Францын нийслэл Парис хотод 2025 оны 4 дүгээр сарын 2-17-нд хуралдсан ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөлийн 221 дүгээр чуулганаар Монгол Улсаас өргөн мэдүүлсэн “Хүйс толгойн бичиг”, “Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” номыг ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын жагсаалтад бүртгэв.
Ялангуяа “Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” ном нь Дэлхийн дурсамж хөтөлбөрийн жагсаалтад Монгол Улсаас анх удаагаа бүртгүүлж байгаа анагаах ухааны эртний сурвалж бичиг юм. Энэ бүтээлийн судалгааг Монголын Анагаах Ухааны Академийн ерөнхийлөгч, академич Шаравын Болд тэргүүлэн, “Ач” АУИС-ийн багш, АШУ-ны доктор, профессор Бодийн Дагданбазар, “Ач” АУИС-ийн багш, АШУ-ны доктор, дэд профессор Баттогтохын Гэрэлмаа, Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн багш, АУ-ны доктор, профессор Дашжамцын Шагдарсүрэн нар хийж гүйцэтгэжээ.
2011 оноос хойш нийтдээ 6 өв бүртгэгдээд байна. Үүнд:
- Лу Алтан Товч (2011 он)
- Монгол Шунхан Данжуур (2011 он)
- Есөн эрдэнийн Ганжуур (2013 он)
- Данжуурын гэрэлт хөшөө (2017 он)
- Хүйс толгойн бичиг (2025 он)
- Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг (2025 он)
Дэлхийн дурсамж хөтөлбөрт эдгээр бүтээлүүд бүртгэгдсэнээр олон улсын, бүсийн, үндэсний хэмжээний үнэт баримтат өв болохын зэрэгцээ хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, баримтат өвөө хамгаалах ухамсар ойлголтыг гишүүн орон, ард иргэдэд нэмэгдүүлэх, гишүүн орнуудын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг хөгжүүлэх, холбогдох төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, уг өвүүдээр дамжуулан тухайн орны бичгийн өв соёл, бүтээлийн агуулга, ач холбогдлыг дэлхийд сурталчлан таниулах өргөн боломж нээгдэж байна.
Монголын Анагаах Ухааны Академи, “Ач” АУИС, Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн багш, эрдэмтэд энэхүү бүтээлийг 1990-ээд оны дунд үеэс эхлэн судалж, энэ чиглэлээр 2 судлаач АШУ-ны докторын, 1 судлаач АУ-ны докторын, 5 судлаач АУ-ны магистрын зэрэг хамгаалж, 6 ном, 15 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлснээс 1 ном, 5 өгүүлэл нь англи хэлээр хэвлэгдсэн байна.
“Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” бүтээлийг судалсан эдгээр эрдэмтдийн бүтээлээр дамжуулан монголчууд эртнээс хүний биеийн бүтцийн талаар өргөн мэдлэгтэй, өвөрмөц нэршилтэй байсны сацуу нөгөө талаар уг суурь мэдлэгээ Европын анагаах ухааны эрдэмтдийн бүтээл, нээлтээр баяжуулан, хүний биеийн бүтэц зүй ухаан, эмчилгээ, заслын олон аргуудыг хөгжүүлж ирсэн талаар өргөн мэдээлэл авах онол, практикийн чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн “Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” сурвалжийг түүхэн талаас нь авч үзвэл, Европын анагаах ухааны сурах бичиг, Өрнө, Дорнын анагаах ухааны эрдэмтэн мэргэдийн эмчилгээний туршлагыг нэгтгэн бичсэний зэрэгцээ Өрнийн анагаах ухаан, Монголын уламжлалт анагаах ухааныг хослуулан хөгжүүлэх, практикт хэрэглэх хандлага 18 дугаар зуунаас эхэлснийг гэрчилж байгаа юм.
“Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” номын нэгэн хуудас
Цаашид энэ бүтээлийг их эмч бэлтгэдэг сургуульд сурах бичиг болгох, эмийн, эмчилгээний аргуудыг нь судалж шинэ эм, эмчилгээний шинэ технологи боловсруулах боломжтой болж байна.
