймагт 139 мянган төгрөгөөр худалдаж авч байна гэсэн мэдээ байна. Энэ бол өнгөрсөн үеийн мөн үеэс буураагүй үзүүлэлт юм. Баруун аймагт одоогоор ноолуур бэлтгэл эхлээгүй байна. Эхэлсэн үед үнэ тогтно. Цаашид үндэсний үйлдвэрүүдийн үйл ажиллагаа тогтворжсон тохиолдолд үнэ өсөх бүрэн боломжтой. Үндэсний үйлдвэр байхгүй цагт гадны худалдаачид хүссэн хэмжээгээрээ үнэ буулгах эрсдэлтэй. Үндэсний 50 орчим самнасан ноолуурын үйлдвэр байгуулагдсан нь зах зээлд өрсөлдөөн бий болгож байгаа гэв.

ОРЛОГО ОЛОХООС ИЛҮҮ 250 ГАРУЙ МАЛЧИН ӨРХИЙН АМЬДРАЛ САЙЖИРАХ НЬ ЧУХАЛ БАЙНА

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж саяхан УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр  “Хятадууд манайхаас ноолуур аваад Хэбэй мужид аваачдаг. Тэр тосгоныхон бүгд үйлдвэрлэгчид. Гэртээ хүртэл төхөөрөмж тавиад самнаад сууж байдаг. Ингээд заримыг нь Монголын ноолуур гэж Итали руу гаргадаг. Заримыг нь өөрсдийн ноолууртайгаа холиод Хятадынх гээд экспортолдог. Бас бүтээгдэхүүн болгож байна. Хятадад өнөөдөр “Трамп тариф”-аас болоод ноолуурынх нь үнэ унаад ямар үнээр авахаа мэдэхгүй нөхцөлтэй байгаа. Тиймээс Хятадууд Монголоос ноолуур авахгүй байгаа юм. Манай Монголд ах дүү гурван иргэн бий. Тэд хамгийн том ченжүүд. Гэтэл тэд нэг ч килограмм ноолуур авахгүй байгаа. Хятадаас тэдэнд нэг ч төгрөг ирэхгүй байгаа гэсэн үг. Баруун аймагт өнгөрсөн жил нэг кг ноолуур 130-135 мянган төгрөгийн үнэтэй байсан бол энэ жил 120 мянган төгрөгөөс буулгахгүй байх төлөв харагдаж байгаа. Хятадууд бидний 10,000 тонн ноолуурын 7-8  мянган тонныг аваад явчихдаг. Гэтэл энэ жил Хятадын ченжүүдэд мөнгө байхгүй учраас бид дотооддоо үүнийг худалдаж авахаас өөр аргагүй. Үүнийг бүгдийг нь самнаад гарах боломжийг бий болгож байгаа. Самнах хүчин чадлаас болж үнэ унахгүй байгаа. Хятадын ченжүүд орж ирэхгүй байгаа учраас ноолуурын үнэ бага зэрэг унаж байна. Бүгдээрээ ноолуураа Монголдоо самнаад гаргадаг болчихвол дараа жилээс Итали, Франц, Хятадаас самнадаг үйлдвэрүүд орж ирээд, эндээ нэмүү өртөг шингээгээд гаргаад байвал дотооддоо 700 тэрбум төгрөгийг авч үлдэх боломж гарч ирж байна Тиймээс малчид маань 10,000 төгрөгийн зөрүүг энэ жил л тэвчээд Монголдоо үйлдвэрлэлийг бий болгож, өөрсдөө үнээ тогтоодог эрүүл орчныг авчиръя гэж уриалж байна” гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Б.Амгаланбаатарын хувьд, баруун бүс нутгийн малчид ноолуурын үнэ 120 мянгаас доош орвол малчдын амьдрал хэцүүдлээ гэдгийг тойргийн иргэд уламжилж байна. Төрөөс гаргасан буруу шийдвэрүүдээ яаралтай эргэж харах, засч залруулах ёстой гэж байна. Ноолуурын үнийг тогтвортой байлгах нь чухал. Хэдхэн аж ахуйн нэгжүүд орлого олохоос илүү 250 гаруй малчин өрхийн амьдрал сайжирах нь чухал байна. Малчдаас ноолуурыг нь хямд аваад өндөр үнээр экспортлох утгагүй яриагаа зогсоо гэж шаардаж байна. Тиймээс ХХААХҮЯ болоод Ерөнхий сайдаас асуулга асууж байна. Энэ асуудалд төр анхаарахаас өөр аргагүй гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-24 202.55.191.130

