"CS2"-ийн энэ оны томоохон тэмцээнүүдийн нэг "IEM Мельбурн" үргэлжилж байна. Хэсгийн шатны тоглолтууд шувтарч, плей-оффд өрсөлдөх багуудын нэрс эхнээсээ тодров. Өчигдөр/2025.04.23/ A хэсгийн аваргын төлөө Германы "MOUZ" болон Монголын "The MongolZ" багууд учраа таарч, герман баг 2-0 гэсэн харьцаатай хожсоноор шууд хагас шигшээд шалгарчээ. Харин "The MongolZ" плей-оффын нэгдүгээр шатанд "Liquid" багтай таарав Хожсон нь хагас шигшээд "Vitality"-тай хүчийг үзнэ.
"Vitality"-ийн хожлын цуврал 18 болоод байна. Тэд оролцсон тэмцээн бүртээ түрүүлж байна гэхэд хилсдэхгүй.
Өчигдрийн тоглолтын дараа "MOUZ"-ийн шинэхэн цэрэг "Spinx" буюу Лотан Гилади дараах ярилцлагыг өгчээ. Түүний хувьд "Vitality"-аас "гологдож", эцэст нь "MOUZ"-д ирсэн билээ.
-Танай баг хэсгийн шатанд ялагдалгүй төгс тоглолоо. "BIG", "GamerLegion", "The MongolZ" багуудыг дараалан яллаа. Өрсөлдөгчид хэр байв?
-Бид сайн тоглолоо. Гаргасан тоглолтдоо сэтгэл хангалуун байна. Бид дахиад л хагас шигшээд шалгарлаа. Миний хувьд анх удаагаа Австралид цэнгэлдэх дотор тайзан дээр үзэгчдийн өмнө тоглох гэж байна. Тэнд тоглоно гэхээс сэтгэл хөдөлж байна.
-Та "BIG"-ийн эсрэг "Inferno" мап дээр жаахан тааруу тоглох шиг болсон. Харин "GamerLegion"-ийн эсрэг тэр мап дээр тун сайн тоглосон. Юун дээрээ анхаарсан бэ?
-Манай баг "Inferno" дээр тааруу тоглодог гэх үзүүлэлттэй байсан. Бид гранд финалд "Vitality"-д 0-13-аар хожигдсон шүү дээ. Тэгэхээр бид нарын сайн тоглодог мап биш гэсэн үг. Гэхдээ хамгийн муу нь биш. Миний бодлоор бид "Inferno" дээр гайгүй тоглодог. Зүгээр л бид бүрэн дүүрэн итгэлтэй тоглох хэрэгтэй. "GamerLegion"-ийн эсрэг тоглолт үүнд тусалсан гэж бодож байна.
-Энэ тэмцээнд таны хувийн үзүүлэлт тун сайн байгаа харагдаж байна. Улам л сайжраад байх шиг. Багтаа ч дасч байгаа хэрэг байх?
-Би багтаа эсвэл оноогдсон үүрэгтээ дасч байх шиг байна. Гэхдээ энэ бол зөвхөн хэсгийн шат, ганцхан тэмцээний үзүүлэлт шүү дээ. Мэдээж өөрийнхөө тоглолтод сэтгэл хангалуун байна. Гэхдээ яг одоо бол энэ тэмцээндээ л анхаарлаа хандуулж байна.
-Та нар шууд хагас шигшээд шалгарлаа. Нэг өдөр илүү амарч, "Vitality"-тай хагас шигшээд шалгарахаас сэргийлж чадлаа?
-Бид "Vitality"-аас зугтлаа гэж бодоогүй. Хэрэв бид энэ тэмцээнд түрүүлэхийг хүсвэл "Vitality" эсвэл өөр ямар ч багтай тоглох л болно. Тиймээс энэ талаар бодоогүй шүү. Мэдээж шууд хагас шигшээд шалгарсандаа баяртай байна. Манайхан бүгд л бид тир-1 хэмжээний баг гэдгээ харуулж байна. "Vitality" байсан ч хамаагүй бид учраа таарсан бүх багаа л хожих болно. Бидэнд амрах, бэлдэх нэг илүү өдөр байна.
-Таны хуучин баг "Vitality"-ийн талаар ярилцъя. Та шинэ багтайгаа тэдний эсрэг Лиссабонд хоёр ч удаа тоглосон. Гранд финалын тоглолтод таван мап гарсан. Ерөнхийдөө хоёр багийн хүчний зөрүү арилж байна гэж та бодож байна уу?
-Мэдээж хэрэг. Үүнийгээ ч тэдний эсрэг тоглох бүртээ мэдэрсэн. Зөрүү арилж байгааг бид нар мэдэрсэн. Эхлээд тэд биднийг илт давуу хождог байлаа. Бидэнд ямар ч эсэргүүцэл үзүүлэх боломж байсангүй. Тэдэнд хялбар санагдсан биз. Гэхдээ л бид нар нэг, хоёр мап хожиж, зөрүүг багасгасаар байна. Тэдний эсрэг дахин тоглохоо тэсэн ядан хүлээж байна.
-Та нар плей-оффт "Falcons"-той тоглох магадлал бий. Тэд саяхан "m0NESY"-г авч, хүчирхэгжсэн. Тэдний талаар юу хэлэх вэ?
-Тэд сайн байгаа. Бид хамтдаа бэлтгэл дээр тоглосон. Яг одоо бол тун сайн байгаа харагдана. Тэд сүүлийн тэмцээнд түрүүлсэн. Харин одоо удаан хугацаанд хүсэн хүлээсэн "m0NESY"-гоо авчихлаа. "Falcons" одоо бол бал сараа тэмдэглэж байгаа мэт л байгаа. Тэднийг ямар амжилт үзүүлэхийг хэлж мэдэхгүй юм. Тэдний эсрэг тоглолт сонирхолтой байх болно.
-Та нар хэдхэн сарын өмнө Клуж-Напока тэмцээнд түрүүлсэн. Одоо дахин плей-оффт шалгарлаа. Тэгэхээр зорилго бол ижил биз?
-Тийм ээ. Бидний зорилго зөвхөн плей-оффт шалгарах биш болчихсон. Зорилго бол цомд түрүүлэх. Бага багаар сайжирч л байна. Одоо хагас шигшээн тоглолт хүлээж байна. Үүнд л анхаарлаа хандуулж байна. Гэхдээ багаараа хамтдаа бид энд түрүүлэх гэж ирсэн.
tyngalag apustai, galzyygyi -operadalennuu; 1 цагийн өмнө 50.147.160.114
Ysleg xaltar +shar aristai= galzyy CJN xyy bolo.
-eej aabaar ni messaging xarax; bu gepteen- 1 цагийн өмнө 50.147.160.114
cexeeten
myyxai XULT iLL,- ichgyi galzyyrch.TOM TSUTSni Ungr 1 цагийн өмнө 50.147.160.114
—- nudash tell you DANXAr TOLGOi Negrkazglzyy-