Түүх бол өнгөрсөн үед болсон гайхамшигтай үйл явдлыг үнэн бодит баримтад тулгуурлан тэмдэглэж хойч үедээ үлдээж байгаа шастир юм. Нөгөө талаар алдаа, оноог дэнсэлж эндүү бага гаргахыг ухааруулсан сургамж байдаг. Бид ийм нэгэн сургамжтай бөгөөд сонирхолтой анагаахын түүхийн баримтыг нэхэн судалж, ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын жагсаалтад бүртгүүлж чадлаа. Хэрвээ энэ бүтээлийг 18 дугаар зуунд Монголд Эмчийн сургуулийн сурах бичиг болгосон бол “Монголын анагаах ухаанд хувьсгал хийх байсан” юм. Харамсалтай нь 6 дэвтэрт буулган, босго давуулж болохгүй “нууц ном” болгон ганцхан хувийг хойч үедээ үлдээсэн байна.
МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн мөрийн хөтөлбөртөө: Монголын соёлын өвийг дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх бодлого хэрэгжүүлж, “Нүүдэллэх монгол зан үйл”, “Говийн хадны зургийн цогцолбор”, “Хүннүгийн язгууртны булш”, “Өндөр гэгээн Занабазарын хийц”, “Уламжлалт анагаах ухаан” зэрэг өв соёлоо ЮНЕСКО-гийн биет бус өвийн жагсаалтад бүртгүүлнэ хэмээн заасан байдаг. Уламжлалт анагаах ухааны өвөө бүртгүүлэх ажил “Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” 6 боть номыг бүртгүүлснээр эхэлж байна. Булган сүүлтэй байх болтугай. “Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” судалгааг дэмжиж, ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын жагсаалтын “Nomination form”-ийг бичихэд гүн туслалцаа үзүүлсэн ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, бодлогоор хөхиүлэн дэмжсэн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Дэлхийн дурсамж хөтөлбөрийн Монголын Үндэсний хороо, Соёлын өвийн үндэсний төв, Үндэсний номын сангийн хамт олонд гүн талархал дэвшүүлье.
Академич ШАРАВЫН БОЛД
Профессор БОДИЙН ДАГДАНБАЗАР
Дэд профессор БАТТОГТОХЫН ГЭРЭЛМАА
Профессор ДАШЖАМЦЫН ШАГДАРСҮРЭН
Нэргүй 2025-04-23 66.181.161.69
Воов энд ямар их сэтгэл, ямар их хөдөлмөр, ямар их зүтгэл орхыг би таашгүй. Үнэхээр үгээр хэлхийн аргагүй гайхалтай ажил болсон гэж бодож байна. Монголын өв соёл, уламжлалыг хамгаалсөн эрдэмтэн багш нартаа баяр хүргэе👏👏👏👏👏👏
нэргүй 2025-04-23 220.156.78.61
Нөр их ажил хийжээ. Бахархалтай байна. Бидний өвөг дээдэс агуу уудам нутаг шигээ далай их сэтгэдэг байжээ.
Зочин 2025-04-23 192.82.64.126
Энэ бүтээлийг ЮНЕСКО-д бүртгүүлэхэд Хятадууд их дургүйцэж тээг хийсэн гэсэн. Гэвч агуу бүтээлийг Монгол хүмүүн их өв санд бүртгүүлж чадлаа. Атаархаж хорссон х***а худал гүтгэж бичихээ боль.
Нэргүй 2025-04-23 139.5.218.145
Энэ ном нь Манжийн хааны зарилгаар Голланд анатомийн сурах бичгээс Өвөр Монголын эрдэмтдээр Хятад орчуулгаас нь хөрвүүлүүлсэн ном байгаа шүү.
Зочин 2025-04-23 202.9.46.236
Эх сурвалжаар нь судлаад гаргасан байна шүү дээ
Та хаанаас юу судлаж гаргасан бэ?
Хүний хийсэн бүтээснийг үнэлэж чаддаг байх хэрэгтэй. Энэ сурвалж бичгийн судлал нэг л өдөр Юнескод бүртгүүлцэн зүйл биш байх.
Мэдэмхийрч байхын оронд зэрэгцүүлээд хийсэн бүтээсэнээ тавилдаа.
