МАХН-ын Бага хурал өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2010.09.07-нд нийтлэгдсэн

МАХН-ын Бага хурал өндөрлөв

Өнөөдөр өглөө Төрийн ордны их танхимд эхэлсэн МАХН-ын VII бага хурал хаалттай үргэлжилж байгаад дөнгөж сая өндөрлөлөө. Тус хурлаар намын нэрийг өөрчлөх тухай асуудлыг авч хэлэлцээд олонхи нь дэмжсэн байна. Эл асуудлыг ирэх арваннэгдүгээр сард болох МАХН-ын 26 дугаар их хурлаар хэлэлцүүлэх ажээ. Мөн бүх ард түмний дунд хэлэлцүүлэг өрнүүлэхээр болсон байна. Гэхдээ бага хуралд оролцогчдын дунд “УИХ-ын 2012 оны сонгууль ойртсон үед намынхаа нэрээр “оролдох” нь зохисгүй. Сонгуульд ялагдах нүхээ өөрсдөө ухсантай адил зүйл болно” гэж болгоомжлох хүмүүс ч байгаа юм. Гэхдээ МАХН-ын Бага хурлын гишүүдийн олонхи нь зарим нэг эрсдлийг үүрч, намынхаа нэрийг сэргээх цаг болсон гэж үзсэн бололтой. Мөн тус хуралдааны төгсгөлд МАХН-ын дарга С.Батболд гишүүддээ хандан хэлсэн үгэндээ “Манай нам дотоод ардчилалтай байх ёстой. Гишүүдээс хэн нэг нь намтай холбоотой асуудлаар хатуухан үг хэллээ гэхэд түүнд эмзэглэн шазруун хандах ёсгүй” гэсэн захиасыг ч хэлсэн юм байна.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж