ЦУОШГ-аас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 24-нд Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи нутгийн баруун баруун хагаст баруун өмнөөс, зүүн хагаст баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -7…-9 градус, бусад хэсгээр -4…-6 градус хүйтэн, өдөртөө дулаарч +13…+15 градус дулаан байна.
Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө -7…-9 градус хүйтэн, өдөртөө дулаарч +13…+15 градус дулаан байна.
Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -7…-9 градус хүйтэн, өдөртөө дулаарч +12…+14 градус дулаан байна.
Холбоотой мэдээ