ee

Avatar

Нэргүй 2025-04-24 202.126.90.211

хүний урсагсан хөдөлмөрийг үнэлэхгүй байж олсон мөнгийг бодож суудаг хэрүүлч юмнууд байхын энэ хотынхон гэх дулаан газар бараадсан хүнд хүчир ажил мэдэхгүй хэрүүлч хүмүүс

Avatar

Зочин 2025-04-24 202.126.90.211

мөнгө хэрэгтэй болохоор хонь алаад хот ордог гэж бодоо юу
жилдээ 1с 2 удаа мал хийж хот оруулаад ченжүүдэд өгөөд буцдаг
хотод олон хонох завгүй байдаг малчид
малчид махаа авы гэсэн үнэнд нь д өгдөг ноолуураа авы гэсэн үнээр нь л өгдөг энэ дунд ченжүүд л баяжиж байгаа ш дээ
малчидын буруу биш
юм болгоны үнэ нэмэгдээд ганц борлуулж байгаа ноолуур нь унаад байхад амжиргаа нь хэцүү байгаа ш дээ
тэглээ гээд малчид ямар ноолуураа хятадад өгнө гээд хятад яваад байна уу
энэ дунд ченжүүд л байгаа ш дэ

Avatar

Нэргүй 2025-04-24 66.181.191.193

хулгайч луйварчдаа сонгоод бай энэ байтугай л юм үзэх байлгүй

Avatar

Нэргүй 2025-04-24 202.126.90.73

Малчид ч бас их сонин хандлагатайшдээ,,,””””үхсэн,,,,,,хэдэн ямааны нуруу маажаад л олох мөнгө”””ч гэх шиг том том юм ярьнашдээ,,,,зун зугаалж яваад,,,,,”””ганц шөлний юм авья””” гэхээр “”””улаанбаатарын ханш тийм байгаа,,,улаанбаатарын ханшаар өгнөөө””””””ч гэх шиг,,,,,өөрсдөө нутгийн гэх чэнжүүддээ зээлээр хямдхан л өгдөг юм байнлээшдээ,,,1000 км цаана байгаа малчины хотноос улаанбаатарын ханшаар шинэ шөл ууж билээ,,,,,за яахавдээ,,,,буянаараа л болно биздээ,,,

Avatar

Нэргүй 2025-04-24 202.126.90.211

чи тиймтэй нь л таарч дээ
сайхан сэтгэлтэй хөдөлмөрч хүмүүс их бий шүү битгий малчид гэж нийтээр нь ярьж бай

Avatar

Нэргүй 2025-04-24 202.126.91.129

сонгож гаргасан хүмүүс чинь төр барьж байгаа шүү дээ. Бодох л хэрэгтэй болж дээ…

Avatar

Зочин 2025-04-24 203.91.115.50

Зааассс, битгий хуцаад бай! Хогийн люмпэн малчид одоо яах гээд байгаан! Байтлаа бусдаар хамаг юмаа даалгаж амьдарч байж дээр нь ноолуураа өндөр үнэтэй худалдаж ав гэх нь үү! Битгий даварцгаа, муу новшнууд. Та нар хүний өмнөөс амьдраа юу!

Avatar

Нэргүй 2025-04-24 45.117.35.37

СӨГД СӨГД

Avatar

Нэргүй 2025-04-24 202.126.90.186

Үнэтэй өгөх тусам дотоодын үйлдвэрүүд дампуурч арьс, шир шиг үнэгүй болно.Энэ зөрүү 30-50 мянга дээр дотоодын үйлдвэрлэл, олон мянган ажлын байр, татвар, олон жилийн худалдан авалт тогтож байгаа.Шир, нэхий нь 25-60 хүрээд бүх дотоод үйлдвэрлэл дампуурсан.