Судалгааны багийнханд амжилт хүсье
Нэргүй 2025-04-23 202.126.89.70
Эндүүрч байна. Хэрэв таны бичиж, сэтгэсэн шиг голланд сурвалжаас авсан бол энэ бүтээл Нидерландын Хаант Улсын соёлын өвөөр бүртгэгдэх байсан юм. Судлаачид Монголын өв гэдгээ хөдлөшгүй баримтаар нотолж, дэлхийн хэмжээний судалгаа шинжилгээ хийж, дотоод ба гадаадын өндөр дэсийн сэтгүүлүүдэд үр дүнгээ нийтлэж, хэлэлцэн хамгаалан тэмцэж, олон бэрхшээл саадыг гэтлэн байж монголынх гэдгээ баталсан тул энэ өвийг ЮНЕСКО Их Монгол Улсын минь нэр дээр бүртгэсэн юм. Монгол Улс мандан бадраг
Нэргүй 2025-04-23 202.126.89.70
Жингийн цуваа явж л байдаг
Замын ноход хуцаж л байдаг
Овоо сайхан хийсэн ажил туурвил гарахаар их мэдэгч царайлдаг хэсэг бүлэг мэдэмхийрэгчид дутаж сурах хэрэгтэй дээ
иргэн 2025-04-23 103.168.34.60
баяр хүргэе
Нэргүй 2025-04-23 103.57.94.93
Эрдэмтэн судлаачдын бичсэн энэ бүтээл бол зүгээр нэг мэдээ биш — мэдлэг, мэдрэмж, сэтгэлийн уялдааг нэгтгэсэн оюуны тансаг урлан байлаа. Үг бүр нь тунгалаг, өгүүлэл бүр нь утга төгөлдөр, бахархал дүүрэн.
Ийм ухаалаг, гүн сэтгэлтэй судлаачид байгаад баярлахаас өөр юу хэлэхэв. Монгол оюуны гэрэл ийнхүү улам тод гялалзаж байна!
Судлаач 2025-04-23 202.126.89.3
Монгол түмний эртний оюуны өв, уламжлалт анагаах ухааны нандин судруудыг дэлхийн өвийн сан ЮНЕСКО-н жагсаалтад бүртгүүлэх түүхэн алхам хийсэн нь үнэхээр бахархалтай, үнэ цэнэтэй үйл явдал болсон байна. Эрдэмтэн, судлаач та бүхний мэдлэг чадвар, чин зориг, уйгагүй хөдөлмөрийн үр шимийг дэлхий нийтэд таниулж чадлаа. Энэхүү үнэт өв, соёлын ажилд сэтгэл, зүрхээ зориулсан та бүхэнд талархлын үг багадна. Эрдэмтэн судлаач та бүхнийгээ мэхийн хүндэтгэж байна.
Нэргүй 2025-04-23 103.57.94.93
Монголын эрдэмтэн судлаачид та бүхэндээ гүн талархал илэрхийлье. Уламжлалт анагаах ухааны үнэт судруудыг дэлхийн өв соёлын санд бүртгүүлнэ гэдэг бол зөвхөн шинжлэх ухааны амжилт биш, эх түүх, соёл, оюуны дархлаагаа дэлхийд таниулсан үнэт хувь нэмэр юм. Та бүхний чин сэтгэл, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бид үндэсний бахархлаа улам гүн гүнзгий мэдэрч байна. Ийм агуу үйлсийг бүтээж, үндэстний оюуны өвийг хамгаалж буй та нартаа талархаж байна. Та бүхний ажил үйлс цаашид ч үргэлж өөдөө байг.
Зочин 2025-04-23 202.126.90.33
Энэ мэдээг бичсэн эрдэмтэн судлаачид бол зүгээр нэг баримт цуглуулагч биш — тэд бол үгийн шидээр оюуныг тэлж, өв соёлын үнэ цэнийг сэргээж, уншигчдын сэтгэлд гэрэл асааж чаддаг жинхэнэ соён гэгээрүүлэгчид юм. Үндэстний соёлын үнэт өвийг ийм түвшинд ойлгуулж, дэлхийд үнэлэгдэх замыг гэрэлтүүлсэнд нь талархаад баршгүй.
Ийм эрдэмтэн судлаачид бол оюуны гэрэл түгээгчид. Монголын эрдэм ухаан, судалгааны гүн гүнзгий санаа улам гялалзаж байг! Эрдэмтэн судлаачдынхаа цаашдын ажилд нь амжилт хүсье.
Нэргүй 2025-04-23 202.126.89.142
Гайхалтай өв