Avatar

Нэргүй 2025-04-24 202.126.89.5

UNEN

Avatar

Нэргүй 2025-04-24 202.126.90.186

Ченжүүд нь түнш гэж баахан хамтарч ажиллаж мөнгө хийж хөл дээрээ босоод байдал эвгүйцвэл шууд мурьдаг.Монголоор дүүрэн хулхидуулсан доромжлуулсан, шүүх цагдаа бараадаж хэдэн арван тэрбуи нэхсэн хятадууд байна.Юанийг нь сольж өгье гэж аваад шууд алга болдог.Хятадууд нь хилийн цаана үнээ нэмээд, нүүрс ноолуур үнийг нь унагаад үгсээд цөм хийгээд байна.Хүний ёсоор харьцаж наймаа хийж чадахгүй, өм цөм баяжих хүсэлтэй монголчууд.

Avatar

Зочин 2025-04-24 103.57.93.207

х***а гээд тувт муулна гэсэн хэрнээ хятадуудад өгнө гээд үхэлдээ байх юм малчид. Хөөрхий ченжүүдийг бас дандаа муулна. Үнэнхүү харамч залхуу газрууддаа манай малчид. Аа бас намайг үгүй тэжээдэг ха ха

Avatar

Нэргүй 2025-04-24 202.9.40.7

Үйлдвэрээ хөгжүүлэх нь зөв. Ажлын байр нэмэгдэнэ

Avatar

Нэргүй 2025-04-24 161.81.17.8

Анхнаасаа үхсэнээ хийж дарамтанд ортлоо өр шир тавьж явдаг юм. ямар ч санхүүгийн сахилага бат байхгүй тэгээд 10 цаас өгсөн хүн сонгочихоод 4 жил гуйлагчилж сууна…

Avatar

Нэргүй 2025-04-24 103.57.94.159

Малчид маань эх оронч байлдаа. Хятадуудад ноолуураа зарж болохгүй шүү. Тэгсэн дорвол Оросуудад үнэгүй өгсөн дээр

Avatar

Нэргүй 2025-04-24 161.81.17.8

Сумтай гар вэ? Чи мөнгөө хаа хамаагүй хүмүүст өгөх үү? Эсвэл ийм юм яриад сууж байгаам чинь чамд хүнд илүүчлэх мөнгө ч байхгүй биз

Avatar

Зочин 2025-04-24 139.5.217.223

дотоодын зөндөө үйлдвэр бн, ноос ноолуур боловсруулдаг, тэд нар авдаггүй юм уу

Avatar

Нэргүй 2025-04-24 202.9.41.78

Мах ын бүх зүйлэээ үнэтэй зардаг шуналуууд ямарч татвар төлөхгүй мах ямар үнэтэй байна 20 к аар хямдрахааар үхлээ юу

Avatar

ннн 2025-04-24 66.181.164.23

хохь чинээ малчид л малтайгаа адилхан МАН аа сонгодог биздээ ирэх жил дахиад МАН аа сонгоо наад хэдэн хялгас чинь ямаатайгаа салхинд хийснэ шүү. Өөрсдөө унасан малчид одоо гонгиноод юугхэв

Avatar

- oilgoloo xyn bna,oyKmrn ytasaan chuluul shuudver; 2025-04-24 50.147.160.114

100

Avatar

- oilgoloo xyn bna,oyKmrn ytasaan chuluul shuudver; 2025-04-24 50.147.160.114

-100;

Avatar

mergejulgyi xymyysuig xaa,idt 2025-04-24 50.147.160.114

olugtoig ni, uup shyydee budni.

Avatar

Монгол хүн 2025-04-24 66.181.181.93

Энэ төр монголчуудын амьралыг дордуулах гэж гарсан Улсын Их Хулгайч нарын хамтарсан ЗГ болоод удаж байна. Хэдий болтол амжиргаагаа дээрэмдүүлж, хэд дахин үржүүлсэн татвар төлж төрөлх газар шороон дээрээ боол шиг амьдрах юм бэ? МОНГОЛЧУУД АА !Энэ засаглалын тогтолцоо НАМ гэх МАФИУД гэмт бүлэглэлүүдын гарт бүрэн орж, монголчуудыг үе удмаар дарлаж, устгах ажилгаа явуулж байна. Хэрэв та жинхэнэ монгол хүн бол СӨГДӨЖ ҮХДЭГГҮЙ, СӨРЖ ҮХДЭГ цусаараа НЭГДЭЦГЭЭЕ МОНГОЛЧУУД АА !!!.

Avatar

Нэргүй 2025-04-24 139.5.216.26

архины үнэ унаад байна яах уу

Avatar

zochin 2025-04-24 59.153.86.212

Хэдхэн аж ахуйн орлого гэж тэнэгтээд байгаарай энд чинь Монгол улсын бодлого гэж юм яваад байна

Avatar

Нэргүй 2025-04-24 202.9.40.251

эндүрцн дүрдэ орун гажиг орк хулгайч х***а манж зулбасгууд.

Avatar

Зочин 2025-04-24 66.181.166.196

Хэнд гомдоллоод байгаа юм бэ, малчин ардууд өөрсдөө өнөөдөр засаглаж буй энэ нөхдийг сонгоо биз дээ, юу тарина тэрийгээ хураана гэдэг биз дээ, кк

Avatar

Зочин 2025-04-24 202.126.90.211

хотын та нар бас сонгууль өгөөгүй юмуу малчид сонгосон малчид ийм тийм гэх юм.
та нарыг энд хэрүүл хийж хүн муулж суухад чинь тэр хүмүүс нар салхинд гандар гэрт орж суух завгүй хэдэн малынхаа хойноос явдаг юм. ЗҮВ ЗҮГЭЭР Л ТАЛД БЭЛЧЭЭД ЯВААД ӨСӨЖ ҮРЖЭЭД БАЙДАГ ГЭЖ БОДДОГ ЮМУУ
өвөлын хүйтэнд цасан шуурганд хавар намрын салхи шуурганд хангай дэлхийн амьтадаас хамгаалж хэдэн малаа зунтай золгуулдгым шүү
Тэр болгонд орлоггүй малчидид будаа гурилаа юугаар авдаг гэж бодоов

Avatar

Нэргүй 2025-04-24 66.181.160.81

Арчаагүй төр засагтаа л гомд!!

Avatar

Хуучин ХААЯ-ных 2025-04-24 103.212.162.124

Мал, малчид хоёроо мэдэхгүй зүгээр л том ярьж улс төржиж мөрөөдөж суудаг хүний төлөө сэтгэлгүй ХААЯ-ныхныг хуйгаар нь халах хэрэгтэй. Соц үеэсээ дордсон ганц яам гэвэл эдний яам

Avatar

Нэргүй 2025-04-24 85.12.7.163

Орост зараач? Орос манайхаас юу ч авдаггүй хирнээ үргэлж дарамтлах юм даа.

Avatar

Нэргүй 2025-04-24 66.181.160.81

Оросууд манай бараанд 68%-ийн импортын татвартай!!! Эдийн засгийн хориг арга хэмжээ!!!

Avatar

Нэргүй 2025-04-24 202.9.40.251

х***а сүйр ч бгааг бүгд улс зарлаад бн.

Avatar

Нэргүй 2025-04-24 49.0.139.161

улны та нар буруугаа өөрсдөөсөө хайх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-04-24 103.212.116.31

Монголоос барааг нь худалдаж авдаг ганц улсаа газар доор ортол муулна тэгсэн мөртлөө Монголын бараанд дэлхийд байхгүй өндөр татвар тавьсан улсаа үхэн хатан долооно, сонин улсууд шүү . . .

Avatar

Нэргүй 2025-04-24 103.212.162.124

Нохой зодсон хүндээ янаг гэдэг ч энэ л дээ

Avatar

зочин 2025-04-24 122.201.31.14

улсын бодлого шийдвэртэй холбоотой ноолуурын үнэ унаж авах хүн байхгүй байна. Хэдэн дарга нар өөрсдийн буруц шийдвэрээ хятад ченжүүдийн буруу болгох гэсэн ядмаг нийтлэл байна. Бодуул хэдэн төгрөг аваад бичсэн нийтлэл байх хөөрхий

Avatar

Нэргүй 2025-04-24 202.9.40.251

уих хурл гх х***а манж гажиг х***а манж бөөгнрл нойл 10 жил нойл гурвхн анги шиг гажиг л***р-р амьдла дорйтлад бж бн гэж юу байхв дэ. мнголчууд х***а манж гажиг хог шааруудын учрыг олчихо мэдх байлгүй дэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж